2022 онд Монгол Улсын хилээр орсон гадаад жуулчдын тоо 286 мянга байв. Үүнээс хойш жил бүр өсөж,
- 2023 онд 594 мянга,
- 2024 онд 727 мянга,
- 2025 онд 847 мянгад хүрчээ. Бидний энэ оны зорилго нэг сая жуулчин хүлээн авах.
Гэвч зөвхөн гадаад жуулчдын тоогоор аялал жуулчлалын салбарыг дүгнэж болохгүй. Жуулчдын тоо алгуур өсөж байгаа нь сайн хэрэг ч энэ салбар цаашид валютын урсгалыг нэмэгдүүлэн, Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулж, тогтвортойгоор хөгжих нь илүү чухал.
Тогтвортой хөгжил нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилдаг. Тогтвортой гэдэг нь үргэлжилсэн, тасралтгүй гэсэн утгатай. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн тогтвортой хөгжлийг даацтай гэж орчуулжээ. Тэрээр “Дэлхий одоогийн хөгжлийг цаашид дааж чадах уу? Бидний зорилго бол үр хүүхдэдээ одоо харж баясаж байгаагаа энэ хэвээр нь, сайхан чигээр нь үлдээх. Хөгжихдөө зөв замаар хөгжих юм” гэжээ.
Тэгэхээр тогтвортой хөгжил нь нөөцөө удаан ашиглах, тэнцвэртэй хөгжил, зогсохгүй, бүх цаг үед тасалдахгүй үргэлжилсэн хөгжил, өнөө үеийнхний хэрэгцээг ирээдүй хойчоо хохироолгүй хангах тухай юм.
Харин бид Physical Asia нэвтрүүлгийн үр дүнд энэ жил нэг сая жуулчин баттай ирнэ хэмээн хөөрцөглөж, энэхүү гурвалжингийн орой хэсгийг буюу эдийн засгийн үр өгөөжид илүүтэй анхаардаг.
Тэгвэл аялал жуулчлалын салбар нийгэм, байгаль орчинд ямар эерэг үр дүн үзүүлдэг вэ? Тэд хэчнээн хүнийг ажлын байраар хангаж, ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж, байгальд халгүйгээр ажиллаж чадаж байна уу?
2023 оны байдлаар 40-50 мянган хүн энэ салбарт ажиллаж байв. Уул уурхай шиг их хэмжээний хөрөнгө оруулалтыг гаднын бизнес эрхлэгчид энэ салбарт хийдэггүй. Иймд дотоодын, дунд хэмжээний хөрөнгө оруулагчид Монголын аялал жуулчлалын салбарыг нуруун дээрээ үүрч ирэв.
Тэгвэл төрөөс тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ямар бодлого баримталж, юу хийж байгаа талаар ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэгтэй ярилцав.
ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГА ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ЭРЭМБЭЛЭХЭД МОНГОЛ 85 ДУГААРТ ЖАГССАН
-191737-79508744720260422191743-220005-1427941100.jpeg)
Орон нутгийн, бүсчилсэн хөгжлийн бодлогод тогтвортой аялал жуулчлалыг багтаахад анхаарч байна. Аялал жуулчлалын тухай хуулийг 2023 онд 23 жилийн дараа шинэчлэн батлахдаа тогтвортой аялал жуулчлалын тухай гурван заалтыг хуульд тусгалаа.
2019 онд АХБ-тай хамтран Тогтвортой аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлсэн. Одоо Хөвсгөлийн Хатгал сум, Хэнтийн аймгийн Дадал сумдад үргэлжлүүлж байна. Хатгал сумын Хүзүүвчийн замд аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулна.
Нутгийн иргэдийн гар урлалыг борлуулдаг цэг, Жанхайн давааны зам, ариун цэврийн байгууламж барих гэх мэтээр цогцоор нь шийднэ,. Үүгээр дамжуулан нутгийн иргэдийн ажлыг байрыг нэмэгдүүлнэ. Энэ онд дуусгана.
