Монгол Контент ХХК-ийн эрхлэн гаргадаг GoGo.mn сайт нь 2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бид уншигч, хэрэглэгчдэд бодитой, тэнцвэртэй мэдээллийг хүргэхэд анхааран ажилладаг.
Энэ хүрээнд бид GoGo.mn сайтынхаа шинэ хувилбарыг уншигч эрхэм танд хүргэхэд бэлэн боллоо.
ХЭРЭГЛЭГЧ, УНШИГЧААР БҮРТГҮҮЛЖ ИЛҮҮ ОЛОН БОЛОМЖУУДТАЙ ТАНИЛЦААРАЙ
-153132-25770712.jpeg)
Шинэ хувилбар нь уншигч, хэрэглэгчийн бүртгэлтэй болж байгаа бөгөөд
- Шууд, шуурхай мэдээг гарах бүрд мэдэгдэл авах,
- Нийтлэлийг хадгалж, дараа унших,
- Бусдад санал болгох,
- Сэтгүүлчийг дагах,
- Хамтран ажиллах,
- Үйл ажиллагаанд оролцох,
- Хөнгөлөлтөд хамрагдах зэрэг боломжуудыг уншигчдадаа шат дараатайгаар хүргэх юм.
ЗАВГҮЙ БАЙНА УУ, ТЭГВЭЛ УХААЛАГ ТОЙМЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
Шинэ хувилбарт нэмэгдсэн бас нэг онцлох зүйл бол Ухаалаг тойм. Та тухайн мэдээллийн товчилсон буюу гол агуулгыг авах боломжтой болж байна.

ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Бид үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлд бодит байдалд нийцсэн мэдээллийг олж авах, түгээх эрх чөлөөг хүний үндсэн эрх хэмээн дээдэлж, олон нийтийн мэдэх эрхийг хангахад төвлөрдөг. Иймээс энэ удаагийн шинэчлэлтээр хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх шинэ боломж, функцуудыг нэмлээ.

Хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд,
- Ахмад настанд зориулсан,
- Хараа сул болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан,
- Өнгө ялгах бэрхшээлтэй,
- Дислекси буюу уншихад хүндрэл учирдаг,
- Анхаарал төвлөрөл дутмагшилтай үед хэрэглэх функцуудыг нэмж баяжууллаа.
Үсгийн хэмжээг өөрчлөх, мөр хоорондын зайг ихэсгэх, үсэг хоорондын зайг өөрчлөхөөс гадна дэлгэцийн өнгөний тохиргоог өдөр, шөнийн горимд шилжүүлэх боломжтой болсныг дуулгахад таатай байна.
GO BOT ТАНД ТУСАЛНА
Бид сайжруулалтыг тасралтгүй хийсээр байгаа бөгөөд энэ удаагийн шинэчлэлдээ Go Bot цахим туслахыг бүтээлээ. Та цахим туслахаас мэдээлэл авахаас гадна мэдээллийн боловсруулалт хийж цаг хугацаагаа хэмнэх боломжтой.

Та бүхэн шинэ хувилбартай ЭНД дарж танилцаж, өөрийн үнэтэй саналаа бидэнд ЭНД дарж илгээнэ үү.
"Монгол Контент" ХХК-аас эрхлэн гаргадаг GoGo.mn сайт 2021 онд Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 болон Хэвлэл мэдээллийн салбарын ISAS MEDIA 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Ингэснээр GoGo.mn хэвлэл мэдээллийн салбарт Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хосоор нь баталгаажуулсан анхны редакц болж байв.
Бид уншигчдын итгэлийг хүлээсэн, баталгаатай, найдвартай эх сурвалж байхыг эрхэм зорилгоо болгон 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2025 онд Хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргадаг Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагын Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга буюу хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх JTI стандартыг Австралийн Делойт байгууллагаар баталгаажуулан гэрчилгээгээ аваад байна.
Мөн бид 2025 оны 9-р сард орлогын бүтцээ олон нийтэд зарласан анхны хэвлэл мэдээллийн байгууллага болсон билээ.
19 жилийн турш GoGo.mn редакцын бэлтгэсэн мэдээ, сурвалжилга, нийтлэл булангийн контентуудыг шимтэн уншиж ирсэн уншигч Танд баярлалаа.
Уншигчдад чанартай, сэтгүүл зүйн зарчимд суурилсан мэдээ, мэдээллийг хараат бусаар хүргэхэд хувь нэмрээ оруулж, бидэнтэй үргэлж хамтран ажиллаж ирсэн бизнес эрхлэгчид, олон улсын болон бусад байгууллагууддаа уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлж байна.
Хараат бус, бие даасан, Та бүхний итгэлийг хүлээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхаар сайжруулалтыг бид тасралтгүй хийсээр байх болно.
GoGo.mn сайтын редакц