Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ИРГЭДЭЭС САНАЛЫГ ТУСГАСАН ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Өнгөрсөн Даваа гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ. Төсвийн хууль нь хуулийн бусад төслүүдээс ялгаатай, нийт дөрвөн удаа хэлэлцэнэ. Мөн ирэх сард хуулийн төслийг баталсан байх ёстой юм.
Засгийн газар ирэх онд эрүүл мэндийн төсвийг хамгийн их буюу 5.5 дахин өсгөжээ. Ингэснээр 1.3 их наяд төгрөгийг энэ салбарт зарцуулж, дараах ажлуудыг хийнэ.
Мөн ирэх онд боловсролын салбарын урсгал төсвийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, ахмад настнуудынхаа тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, дундаж тэтгэврийг 901 мянган төгрөгт хүргэхээр төсвийн төсөлд тусгажээ.
ДЭЛХИЙН МЕДАЛТНУУД НЭМЭГДЭЖ, ЦАХИМ СПОРТООР ЧАНСААГ ТЭРГҮҮЛЭВ

Өнгөрч буй долоо хоногт спортын ертөнц амжилтаар дүүрэн байлаа. Хорватын нийслэл Загреб хотноо болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын чөлөө бөхийн шигшээ багийн тамирчид нэрээ дуурсгав.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кгд хүч үзсэн “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ.
Мөн Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүч үзсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Алтжин хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин, дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхон дэлхийн аваргаас ялж авдаг хүрэл медалийг авчирлаа.
Тэрбээр найман жилийн өмнө дэлхийн дэвжээнээс алтан медаль хүртэж байсан бол ийн амжилтаа дахин бататгалаа.
THE MONGOLZ БАГ ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЭВ

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын FISSURE Playground 2 тэмцээн Белград хотноо үргэлжилж буй.
Тус тэмцээнд The MongolZ баг гуравдугаар тойрогт Хятадын "Tyloo" багийг 2:1 харьцаатай хожсоноор, "Valve"-аас гаргадаг VRS чансааны жагсаалтаар дэлхийд №1-т бичигдлээ.
НИЙГМИЙН ЦОЧРООСОН ХОЁР ГЭМТ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ БОЛОВ

Өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд олон нийтийг цочроосон хоёр гэмт хэргийн шүүх хурал нэг өдөр боллоо.
Хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүнээ хөнөөсөн хэрэг энэ оны зургаадугаар сард гарсан. Хэрэгт холбогдогчийн гэм буруугийн шүүх хурал болж гэр бүлийн хүнээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо.
Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд 16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон Ц.Д, Х.Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай болж, хэргийг мөрдөн байцаалтад буцаав.