Мөн Тэрэлж орчим, Хөвсгөл нуур, Отгонтэнгэр хайрхан, Алтай таван богд гэх мэт газруудын хилийн заагийг тогтоосон. Эдгээрт байгальд ээлтэй, дэвшилтэт технологи ашигласан, саарал усаа боловсруулсан, тэг ялгаруулалттай технологийг дэд бүтцэд ашиглана. Олон улсын байгууллагуудын зээлээр дэд бүтэц барих юм.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага улс орнуудыг тогтвортой аялал жуулчлалын үзүүлэлтээр хоёр жил бүр эрэмбэлдэг. Манай улс 2023 онд 85 дугаарт жагссан. 2025 оны эрэмбийг хараахан танилцуулаагүй байна. Өмнөх байраас урагшлах болов уу гэж хүлээж байна.
Бид юун дээр бага үнэлгээ авсан гэхээр дэд бүтцийн сул хөгжил, зочлох үйлчилгээний хангалтгүй байдал. Иймд 2023 оноос хойш ААН-үүдэд жилийн 11-12 хувийн хүүтэй зээл олголоо. 2023-2024 онд нийт 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Өмнө нь банкуудын шаардлага, хүү өндөр байв. Энэ онд банкууд өөрийн эх үүсвэрээр зээл олгоно. Яам 18 хувийн хүүтэй зээлийн 12 хувийг дааж, ААН 6 хувийг төлнө. Энэ оны зээлийн нийт дүн 250 тэрбум төгрөг.
Байгаль орчинд ээлтэй байх гэх мэт манай салбарт мөрддөг олон стандарт бий. Тэдгээрийг мөрдөж ажиллахыг ААН-үүдээс шаарддаг.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн эхний шалгуур нь ААН-үүд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах юм. Нэг зун нээгдсэн жуулчны бааз дараа жил хаалгаа барьж болохгүй. Иймд яамнаас ААН-үүдээ санхүүжилтээр дэмжсэн алхмыг авч эхэлжээ.
Аялал жуулчлалын салбар яагаад тогтвортой хөгжил рүү тэмүүлэх ёстой вэ? Ингэснээр ямар давуу тал үүсэх вэш, тогтвортой хөгжлийг тоолгүй орхивол ямар урхагтай вэ? Эдгээр асуултад хариулт хайн, аялал жуулчлалын салбарт хөл тавиад удаагүй, залуухан бизнес эрхлэгтэй уулзав.
ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЧЛАЛ ХӨГЖҮҮЛСНЭЭР БАЙГАЛЬ, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ ГУРВЫГ ТЭНЦВЭРТЭЙГЭЭР, УРТ ХУГАЦААНД ХАДГАЛАХ БОЛОМЖТОЙ
“ЭСЭЛЭС консалтинг” компанийн гүйцэтгэх захирал А.Одонтуяа: Тогтвортой хөгжил гэдэг нь богино хугацааны ашгаас илүү, нөөцөө урт хугацаанд ашиглах тухай юм.
Аялал жуулчлалын салбарт энэ нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бага байлгах, түүх соёлын өвөө хамгаалах, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихийг хэлнэ. Ирсэн жуулчдад жүжигчилсэн бус, жинхэнэ туршлага өгч, ухамсартай, хариуцлагатай аяллын ач холбогдлыг ойлгуулж, эргэх холбоог үүсгэхэд нөлөөтэй.
Тогтвортой аялал жуулчлалаар дамжуулж байгалийн унаган төрхийг хадгалах боломжтой ч манайд дэд бүтэц, хог хаягдлын менежмент, иргэдийн экологийн боловсрол, зочлох үйлчилгээний стандарт зэрэг анхаарах зүйлс их.
Бидэнд хууль эрх зүйн таатай орчин, судалгаанд суурилсан тогтвортой хөгжлийн богино, дунд, урт хугацааны стратеги, менежментийн төлөвлөгөө хэрэгтэй. Манай аялал жуулчлал байгаль, соёлын нөөцдөө голчлон тулгуурладаг. Бизнесийн үүднээс авч үзвэл эдгээр “бүтээгдэхүүнээ” хамгаалах шаардлагатай.
Манай орон эмзэг эко системтэй тул экологийн даацад суурилсан аялал жуучлал төлөвлөхгүй бол байгалийн үзэсгэлэнт газар доройтож, амьтан шувууд үргэн дайжих сөрөг талтай.
Мөн нийгэм-сэтгэл зүйн даац гэж бий. Даацаас хэтэрсэн их жуулчид ирснээр нутгийн иргэдийн амьдралын хэв маяг алдагдаж, жуулчдад дургүйцэх сөрөг хандлага үүсдэг. Үүний тод жишээ Венец, Испанид ид өрнөж байна. Манайд ихэвчлэн асуудал үүссэний дараа арга хэмжээ авдаг. Жишээ нь, хог ихсэхээр цэвэрлэх, байгаль орчин доройтохоор хамгаалах гэх мэт.
Харин тогтвортой хөгжил гэдэг нь урьдчилан төлөвлөж, системтэй хөдөлгөх юм.
САЙН ТУРШЛАГА
![]()
Бусад оронд аялал жуулчлалыг байгальдаа ээлтэй, орон нутагтаа ч дэмтэй аргаар хөгжүүлжээ. Жишээ нь Японы Готэмба хотод хөдөө аж ахуйг зөвхөн үйлдвэрлэл биш, аяллын нэг хэсэг болгожээ. Тэнд жуулчид тариаланч айлд байрлаж, ургац хураан, ногоон цайг өөрөө бэлтгэдэг. Ингэж жуулчдад сонирхолтой, мартах аргагүй туршлага хуримтлуулах боломж олгодог аж. Орон нутгийн иргэдэд түшиглэсэн энэ бизнес загвар хөдөөд хэдийнэ хөгжиж байна.
Монгол нүүдлийн соёл иргэншлээ авч үлдсэн цөөн улс тул энэхүү биет бус өвийг үзэхээр гадаад гэлтгүй дотоодын жуулчид ч хөдөөг зорих болжээ. Булган аймгийн Хангал сумын хоёрдугаар багийн малчин Х.Эрдэнэбулган гурван жилийн өмнөөс зуны цагт жуулчин хүлээн авсан.
Хажуудаа хоёр илүү гэр барьж эхлүүлсэн энэ бизнес өрхийн орлогыг нь 30-50 хувиар өсгөжээ. Энэ зун дөрөв дэх жилдээ жуулчид хүлээн авна гэв. Тэрээр туршлагаа илэн далангүй хуваалцав.
-Би хөдөө гараад долоон жил болж байна. 2023 онд анх энэ ажлыг эхлүүлэхэд Хангал суманд манайх ганцаараа жуулчин авдаг байв. Одоо манайхаас гадна гурван айл жуулчин авдаг. Анх бид зусландаа нэг илүү гэр барьж, амрагч байрлуулсан. Одоо хоёр гэртэй. Нэг малчин айл хоёр гэрт жуулчид авахад боломжтой юм билээ.
Ажиллах хүн хүч, зохион байгуулалт, сүү, цагаан идээний гарцаа тооцох хэрэгтэй. Бүл сайтай айлууд гурван гэр барьж болно. Малчид зун аялал жуулчлалаас өрхийн орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
2000 оны эхээр олон улсын байгууллагууд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын төслийг анх Төв аймгийн Алтанбулаг суманд туршилтаар хэрэгжүүлсэн юм. Аялал гэхээр л том амралтын газар барих шаардлагагүй. Нүүдлийн соёл иргэншилдээ тохируулсан хэлбэрээр аялал жуулчлалыг хөгжүүлж болно.
Манай улсад 213 мянган малчин өрх бий. Тэдний 10 хувь нь жуулчин хүлээн авбал 200 мянга орчим жуулчныг шингээх боломжтой. Нэг айл зуны гурван сард нийт 10 айлыг илүү гэртээ авсан гэж тооцоход ийм тоо гарна. Манай зочид буудлууд, амралтын газруудын ор хангалтгүй байгаа өнөө үед малчид багагүй дэм болно.
Мөн малчдын амьжиргаанд ч нөлөөтэй. 5-10 сая төгрөгөөр гэр авчихна. Бие засах газар, цагаан хэрэглэл, хүнсээ бэлдэнэ. Бага хөрөнгө оруулалтаар олон жил тогтвортой орлого олох боломжтой. Бидний амьжиргааны салшгүй нэг хэсэг байх боломжтой гэдэг нь батлагдсан.
Архангай, Өмнөговьд малчид хоршоо байгуулж эсвэл хот айлаараа нийлээд энэ бизнесийг эрхэлж эхэлжээ. Энэ нь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын тод жишээ юм. Өмнөговь аймгийн ИТХ малчдаа дэмжиж, гэр кэмпийн стандартаа баталсан байна.
Сэлэнгэ аймгийн Амарбаясгалан хийдийн эргэн тойрны айлууд мөн жуулчин хүлээж авдаг. Дэлхий нийтээрээ дэлгэцийн хамааралтай болж, амьд харилцаа дутагдсан энэ үед малчдын ахуй соёлыг танилцуулсан аялал жуулчлал их эрэлттэй байна. Малчин айлуудын танилцуулгыг оюутан хийж, нийгмийн сүлжээнд байршуулан, жуулчдын захиалгыг авч, тэндээсээ тодорхой хувь авах гэх мэтээр хоршиж ажиллаж эхэлжээ. Win-win буюу малчиндаа ч, аялал жуулчлалынханд ч ашигтай ажил байгаа биз?
ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАЛААР ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

"Номадик Экспедишнс" компанийн үүсгэн байгуулагч Жалса Урубшуров: Аялал жуулчлалынхан тогтвортой хөгжлийг дэмжин, өөрчлөгдөхгүй бол шинэ үеийн сонголтоос хасагдана. Бизнесийн утгаар нь харвал, тогтвортой хөгжил зардалтай ч, ашиг бас сайныг дагуулдаг. Жишээ нь, эхний санхүүжилтээ нөхмөгц, нарны эрчим хүчийг ашиглах нь уламжлалт эрчим хүчний шугамнаас илүү ашигтай буюу хямд өртөгтэй болоод ирдэг.
“Говь Каравансерай” лоджийн гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Г.Нинжин: Бид нэг удаагийн хуванцрын хэрэглээнээс татгалзсан анхны лодж. Цаашлаад химийн орц найрлага ихтэй бүтээгдэхүүний хэрэглээг багасгаж, байгалийн гаралтай ахуйн бүтээгдэхүүн болон тохижилтын материал хэрэглэдэг. Мөн бид эрчим хүч болон усны нөөцийн хадгалалт ба хамгаалалт, хог хаягдалтай харьцах зарчмуудаа дагаж ажилладаг.
Ази, Номхон далайн Аялал Жуулчлалын Холбоо (PATA)-ны Удирдах зөвлөлийн гишүүн Александер Рейнер: Түүхэн сурвалжууд болон Марко пологийн тэмдэглэлээс бид монголчуудын хууль дүрмүүдэд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалууд тусаж, хатуу мөрдөж ирснийг мэднэ.
Байгаль эхээс авсан шигээ эргүүлж өгөх харилцан шүтэлцээнд тулгуурласан зохицуулалтууд алс хэтээ бодсон, оновчтой бодлого байсан. Түүхэн явцад хууль дүрмээс сарнисан ч та бүхний амьдралын хэв маягт нь одоо ч харагддаг. Эцэг өвгөдийн үлдээсэн онгон байгаль, тогтвортой хөгжлийн төлөөх засаглалын түүх байхад үүнийг сэргээж, түүчээлэх хэцүү биш.
ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГУРВАН ЭРСДЭЛ
Нэг. Аялал жуулчлалын компаниуд хөрөнгө оруулалтаар “ангаж цангасныг” дараах тоо харуулна. Жилийн 6 хувийн хүүтэй зээлийг авахаар арван банканд нийт хоёр их наяд төгрөгийн зээлийн хүсэлт иржээ. Гэтэл олгох зээлийн нийт хэмжээ нь 250 тэрбум төгрөг.
