Цэрдийн галавын үед буюу одоогоос 120 сая жилийн өмнө төв Монголын тал нутагт нуур цэлэлзэж, аварга биетэй үлэг гүрвэлүүд амьдарч байсан гэвэл уншигч та итгэх үү?
Тэр дундаа бидний дэлгэцээс харж дассан, хэдэн давхар байшинтай тэнцэхүйц урт хүзүүт аварга завроподууд энэ л тал нутагт мөрөө тамгалж үлдээсэн гэвэл уншигч та үнэмших үү?
Шинжлэх ухааны ийм нэгэн сонирхолтой бөгөөд адал явдлаар дүүрэн, байгалийн өв болох шим ертөнцийн түүхийн баримт болсон үлэг гүрвэлийн мөрийг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач Б.Майнбаяр болон түүний багийн гишүүд илрүүлжээ.
Монголын говьд л үлэг гүрвэлүүд амьдарч байсан гэх бидний ойлголтыг орвонгоор нь өөрчилж чадсан эл мөртэй танилцахаар сэтгүүлч миний бие Палеонтологийн хүрээлэнгийн судлаачдын хамт Төв аймгийг зорьсон юм.
Эрдэнэсант сумаас урагш 30 гаруй километрийн зайд орших Сайжрах уул. Уулын хэвгий дэх хоёр цэгт судлаачид малтлага хийж, чулуужсан мөр агуулсан тунамал хурдсыг ил гаргажээ.
Энд, эрт цагт амьтан амьдрах боломжтой, нэн таатай орчин байсан нуурын гүехэн бөгөөд эрэг хөвөө хэсэгт үлэг гүрвэлүүд мөрөө тамгалан үлдээсэн аж.
120 сая жилийн өмнө энэ нутагт нуур байсныг илтгэх занар буюу нимгэн үе давхаргатай тунамал чулуулаг дотор чулуужсан дун, хясаа, загас, ургамлын навч, бүр өчүүхэн үр хүртэл хадгалагдан үлдсэн нь үнэхээр гайхалтай.

Эртний амьтдын ул мөрийг илрүүлж, судална гэдэг тэвчээр, нямбай ажиллагаа шаардсан урт зам аж. Хүчтэй ухах, малтах төдийд л мөрийг гэмтээх аюултай учир судлаачид жижиг багаж, багс шүүр ашиглан шүүрдэж, зөөлөн ухсаар олдворыг ил гаргадаг нь тун сонирхолтой.
“Шинжлэх ухаан хүнээс бүх насаараа нэг мөр хөөхийг шаарддаг” гэдэг үг бий. Өнгөрсөн үеийн оньсого мэт ул мөрийн хойноос үлдэн хөөх аяндаа тэрбээр 10 гаруй жилийг зарцуулжээ. Энэ түүхийн эхлэл их сонин.

… Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би.. гэж нэгэнтээ Бэгзийн Явуухулан гуай “Би хаана төрөө вэ” шүлгэдээ бичсэн байдаг.
Энэ шүлгийг нэрт найрагч зүгээр ч нэг бичээгүй аж. Учир нь 70 жилийн өмнө буюу 1950 онд газарзүйч, эрдэмтэн О.Намнандорж гуай Төв, Дундговь, Өвөрхангай аймгийн нутгаар ажиллаж явахдаа Сайжрах уулын бэлдэх үлэг гүрвэлийн мөрийг анх олжээ.
Эл мөрний талаар тэрбээр тухайн үеийн шинжлэх ухаан сэтгүүлд нийтэлж үлдээснээс гадна 1957 онд Оросын Природа сонинд хэвлүүлж байв. Энэ үйл явдлаас сэдэвлэн 1959 онд Би хаана төрөө вэ шүлэг бүтсэн аж.
Цаг хугацааны энэхүү нарийн учир зангилаа бүхий түүхэн сэжмийг судлаач хүний соргог нүдээр харж, уйгагүй эрэл сураг, баримт судалгаа хийсний үр дүнд баталгаажуулсан хүн бол судлаач Б.Майнбаяр юм.
Тэрээр 100 гаруй жилийн түүхтэй Монголын палеонтологийн шинжлэх ухааны салбарт анхны палеонтологич мэргэжлийг эзэмшсэн судлаач билээ.

Тэрээр энэ тухай ярихдаа, “ Аливаа судалгаа шинжилгээг хийхдээ баталгаатай сэжүүрийг олох ёстой байдаг. 1996 онд Монгол-Японы хамтарсан экспедиц Шар цавын олдворт газраас 13600 үлэг гүрвэлийн мөрийг нээж дэлхийд таниулсан.
Шүлгийн сэжүүрээр хүмүүс тийш таамаг чиглүүлж байсан ч судалсны эцэст өөр газар байгааг мэдсэн. О.Намнандорж гуайн хүүхдүүдийн эмхтгэж хэвлүүлсэн зургаан боть номыг уншиж, 2013 онд Г.Мэнд-Оёо зохиолчоос шүлгийн сэжүүрийг олсноор мөрний эрэлд гарсан.
2020 оны үед үлэг гүрвэлийн мөр судлах экспедицийг тусгайлан ажиллуулах боломж бүрдэж, Сайжрах уул руу очих хүсэлтээ Палеонтологийн мэргэжлийн зөвлөлд өгснөөр албан ёсны зөвшөөрлийн дагуу 2023 оны зургаадугаар сард цөөн хоногийн хугацаатай зорьсон.
Хамгийн гайхалтай нь бид очсон өдрийнхөө орой нь үлэг гүрвэлийн мөрийг илрүүлж чадсан гэв.
1987 оноос хойш олон хүн эл мөрийг хайж ирсэн ч олоогүй аж. Нутаг ус нь хэнд үүцээ дэлгэж, өврөө нээхээ шийдсэн байх хэмээн тэрээр бэлгэшээж буйгаа хэлж байсан юм.
Гэвч олдворын судалгааг хийх явц тийм ч амар байсангүй. Учир нь тухайн газрыг лицензийн талбайд оруулж ашиглах гэсэн үйлдлүүд нутгийн иргэдийн цухлыг төрүүлж судлаачдыг хүртэл эсэргүүцэхэд хүргэж байжээ.
Учир шалтгаан, үнэт зүйлийг нь аргадаж нэг, тулж нэг тайлбарласны дүнд тэд уугуул нутгийнханд ч эергээр нөлөөлж чадсан аж.
Биднийг Сайжрах уул руу хөдлөхөд Эрдэнэсант сумын соёлын төвөөс хүмүүс дагалдан судлаачаас эдгээр олдворуудыг хэрхэн хамгаалах, цаашид хэрхэх тухай санал солилцож байсан юм.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олдворт газраас үлэг гүрвэлийн 62 мөр бүртгэгджээ. Тухайн газрын эртний орчныг тогтоож цаг уур, орчныг сэргээх, нуурын ямар орчин байсныг тодорхойлохын тулд палеонтологийн нарийн судалгаанууд хийх шаардлагатай байгаа аж.
Аливаа чулуужсан олдворыг олж нээсний дараах дараагийн том ажил бол олон улсад баримтжуулан үлдээх юм. Б.Майнбаяр судлаач мөрийн үр дүн, судалгаа шинжилгээний ажлаа энэ оны гуравдугаар сарын 19-нд олон улсын шүүлтүүр өндөртэй том сэтгүүлд хэвлүүлж чаджээ.

Палеонтологийн шинжлэх ухаанд хамгийн үнэтэй зүйл бол олдворт газар. Учир нь шим ертөнцийн түүхэнд үлдсэн биологийн төрөл зүйлүүдийг тодорхойлж гаргаж ирнэ гэдэг маш том аз завшаан.
Үүнийг мэдэж, ойлгосон хүмүүс эх дэлхийгээ хэдэн зуун жил ямар зүйлийг туулж өнөөдөр оршин байгааг мэднэ. Түүгээрээ бид цаг хугацаагаар аялагчид болж таарч байна. Энэ бол судалгаа шинжилгээнээс гадна, танин мэдэхүй, боловсролын асар өндөр ач холбогдолтойг судлаач Б.Майнбаяр онцолж байсан юм.
ТАЛ НУТГААС ОЛДСОН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨРНИЙ ЭДГЭЭР ҮНЭТ ОЛДВОРУУДАА БИД ХЭРХЭН ТАНИУЛЖ, ҮНЭ ЦЭНИЙГ НЬ МЭДРҮҮЛЭХ ВЭ?
Эртний амьтдын мөр, шинжлэх ухааны үнэт олдворуудыг бид цаашид хэрхэн хамгаалж, үнэ цэнийг өсгөх вэ. Үүнд тэрбээр дараах хариултыг өгсөн юм.
-"Эх сайхан оронд минь дэлхийн түүхийг өгүүлэх баримт хадгалаатай байгаа учир бид үүнийг соён гэгээрлийн ач холбогдолтойгоор ашиглах ёстой.
Орон нутгийн иргэдийг түшиглэн шинжлэх ухаанд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бидэнд бий.
Үндэсний болон глобал геопаркийн шүлжээнд оруулан хөгжүүлэх нь улс орны төсөвт өгөөжтэй, нутгийн иргэдийн боловсрол, байгаль хамгаалах тогтолцоо ихэд сайжрах талтай. Тиймээс эхний ээлжийн төсвийг орон нутаг, аймаг, улсын төсөвт тусгаж хамгаалах хэрэгтэй.
Энэ бүсэд машин нэвтрүүлэхгүй болгож, хүнээс, байгалиас хамгаалах хэрэгтэй. Хүн бол дэлхий дээрх амьд организмын хамгийн том дайсан.
Гэхдээ хамгаална гэдэг хашиж хорихын нэр биш. Дээрх саналтай агаар нэгэн адил орон нутгийн иргэдийн оролцоотой, шинжлэх ухааны сууртай аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэн хамгаалах нь зүйтэй юм.
Ингэж хамгаалснаар орон нутагт ээлтэй, нутгийн иргэдэд өгөөжтэй зөв тогтолцоонд шилжинэ. Мэдээж судлаачид нь ирж ажилладаг.
Бид одоогоор 80 гаруй мкв гурван өрөө байрны талбайтай дүйцэхүйц газрыг илрүүлээд байна. Энэ газар бол судлагдахууны хувьд хязгааргүй гэдгийг тэрээр хэлж байлаа.
Одоо судлаач Б.Майнбаяраар ахлуулсан баг дэлхийн хамгийн том үлэг гүрвэлийн мөрийг Монголоос илрүүлж, судалгааны өгүүллээ эмхтгэж байгаа аж. Тун удахгүй дахин нэг сайхан мэдээ дуулгаж, Монголын шинжлэх ухааны салбарын үнэ цэнэ, ач холбогдлыг олон улсад цуурайтуулах нь дамжиггүй.

Цаг хугацаагаар аялагч эдгээр эрдэмтдийн нөр их хөдөлмөр, уйгагүй эрэлд улс бодлогын түвшинд жин өгч чадвал Монгол дэлхийн шинжлэх ухаанд өөрийн байр суурийг илүү тод товойлгон харуулах, шинжлэх ухаанд суурилсан аялал жуулчлалаар олныг татах ховор боломж бидний өмнө байна.