УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.16/ хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжих эсэх санал хураалт явуулахад 56.4 хувийн саналаар дэмжсэнээр хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Энэ асуудлаар Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
"-Өнөөдөр Монгол Улсын парламентын түүхэнд их гунигтай өдөр болж байна. Монгол Улс парламентын засаглалтай юу, ерөнхийлөгчийн засаглалтай юу гэдэг хандлага сүүлийн хэдэн хоног үргэлжиллээ. Олон улсын байгууллага, парламентад суудалтай 5 намын 4 нь эсрэг байр сууриа илэрхийлчхээд байхад хүч түрж, зарим гишүүдийг учир битүүлгээр ирүүлсэнгүй.
Магадгүй заримыг хэрэг үүсгэсэн байдлаар ирүүлэхгүй байх шиг байна. Дэмжиж санал өгсөн гишүүдийн хэдэн хувь нь АТГ болон цагдаагийн байгууллагад хэрэг үүссэн байдалтай байна. Хэдэн хүмүүсийг томилолтоор явуулсан байна, гадаад руу явуулсан байна. Кнопоо 7 хоногийн хугацаанд тоолж үзсэн байна. Парламентын засаглалын төлөө байна гэж ярьчхаад яг санал хураахад алга болдог, парламентын үнэт зүйлээс ухарсан УИХ-ын гишүүдийг хэн бэ гэдгийг та бүхэн хараарай.
Бид ерөнхийлөгчийг ард түмнээс сонгож болохгүй юм аа гэдгийг та бүхэн өчигдрийн ерөнхийлөгчийн мэдэгдлээс харсан болов уу. Би бол МУ-ын 3,5 сая иргэдийг төлөөлсөн, УИХ-ын гишүүд бол зөвхөн тойргоос гарсан гэдэг зүйл ярьсан. Парламентын засаглал бол ардчиллын баталгаа, энэ утгаараа парламентын гишүүдийн үзэл санаа, эрхийг хамгаалдаг. Хэрвээ хэлэлцэгдэж байгаа асуудлаар батлагдвал парламент яг Төрийн Дум-тай адилхан чив чимээгүй бүтэц болно. Өнөөдөр 126 гишүүн, 5 намтай байж ерөнхийлөгчийн засаглал руу шилжиж байгааг илэрхийлж чадахгүй байгаа парламент энэ хууль батлагдсаны дараа бүр юу ч ярихгүй.
Өнөөдрийн санал хураалт бол илтэд Үндсэн хууль зөрчсөн. Яагаад гэвэл ийм санал хураалтыг ерөнхийлөгчийн зүгээс оруулах эрхгүй. Парламентын гишүүдтэй ярьж байгаад энэ хэм хэмжээнд дүгнэлт оруулах нь зүйтэй гэсэн бодолтой байна.
Би У.Отгонбаяр гишүүнийг хэний хувьд төлөөлөөд байгааг нь ойлгоогүй. Ерөнхийлөгчийн дүүгийн хувьд юм уу, Улсын дэд ерөнхийлөгчийн хувьд юм уу, эсвэл парламентын ордныг хааны ордон гэж ойлгочхоод хааны дүү Хасарын хувьд надад хандаад байгаа юм уу. "Лхагвын Тойм" нэвтрүүлэгт ярьсан яриаг шүүмжилсэн. Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үедээ өөрийнхөө төрсөн дүүг парламентын гишүүнээр сонгоод, төрсөн дүү нь гишүүдийн өрөө хэсэж агсан тавьж саналд нөлөөлөөд явна гэдэг нь хөгжингүй парламентын засаглалтай улсад импичмэнт биз дээ.
Ийм байдал дахин гаргахгүй байх үүднээс би У.Отгонбаярыг "Халдашгүй байдлын хороо"-нд шалгуулахаар өгсөн.