Хөрөнгө оруулалтын энэ хоосон орон зайг нөхөхөөр 2023 онд Аялал жуулчлалын тухай хуулийн төсөлд Аялал жуулчлалын сан байгуулахаар заасан ч хэлэлцэх явцад энэ заалтыг хасжээ.
Бутан гэх мэт улсад улсад жуулчнаас ул мөр үлдээсний төлбөр авдаг. Ул мөр гэдэг нь хог хаягдал гэх мэт бидний байгальд үлдээсэн сөрөг нөлөө юм. Энэ төлбөрийг цуглуулаад эргүүлээд аялал жуулчлалын салбараа дэмждэг аж. Иймд аялал жуулчлалыг дэмжих сантай болох саналаа яамнаас дээд шатны байгууллагуудад уламжилсаар байна.
Хоёр. Тогтвортой аялал жуулчлалын гол үзүүлэлт нь байгальд ээлтэйгээр бизнесээ эрхлэх. Гэвч үүнийг хэмжих үзүүлэлтүүд, тоон мэдээлэл дутмаг байна. Хэчнээн зочид буудал сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй, хэчнээн амралтын газарт саарал ус ашигладаг вэ? Хаана хог дахин боловсруулж байна вэ гээд хайвал дараах мэдээлэл бий.
Манай улсад тогтвортой аялал жуулчлалын зарим аймагт буюу алаг цоог байдалтайгаар, иргэд, хувийн хэвшлийн санаачилгаар хэрэгжиж байна.
АХБ-ны дэмжлэгээр 2019 оноос Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалыг дэмжих дэд бүтцийн барилга, авто зам, хог, байгаль хамгааллын асуудлыг цогцоор нь шийджээ. 2024 онд Хатгал тосгон, Ханх сум, Хэнтийн Дадал суманд хог хаягдлыг хөрсөнд нэвчилтгүй, байгальд ээлтэйгээр булшлах ландфилл, бохир ус цэвэрлэх байгууламж барьсан.
Харин улсын хэмжээнд тогтвортой аялал жуулчлалтой холбоотой, нэгдсэн тоо баримт, судалгаанууд одоогоор алга байна. Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй. Хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэг. Тэгэхээр аялал жуулчлалын салбар дахь ногоон эрчим хүч, ногоон тээвэр гэх мэт үзүүлэлтүүдийг нэгтгэх, хамгийн сүүлийн үеийн тоон мэдээлэлтэй болж, түүнд дүн шинжилгээ хийх шаардлагатай.
Мөн дээрх мэдээллээс манай улсад тогтвортой аялал жуулчлалын зарим аймагт буюу алаг цоог байдалтайгаар, иргэд, хувийн хэвшлийн санаачилгаар хэрэгжиж байгааг харж болно.
Гурав. Тогтвортой аялал жуулчлалд заналхийлэх сүүлийн эрсдэл нь бэлчээрийн доройтол. Бэлчээрт уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, мал аж ахуй шууд нөлөөлдөг. Малын тоо өсөж, бэлчээрийг сэлгэн ашигладаггүй гэх мэт хүний хүчин зүйл бэлчээрийг илүүтэй доройтуулсаар. Бэлчээр зөвхөн малчдын асуудал биш юм.
Өргөн уудам тал нутагтай манай улсад бэлчээр үржил шимээ алдсаар байвал хамгийн түрүүнд хөдөө аж ахуй, араас нь аялал жуулчлал нэрвэгдэх эрсдэлтэй. Тогтвортой хөгжлийн тулгын гурван чулууны нэг нь байгаль орчин гэдгийг энэ нийтлэлийн хамгийн түрүүнд дурдсан. Иймд 106 сая га талбайг хамардаг бэлчээрийн 14 хувь нь хүчтэй доройтсон байгаа дээр анхаарах шаардлагатай.