gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.08
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.08
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.08
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно

Э.Энхмаа
Боловсрол
3 цаг 34 минутын өмнө
Twitter logo
Э.Энхмаа
Twitter logo
Боловсрол
3 цаг 34 минутын өмнө

Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хоолны батлагдсан зардал нь хүүхэд өдөрт авах илчлэгийн шаардлага хангах хэмжээний хоол өгч чадахгүй байгааг хүүхдийн хоол үйлдвэрлэгчид Боловсролын яамандаа уламжилжээ.

“Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолонд төрөөс 3000 төгрөг, үүн дээр эцэг эхчүүд хүүхдийн хоолны материалын зардалд өдөрт 1000 төгрөг төлж байна. Эцэг, эхчүүд өдөрт 1000, сард 22 мянган төгрөг төлөх болсноор хүүхдийн хоолны чанарт ахиц гарсан. Гэвч хүүхдэд өдөрт 4000 төгрөгийн төсвөөр авах ёстой хоол тэжээлийн илчлэгийнхээ 50 хувийг л авч байна” гэж Нийслэлийн хүүхдийн 280-р цэцэрлэгийн хоол зүйч Т.Одсэржав ярив.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн 4-р сарын 27-ны өдөр боловсролын шинэчлэлийн замын зураглал буюу хэрэгжүүлэх бодлого чиглэлээ танилцуулсан юм. Энэ үеэр сурагчдын Үдийн хоол, цэцэрлэгийн хоолны өнөөгийн байдал болон төсвийг нэмэгдүүлбэл хоолны чанар хэрхэн сайжрах харьцуулалтыг үзүүлсэн юм.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Ж.Туяацэцэг сурагчдын үдийн хоол, цэцэрлэгийн хоолыг батлагдсан төсвийн хүрээнд хийсэн болон төсвийг нэмэгдүүлбэл хоолны чанар хэрхэн сайжирч байгааг бодит жишээгээр тайлбарлан танилцуулав.

Тэрбээр, Төрөөс 1-5-р ангийн нэг хүүхдэд өдөрт 2500, долоо хоногт 12500 төгрөгийн төсөв баталсан. 1-5-р ангийн сурагч Үдийн хоолоор хоногийн хоолны илчлэгийнхээ 35 хувь буюу 607Ккал авах ёстой. Одоо Үдийн хоолны төсөв 2500 төгрөг байгаа бол 35 хувьд дүйцэх өөх тос, эрдэс бодисыг авахын тулд 4500 төгрөгийн төсөв шаардлагатай.

Хоолны өртөг өдөр өдөр харилцан адилгүй буюу зарим өдөр 1500, заримд нь 3500 төгрөгийн өртөгтэй хоол орж болно. Харин долоо хоногийн хоолны нийт төсөв 12500 төгрөг болох ёстой. 

Сургууль, цэцэрлэгт мөрддөг хоолны жишиг цэс гаргасан байдаг. Цэсийн дагуу энэхүү хоолыг бэлдсэн. Сургууль, цэцэрлэгүүдэд хоол зүйч, мэргэжлийн тогооч ажилладаг. Зарим сургууль хоол зүйчгүй бол тогооч нар батлагдсан жишиг цэсээ баримтлан үдийн хоолыг бэлтгэдэг.

Жишээлбэл,

СУРГУУЛИЙН ҮДИЙН ХООЛОНД

Даваа гарагт.

Одоо- Сүүн шөл, Бүхэл үрийн гурилан булочка- илчлэг 361, өртөг 1548  
Сайжруулсан хоол- Алим, хүрэн манжингийн салат, Соустай бөөрөнхий мах, хулууны зутан, амталсан гоймон, самар- илчлэг 607.1, өртөг 4582 төгрөг

Мягмар гарагт.

  • Одоо- Будаатай хуурга, өндөг, улаан лоолийн зутан шөл, бор цай- илчлэг 266 буюу 43.6 хувь, өртөг 2500 төгрөг
  • Сайжруулсан хоол- Шош ногоотой салат, Жигнэсэн загас, нухсан төмс, жигнэсэн лууван, холимог будаа, Далайн замаг, мөөг дүпүтэй шөл, Лемонтой ус, киви жимс- илчлэг 608.3 буюу , өртөг 4427 төгрөг 

Лхагва гарагт.

  • Одоо- Тефтель, төмсний нухаш, Байцааны салат, бор цай- илчлэг 284, өртөг 2557 төгрөг
  • Сайжруулсан хоол- Амталсан бууцай, Нарийн махан хуурга, агшаасан будаа, тахианы махан ногоотой шөл, хярам, алим- илчлэг 604.1, өртөг 4199 төгрөг  

Өгөхийг зорьж байгаа хоол нь олон төрлийн хүнс агуулснаараа онцлог. Хүүхдүүд олон төрлийн хүнснээс шим тэжээлээ авч байх ёстой. Иймд үдийн хоолонд жимс, ногооны бүрдлийг оруулж байна.

Пүрэв гарагт.

  • Одоо- Далайн байцаатай ногооны шөл, хуушуур, бор цай- өртөг 3100 төгрөг
  • Сам хорхойтой будаатай хуурга, өндөгтэй ногоотой, зутан шөл,  жимс

Баасан гарагт.

  • Одоо- Цуйван, зөгийн балтай ус- илчлэг 402.6, өртөг 2783 төгрөг
  • Сайжруулсан хоол- Шинэ ногооны салат, дотор махан шанзтай жигнэж болгосон пирожки, борцтой будааны зутан, аньсны шүүс, жүрж- илчлэг 613, өртөг 4582 төгрөг 

ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ

Цэцэрлэгийн хүүхдүүд хоногийн илчлэгийнхээ 80 хувийг цэцэрлэгээс авах ёстой.

  • Өглөө- Хүүхдийн будааны сүүн шөл
  • Бага үд- Үзэмний шүүс
  • Өдөр- Борш, цуйван
  • Их үд- Аарцтай булочка, бор цай - өртөг 4000 төгрөг

Сайжруулсан хоол

  • Өглөө- Хүүхдийн будааны сүүн шөл
  • Бага үд- Үзэмний шүүс
  • Өдөр- Борш, ногоотой цуйван, байцааны салат, шөл, жүрж
  • Их үд-  Хөөрүүлсэн сүү, булочка- илчлэг 995, өртөг 7920 төгрөг

Сайд Л.Энх-Амгалан, Төрөөс 1-5-р ангийн сурагчдад үдийн хоол өгч байна. Цаашид хичээвэл 6-9-р ангид үдийн хоол өгөх боломж гарна. Өмнөговь, Орхон зэрэг төсвөө бүрдүүлдэг аймгууд 6-9-р ангийнханд Үдийн хоол өгч эхэлсэн. Үдийн хоолтой болсноор хүүхдийн сурлагын хоцрогдол арилах, хүүхэд сургуульдаа явах сонирхолтой болж байна. КОЙКА-гаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд сургуулийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн лаборитортой боллоо.

-Сурагчдын үдийн хоол, цэцэрлэгийн хоолны төсвийг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага байгааг хоол зүйчид хэлж байна. Төсвийг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?
-Хүүхдийн хоолны төсвийг 2026 онд нэмэгдүүлэх боломж гарахгүй нь. Харин 2027 оны улсын төсвийн төсөл хэлэлцэх үед хүүхдийн хоолны төсвийг нэмэгдүүлэх саналаа тусгахаар ажиллаж байна гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан