УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.02/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хүнсний тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн М.Мандхай, Монгол Улсын Их хурлаар 2012 онд Хүнсний тухай хуулийг баталж, хүнсний хангамж, хүртээмж, шим тэжээллэг, баталгаат байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг дараах тоон баримтуудаас харж болно.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн 54 хувийг дотоодоос, 46 хувь нь импортын хамааралтай байгаа нь хүнсний хангамж хангалтгүй, эрсдэлтэй түвшинд байна.
Хүнсний хүртээмж нь хүн амын дунд ядуурал, цалин хөлсний хүртээмжгүй байдалтай шууд хамааралтай байна.
Ядуурлын түвшинд 2019 онд 29.6 хувь, 2018 онд 28.4, 2020 онд 27.8 хувьтай байна. Шим тэжээлгүй хоол хүнсний хэрэглээ нь таргалалт болон бусад өвчний үндэс болж байна. Иймд хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгасан.
Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээний тайланд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нь импортоос хамааралтай, хүртээмж нь газар зүйн байршлаас хамаарч харилцан адилгүй байгаа, ядуурлын түвшин буурсан ч ядууралд ойрхон байгаа хүмүүс аливаа сөрөг хямрал үүсэхэд өртөх эрсдэлтэй байгаа тул хуулийн төслийг боловсруулсан байна.
Төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжилтийг нь дэмжих тогтолцоо, түүнтэй холбогдох зохицуулалт болон хоол хүнснээс гаралтай халдварт бус өвчлөл бууруулах зорилгоор “хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчны эрүүл аюулгүй байдлын харилцан шүтэлцээг хангах” зарчмыг тусгасан байна. Мөн уг төслөөр хүнсний сүлжээнээс зохицуулагдаагүй үлдсэн тээвэрлэлт, хадгалалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа, түгээлттэй холбогдсон харилцаа, мөн сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний түүхий эд, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлтийг дэмжих зохицуулалтыг тусгав. Түүнчлэн мэргэшлийн сургалт, мэргэшлийн зэрэг олгох, хүнсний чиглэлийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжиж, хүнсний зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгаа хийхэд эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог чухалчилж, эрдэм шинжилгээний байгууллага, түүний чиг үүрэгтэй холбогдсон зохицуулалтуудыг тусгасан талаар танилцуулгад дурдлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо иж бүрэн, цогц байдлаар хэрэгжиж, хүнсний баталгаат байдал сайжрах төдийгүй хүнсний экспортын чанар сайжирч, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх юм байна. Түүнчлэн хяналтын тогтолцоог оновчтой болгосноор хүнсний сүлжээнд бүхэлд нь буюу хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл, хүнсний үйлдвэр, тээвэр логистик, гадаад, дотоодын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, түгээлт, хэрэглэгчийн хүнсний хэрэглээнд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа гэдгийг Б.Уянга гишүүн танилцуулсан. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, М.Ганхүлэг, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа- Нара, Энэ хуулийн төслийг дэмжихээс өөр арга байхгүй. Хүнсний аюулгүй байдалд алдагдсанаас монгол хүний эрүүл мэнд, амь нас далд дээсэн дөрөөн дээр байгаа. Хавдар болон бусад эмнэлэг өвчтөнөөр дүүрэн байгаа нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой.
Ийм чухал хуулийн төсөл хэлэлцэж байхад АН-ын бүлэг хурал хаяж байна. Сөрөг хүчний ажлыг ингэж хийхгүй. УИХ-ын гишүүд асуудалд яаж хандаж байгааг ард түмэн мэдэж авах хэрэгтэй. “Ирцээ бүртгүүлсэн юм чинь гарцгаая аа” гээд гарч байна. Энэ хүмүүс улстөржиж болно. Гэхдээ монгол төрийн ажил зогсолтгүй явж байх ёстой. Хэзээ мөдгүй төрөх дөхсөн, бэлцийтлээ хавагнасан хүн хуралдаанд сууж байна. Чуулганд суух гээгүй бол яах гэж УИХ-д сонгогдсон юм бэ. Баян Бажаа, Баярцогт тэргүүтэй гишүүд өнгөрсөн жил улсын төсвийг яаж мөлжиж, 18 тэрбум төгрөг хүүхдийн соёлын үйлчилгээнд төсөвлөснийг ямар их мөнгө гэж гасалж байсан. Гэтэл энэ жил 1.3 их наядын алдагдалтай төсвийн төслийг ёстой боломжийн төсөл орж ирлээ гэж өхөөрдөж байгааг гайхаж байна. Номтойбаяр гишүүнийг хүнсний хуулийн төсөлд саналаа өгөөч гэхэд “Надад хамаагүй асуудал” гээд гарч байна. Монголын ард түмэн УИХ-д сонгогдож гарч ирсэн энэ хэдэн хулгайч нарыг ажлаа хийхийг шаардах хэрэгтэй. Асуудлаа судалдаг, төсвийг мөлждөг, боловсролтой Баян Бажаа нар нь хаачсан бэ.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хяналт, шинжилгээний талаар төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан эсэхийг тодруулсан асуултад энэ төрлийн бүтээгдэхүүний талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулагддаг тул төсөлд ямар нэг холбогдох зохицуулалтыг тусгаагүй хэмээн М.Мандхай гишүүн хариулсан. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах шаардлагатайг гишүүд хэлээд хэлэлцэж буй төсөл тус хуультай хэрхэн уялдаж байгааг тодруулав. Хүнсээр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилгоор баяжуулсан хүнсийн өргөн утгаар нь хамруулж, ойлгох нь оновчтой хэмээн үзэж төсөлд тусгаснаа М.Мандхай гишүүн хэлээд ерөнхий хууль дахь үндэсний хөтөлбөр, хүнсний стандартын хэрэгжилт, хүнсний хангамж, аюулгүй байдлын зохицуулалтууд, нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хүрээнд хүнсний баяжуулалтын стандарт, аргачлалтай уялдуулах, баяжуулалтыг хэрэгжүүлэх төрийн зохицуулалт, хяналтыг сайжруулахад холбоотой хэмээн үзэж байна гэв.

Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа илэрхийлж, индрээс үг хэллээ. Хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгаат байдал гэдэг эрс ялгаатай ойлголтыг англи хэлнээс буруу орчуулснаас үүдсэн сөрөг үр дагаврыг нийтээрээ олон жил эдэлж буйг засах шаардлагатай байгааг тэрбээр хэллээ. Монгол Улсын нөхцөлд хийсэн судалгаагаар нэмэлт бүтээгдэхүүнээр Д амин дэм хэрэглэсэн хүмүүстэй харьцуулахад Д амин дэмээр баяжуулсан сүү хэрэглэсэн хүмүүс амьсгалын замын хурц халдварт өвчин тусах нь 50 хувиар буурч, эмнэлэгт хэвтэх нь багасан байдаг гэдгийг энэ үеэр хэлсэн. Энэ үр дүн нь хүний амьдралын чанарт шууд нөлөөлж байсныг гишүүн дурдав. Үүний зэрэгцээ Д амин дэмээр баяжуулсан сүү хэрэглэсэн хүүхдүүдийн биеийн хөгжил, өндөр хөгжингүй орны хүүхдүүдийнхтэй ижил болсон гэх судалгааны дүнг дурдаж байв. Мэргэжлийн хүмүүсээ сонсож, мэргэжлийн үйл ажиллагаа явуулснаар харьцангуй бага зардлаар, маш богино хугацаанд зөв ажлыг оновчтой хэрэгжүүлснээр дээрх жишээ шиг амьсгалын замын хурц халдварт өвчин, бусад өвчлөлүүдийг бууруулах бүрэн боломж байгаа гэдгийг хэлээд хүнсний асуудлыг тогтолцооны хэмжээнд харж, холбогдох мэргэжилтнүүд хамтдаа цогц үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэдэг санал хэллээ.