2025 оны хоёрдугаар сарын 28-нд улаанбурхан өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өвчлөл эрчтэй нэмэгдсээр, өнөөдрийн байдлаар 5075 хүн халдвар аваад байна. Цаашид ч халдварын тархалт хумигдах шинжгүй, ид дэгдэлтийн үедээ ирээд байгааг ХӨСҮТ-өөс хэллээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д өдөр бүр 360-400 хүүхэд улаанбурхан өвчний сэжигтэй шинж тэмдгээр яаралтай тусламжид ханддаг болсон талаар албаныхан мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар 528 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 10 нь эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээр хүүхдүүдийн олонх нь вакцинжуулалтын насанд хүрээгүй, бага насны хүүхдүүд байгаа аж.
“ХҮҮХЭД ХАЛУУРААД ХОЁР ЦАГ ДУГААРЛАЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА”
Өдрийн 12 цагийн үед ХӨСҮТ-д очиход үзлэгийн 10 өрөөнөөс 7 нь зөвхөн улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлуудыг хүлээн авч байлаа. Хүлээлгийн хэсэгт 40 хэм хүртэл халуурсан хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд дугаарлаж байв.
9 настай охины ээж хэлэхдээ, “Сүүлийн гурван хоног 39 хэмээс дээш халуурсан. Тариа хийлгээд ч буураагүй. Өчигдрөөс тууралт гарсан. Өглөө 11 цагт ирсэн ч одоо хоёр дөхөж байхад үзүүлж амжаагүй л байна. Сургууль, цэцэрлэг халдварын голомт болж байна, ахын зургаан хүүхэд гэртээ халуураад хэвтэж байна, халуурсан ч тууралт үүсээгүй бол эмнэлэг буцааж байна гэв.
Гурван, дөрвөн настай хоёр хүүхдийн ээж, “3 настай хүүхдээ таван цаг дугаарлаж байж хэвтүүлсэн. 4 настай нь хоёр цаг дугаарласан. Одоо өөрөө халуураад үзүүлэх гэж цаг гаран дугаарлаж байна. Өдөр бүр ийм байна. Вакцин хийлгэсэн ч цэцэрлэг, сургуулиар халдвар тараад байна.
Эцэг эхчүүд зөвхөн урт дараалалд бус сургууль, цэцэрлэгийн халдваргүйжүүлэлтэд бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. Халдвар их тархсан сургуулиуд хариу арга хэмжээ авах хэрэгтэй, зуу зуугаараа хүүхэд өвдөөд байхад урьдчилсан анхааруулга өгөхгүй, хаа хаанаа үл ойшоож байгааг эцэг эхийн төлөөллүүд хэлж байлаа.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЗАВСАРДАЛД ОРСОН, ХАМГААЛАЛТГҮЙ НЯЛХ ХҮҮХДҮҮД ӨВЧИЛЖ БАЙНА
ХӨСҮТ-ийн чанарын менежер Б.Энхжаргалын хэлснээр, Аль болох бага насны хүндрэх эрсдэлтэй хүүхдүүдийг хэвтүүлж байна. Шүргээд өнгөрөх төдийд халдвар авдаг учир хүүхдүүд сургууль дээрээ халдвар тээж тэр дундаа вакцин хийлгээгүй хүүхдүүд түлхүү өвдөж байна.
Заавал хийх үндэсний товлолт вакцины хүрээнд улаанбурхан өвчний эсрэг вакциныг есөн сар, хоёр настайд нь хийдэг. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь вакцины нас болоогүй хүүхдүүд байна гэв.
Насны ангиллаар авч үзвэл 0-5 сартай 21, 6-8 насны 61 тохиолдол, 9-2 настай 97 тохиолдол, 3-11 настай 153 хүүхэд улаан бурхан өвчнөөр өвчилжээ. Мөн 12-17 настай хүүхэд нийт өвчлөгсдийн 26 хувийг, 18-аас дээш насны хүүхэд 11 хувийг эзэлж байгаа аж.
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх дараах зөвлөмж:
- Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох
- Илчлэг, тэжээллэг хоол өгөх
- Өдөрт 4-5 удаа заавал хооллох
- Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хоол хүнс түлхүү өгөх
- А, Д, С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх
- Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
- Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх
- Гэртээ чийгтэй цэвэрлэгээ, хоёр цаг тутамд агааржуулах
- Аль ч насны хүн улаан бурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хүнс хэрэглэх шаардлагатай.