Чехословак улсын геологичдын 1963 онд нээсэн Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглах ЗХУ болон БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр 1973 онд байгуулагдаж, 1978 онд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр хаалгаа нээснээс хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Эрдэнэт үйлдвэр 2023 онд анх удаа 4 их наяд төгрөг давсан борлуулалтын орлоготой ажилласан бол 2025 онд 4.6 наяд төгрөгт хүрчээ.
Эрдэнэт үйлдвэр 2025 онд 47 жилийн түүхэн дэх эдийн засаг, үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтээр дээд амжилт тогтоожээ. 2025 онд 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсрууллаа. 2025 оны 12-р сард фабрикийн хүчин чадлыг 40 сая тонн болгон нэмэгдүүлсэн бол 39.9 сая тонныг боловсруулж, төслийн хүчин чадлаа хойтон жилдээ эзэмшсэн нь энэ уурхайчин хамт олны уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.
Үйлдвэрийн агуулга тогтмол буурч байгаа үед олборлох биет хэмжээг нэмэгдүүлэхийг зорино. Тиймээс 2025 онд 574 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортолж, 4.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан. Үүнээс 2.2 их наядыг татвар хураамж, ногдол ашиг хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж, 1.2 тэрбум ам.долларыг Монголбанкинд борлуулжээ.
Цэвэр ашгийн хэмжээ 2025 оны 12-р сарын 18-ны байдлаар 693.1 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ үзүүлэлт оны эцэст нэмэгдэнэ гэж Ерөнхий захирал Г.Ёндон шинэ оны өмнө Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын сэтгүүлчидтэй уулзах үеэр танилцуулж байв.
НӨӨЦӨӨ ЖОРК СТАНДАРТААР БАТАЛГААЖУУЛАВ
Эрдэнэт үйлдвэр бол хот дагуулсан уурхай учир хотын хувь заяа уурхайгаасаа хамаардаг. Нөөц дуусвал уурхай хаагдаж, хүчит техниктэй ноцолдож байдаг уурхайчин хүдэр эрчүүд ажилгүй болно. Монголд Налайх, Бэрх, Хажуу-Улаан, Толгойтын алтны уурхай гэх мэт долоон уурхай хаагдсаж, уурхайчид ажилгүйдэлд нэрвэгдсэн гашуун түүх бий. Ажилгүйдлийг дагаж архидалт, гэмт хэрэг нэмэгддэг бичигдээгүй хууль юм. Нөөц шавхагдаж, уурхай хаагдах явдал зөвхөн Монголоор тогтохгүй, 1990-ээд оны эхээр ОХУ-д, 1990-ээд оны дундуур Англид New Castle гэж нүүрсний том уурхай хаагдаж байв.
Тиймээс уурхайг урт хугацаанд тогтвортой ажиллуулахын тулд хөрөнгө зарцуулж, нөөцийг нэмэгдүүлэх хайгуул судалгаа хийх шаардлагатай. Эрдэнэт үйлдвэр 2024 оны 8-р сард одоо ашиглаж буй Төвийн ордынхоо нөөцийг шинэчлэн тогтоож, илүү гүнд ашиглах боломжийг бүрдүүлсэн. Үр дүнд нь 55 жил тогтвортой ашиглах боломжит нөөцийг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хүлээн зөвшөөрдөг ЖОРК стандартаар баталгаажуулсан Эрдэнэтийнхэн төдийгүй, монголчуудын хувьд сайхан мэдээ.
![]()
Үүн дээр Оюутын ордын хайгуулын ажлыг гүйцэтгэж, урьдчилсан үр дүнгээр 0.32 хувийн агуулгатай, 357 сая тонн 1.1 сая гаруй тонн зэсийн геологийн нөөцийг тогтоон, шинэ орд нээснээ өнгөрсөн есдүгээр сард албан ёсоор зарласан билээ. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээж, уурхай 100 жил ажиллах ирээдүйтэй үйлдвэр болгож байна.
Уурхай урт хугацаанд тогтвортой ажиллах нөөц тогтоогдсон тул өнгөрсөн онд үйлдвэрийнхээ технологийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлжээ. Орос ах нарын барьж өгсөн 47 жилийн насжилттай үйлдвэрээ шинэчлэх зорилт тавьж, 2025 онд 12 сая тоннын хүчин чадалтай баяжуулалтын шугамаа бүрэн шинэчлэв. Хуучны 48 ширхэг хөвүүлэн баяжуулах машиныг АНУ-ын FLSmidth маркийн 22 машинаар сольсон. Ингэснээр бүтээмж нэмэгдэхийн дээр жилд нэг тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдсэн байна.

ЖИЛД 120 МЯНГАН ТОНН ЦЭВЭР ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХАД 800 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ
Олборлолтыг зардал багатай, үр ашигтай явуулахын дээр боловсруулалтын түвшинг ахиулах буюу өртөг шингэсэн дараагийн шатны бүтээгдэхүүн болох катодын зэс үйлдвэрлэх зорилт тавьсан ба энэ нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч тусгалаа олсон билээ.
Зэс хайлуулах үйлдвэр барих нь үе үеийн эрдэнэтчүүдийн мөрөөдөл байжээ. Үйлдвэрийн анхны захирал Ш.Отгонбилэг 1987 онд зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг эхлүүлсэн аж. 1989 онд тэр үеийн Түлш, эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, Эрдэнэтийн үйлдвэрийг түшиглэн Зэс хайлуулах заводыг Цувих, сунгах цехтэйгээр барих ТЭЗҮ-ийг боловсруулахыг дэмжиж байна гэсэн протокол гаргаж байсан түүхтэй.
Дараа нь 1993, 2016 онд ЖАЙКА байгууллага судалгаа хийжээ. ЖАЙКА-гийн судалгааны урьдчилсан тооцооллоор “Зөвхөн зэс хайлуулах үйлдвэр баривал ашиг орлого төдийлэн өндөр байж чадахгүй. Харин иж бүрэн цогцолбор үйлдвэр байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл илүү үр ашигтай ажиллана” гэсэн зөвлөмж өгсөн байна.
Зөвлөмжийн дагуу ажиллахаар, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2022 онд шинэчлэн батлуулав. Энэ хууль батлагдсанаар Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Үйлдвэр, технологийн парк /ҮТП/ байгуулах 01 номерын тусгай зөвшөөрлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед Эрдэнэт үйлдвэрт олгосон байна. Тэр үед Ерөнхий захирал Г.Ёндон Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд байсан бөгөөд салбарын сайдын хувьд бодлогын дэмжлэг үзүүлсэн ажлаа хэрэгжүүлэхээр өнөөдөр манлайлан ажиллаж буй юм. ҮТП –ийн бүтээн байгуулалтын ажлууд тэр үеэс эхэлжээ.
Дэд бүтцийн гол ажлууд болох усан хангамж, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам барих ажлууд дуусах шатандаа орсон бөгөөд Эрдэнэт үйлдвэрээс энэ бүтээн байгуулалтад 68 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.
2025 онд усан хангамж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэснийг Улсын комисс хүлээж авчээ. Авто замын ажлын явц 60 гаруй хувьтай, цахилгаан хангамжийн ажил 30 орчим хувьтай үргэлжилж байна.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон Зэс утас, кабелийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж, 2025 оны 8-р сарын 13-ны өдөр АҮЭБЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулав.
Эрдэнэт үйлдвэр зэс хайлуулах үйлдвэрийн технологийн судалгаа болон Эрдэнэтээс олборлосон хүдэрт хэрхэн нийцэх вэ гэдгийг эртнээс судалсан байна. Ц.Даваацэрэн захирлын үед буюу 2014 онд БНХАУ-ын “New Chinese technology” хэмээх дэлхийн зэс судлалын үйлдвэрлэлд ийм нэрээр патентаа авсан, дотроо хэд хэдэн хувилбартай технологийг Эрдэнэт үйлдвэрт тохиромжтой гэж үзэн сонгож, 2019 онд ТЭЗҮ-ийг батлуулсан. Энэ технологи нь хөрөнгө оруулалтын болон урсгал зардал багатай. Тухайн үедээ элементийн хүхэр үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байсан учир Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс үйлдвэрлэлийн туршилт хийж, ТЭЗҮ-ийг тодотгох зөвлөмж өгчээ.
Зөвлөмжийн дагуу 2021 онд элементийн хүхэр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авч, туршилтын ажил эхэлсэн ч коронавирусийн цар тахал гарч, энэ ажил гацсаар туршилтыг өнгөрсөн жил хийж дуусжээ. Элементийн хүхэр үйлдвэрлэх туршилт амжилттай болж, туршилтын үр дүнгээр ТЭЗҮ-дээ тодотгол оруулж дахин батлуулсан байна.
Зэс хайлуулах үйлдвэрийн үр ашгийн талаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонгоос тодруулахад, ТЭЗҮ-д зэсийн үнийг 8340 ам.доллараар бодож, хөрөнгө оруулалтын өгөөж нь 8.9 хувь, хөрөнгө оруулалтаа ойролцоогоор есөн жилд нөхнө гэж тооцоолсон. Бид ТЭЗҮ-ээ хөндлөнгийн аудитаар үнэлүүлж байна. Индонез, Казахстан зэрэг олон улсад зэс хайлуулах үйлдвэр барьж, чанар нь шалгагдсан учир үйлдвэрийн технологийн хувьд ямар нэг асуудал гарахгүй болов уу. Харин эдийн засгийн тооцоолол нь хэр үндэслэлтэй вэ гэдгийг BDO гэж аудитын олон улсын компаниар үнэлүүлж байна. Үнэлгээний тайланг удахгүй танилцуулна.
ТЭЗҮ-д тусгаснаар жилд 560 мянган тонн баяжмал боловсруулж, 120 мянган тонн цэвэр зэс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахад 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Зэс хайлуулах үйлдвэр барих гол зорилго нь Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангах, гадны хамаарлыг бууруулахад чиглэж буй юм.
ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ТЕНДЕРИЙН УРИЛГЫГ ГАДНЫ 90 ГАРУЙ БАЙГУУЛЛАГАД ИЛГЭЭЖЭЭ
Засгийн газрын 2025 оны 12-р сарын 3-ны өдрийн хуралдаанаар зэс хайлуулах үйлдвэр барих олон улсын тендер зарлах шийдвэр гаргасан. Гадаадын хөрөнгө оруулагч санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд болон Эрдэнэт үйлдвэртэй олон жил харилцаж хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж байсан, нууцлалын гэрээтэй ААН-үүд болон зэс хайлуулах чиглэлийн дэлхийн 55 томоохон компани, нийт 90 гаруй байгууллагад уриалга илгээсэн. 2026 оны 1-р сарын 15-ны дотор сонирхсон байгууллагуудын саналыг хүлээн авч, Засгийн газарт танилцуулна. Ингэснээр өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд 2025 онд том ахиц гарах нь.
Зэс хайлуулах үйлдвэр барих стратегийн хөрөнгө оруулагч нь:
Зэс хайлуулах үйлдвэр барих стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийн техникийн даалгаварт дараах шалгуур тавьжээ. Үүнд:
- Нэгдүгээрт, Үйлдвэр барих компани нь өөрийн гэсэн технологийн патент эзэмшигч байх.
- Хоёрдугаарт, Үйлдвэр барих компани өөрөө хөрөнгө оруулна.
- Гуравдугаарт, зэс хайлуулах үйлдвэр барьсан туршлагатай байх гэсэн үндсэн гурван том шалгуур тавина.
Цаашилбал, Эрдэнэтийн үйлдвэр технологийн паркт өртөг шингэсэн бүтээгдэхүүн буюу катодын зэс үйлдвэрлэх сонирхолтой бол давуу тал болно гэх мэт нөхцлүүдийг тусгасан. Тендерт шалгарсан компани өөрөө хөрөнгөө гаргаж, Эрдэнэт үйлдвэр хөндлөнгийн хяналт тавьж ажиллана. Хөндлөнгийн хяналт тавих мэргэжлийн компанийг сонгон шалгаруулж, ажиллуулна гэж Ерөнхий захирал Г.Ёндон онцлов.
Дэлхий дээр зэс хайлуулах 120 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хуучин үйлдвэрүүд хаалгаа барьж, шинэ үйлдвэрүүд нээгдсээр байдаг. Сүүлийн гурван жилд Индонез, Энэтхэг, Конго улсад нэг нэг үйлдвэр баригдсан бол Чилийн зарим хуучирсан үйлдвэр хаагджээ.
12 МЯНГАН АМ.ДОЛЛАРТ ХҮРСЭН ЗЭСИЙН ҮНЭ 2026 ОНД БУУРНА ГЭЖ ТООЦООЛЖЭЭ

Эрдэнэт үйлдвэр 2025 оны бизнес төлөвлөгөөндөө зэсийн үнийг тонн тутамд 9486 ам.доллар байхаар тусгажээ. 12-р сарын байдлаар дэлхийн зах зээлд үнэ 12 мянган ам.долларт хүрсэн бол 2026 оны 1-р сарын эхээр тонн тутамд 13 мянган ам.доллар давлаа.
Зэсийн үнэ өсөхөд юу нөлөөлөв?
2025 онд Конго, Чили, Индонезийн зэсийн уурхайд дараалсан гурван том осол боллоо. Зэсийн салбарт урьд өмнө ийм ойр ойрхон осол болж байгаагүй. Энэ нь уурхайд хөрөнгө оруулалт хийгээгүй удсантай холбоотой. Гүний уурхайд байнга хөрөнгө оруулалт хийж, далд уурхайн малталтуудыг хэвийн хэмжээнд байлгахын тулд их хэмжээний цахилгаан зарцуулж, агааржуулалт хийж, усыг нь татаж байх ёстой юм.
Осол болсон нэг том уурхай нь Конго улсын Камоа-Какула гэж дэлхийд зэсийн агуулга хамгийн өндөр буюу 6 хувийн агуулгатай уурхай. Эдгээр ослоос болж 2025 онд дэлхийн зэсийн нийлүүлэлт дунджаар 550 мянга орчим цэвэр зэсийн дутагдал үүссэн нь үнэ өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.
Жил бүрийн 10-р сард LME /London metal exchange/ буюу Лондонгийн металийн долоо хоног, 5-р сард LME Asia Week болдог. 4-р сарын сүүлчээр Индонезид, 11-р сард Шанхайд CESCO болдог. Энэ үеэр зэсийн салбарын гол тогло гчид, олон улсын шиннжээчид цугладаг бөгөөд дэлхийн эрэлт нийлүүлэлт, үнийн прогноз эндээс гардаг. Энэ үеэр Goldman Sachs, McKinsey зэрэг санхүүгийн томоохон байгууллагуудын зөвлөгөөг авдаг.
2025 онд зэсийн үнийг 9486 ам.доллар байхаар тооцсон бол үйлдвэрийн 2026 оны бизнес төлөвлөгөөнд LME-ийн дараа олон улсын шинжээчдийн зөвлөмжийн дагуу зэсийн үнийг 9653 ам.доллараар тусгасан. Засгийн газар улсын төсөвт 9700 ам.доллараар тусгасан. Зэсийн үнэ ирэх жил 12 мянган ам.доллараас буурна гэж олон улсын шинжээчид тооцоолж буйг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон онцолсон юм.