УИХ-ын гишүүн Г.Уянгахишигээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрбээр "Эдийн засаг, боловсролын шинэчлэлийг хийх мөрийн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газартай хамтарсан. Энэ хүрээнд өөрсдийн хариуцсан ажлыг хийгээд явна. Нөгөө талаасаа УИХ дээр сөрөг хүчний үүргээ биелүүлж байгаа.
Ерөнхий сайдтай холбоотой асуудал олныг хамарсан байдлаар яригдаж байна. Хувь хүний болон ажлын асуудал хоёр тусдаа байх. УИХ дээр 64+1 саналаар Ерөнхий сайдыг огцруулах боломж бий. Мөн гишүүд гарын үсэг цуглуулаад өргөн барих боломжтой. Шалгагдаад асуудал үүссэн нь тогтоогдвол өөрөө огцрох ёстой.
Жагсаж байгаа залуучуудыг дэмжиж байгаа. Энэ бол байх ёстой зүйл. Миний зүгээс УИХ-ын гишүүн хүн их хурлын танхимдаа дуу хоолойгоо хүргэж чадахгүй юм байна гэсэн нөхцөлд талбай дээр гарч, жагсагчидтай нэгдэхээс өөр арга үлдэхгүй болов уу. Одоогоор бол нөхцөл байдлыг харъя гэж бодож байна.
Ерөнхий сайдын асуудал, Засгийн газрын үйл ажиллагааг тусад нь авч үзмээр байна. Ерөнхий сайд өөрөө бас тодорхой хэмжээнд мэдэгдэл хийх болов уу. Хагассайн өдөр хийсэн мэдэгдэл нь тодорхой, хангалттай санагдаагүй" гэв.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: