Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын цэргүүдэд баривчлагдан тус улсын нутаг дэвсгэр хоригдож байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Мадурог хар тамхины хэрэгтэй буруутгаж, АНУ-ын хууль тогтоомжийн дагуу шүүнэ гэдгээ мэдэгдээд буй.
Гэсэн ч Венесуэлийн нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулж, цохилт өгсөн нь хууль ёсны эсэхэд эргэлзсэн улс орнууд АНУ-ыг хүчтэй шүүмжилж байна.
Энэ асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 15 гишүүн орны төлөөллүүд уулзаж хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл дээрх асуудалд бусад улс орнууд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
Венесуэлийн урт хугацааны холбоотнууд болох БНХАУ болон ОХУ-ын талаас аль аль нь буруутгасан байр суурь илэрхийлсэн.
БНХАУ. Хятадын Гадаад хэргийн яам ням гарагт мэдэгдэл хийж АНУ Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний гэргийг нэн даруй суллаж, Венесуэлийн засгийн газрыг унагаах оролдлогоо зогсоохыг уриалсан.
Уг алхмыг олон улсын эрх зүй, харилцааны үндсэн хэм хэмжээ, НҮБ-ын дүрэм, зарчимд илт харш хэмээсэн. БНХАУ-ын зүгээс үүсээд буй асуудлыг дипломат замаар шийдвэрлэхийг уриалж байна.
ОХУ. Оросын засгийн газраас АНУ-ын энэ үйлдлийг буруутгах ёстой хэмээгээд цаашид аливаа хурцадмал байдлыг даамжруулахаас сэргийлж, яриа хэлэлцээний замаар шийдэл олох нь чухал болохыг онцлов.
Латин Америкийн ихэнх орнууд ч мөн төстэй байр суурь илэрхийлжээ.
Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва X хуудастаа "Уг үйлдэл нь хүлээн зөвшөөрөх боломжгүй хязгаарыг давлаа. Олон улсын хуулийг илт зөрчин улс орнуудад халдах нь хүчирхийлэл, эмх замбараагүй байдал руу хөтөлнө" гэсэн байна.
Колумбийн ерөнхийлөгч Густаво Петро уг цохилтыг Латин Америкийн бүрэн эрхт байдалд халдсан үйлдэл хэмээн тодорхойлсон бол Чилийн ерөнхийлөгч Габриэль Борич тулгараад буй асуудлыг энхийн замаар шийдэхийг уриалжээ.
Харин Трампыг өөрийн "хамгийн дуртай ерөнхийлөгч" хэмээн нэрийддэг Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей "Эрх чөлөө урагшилж байна, мөнх оршиг" хэмээн цахим сүлжээндээ нийтлэв.
Тэгвэл Их Британийн ерөнхий сайд Кир Стармер уг цэргийн ажиллагаа олон улсын хуулийг зөрчсөн эсэх талаар асуултад тодорхой хариулт өгөхөөс татгалзаад байна.
Германы Канцлер Фридрих Мерц АНУ-ын ажиллагааг эрх зүй талаас нь үнэлэхэд "нэлээд төвөгтэй" хэмээсэн бол Испанийн ерөнхий сайд Педро Санчес цахим сүлжээнд сүлжээнд “Испани Мадурогийн удирдлагыг хүлээн зөвшөөрөөгүй.
Гэхдээ олон улсын хуулийг зөрчиж, бүс нутгийг тодорхойгүй байдал, зөрчил мөргөлдөөний ирмэг рүү түлхсэн үйлдлийг ч мөн адил хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
БНСУ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа илэрхийлээд "Энэ байдлыг намжаахын тулд бүх оролцогч тал хамтран ажиллах"-ыг уриалав.
Харин Энэтхэгт АНУ-ын халдлагыг эсэргүүцсэн зарим иргэд жагсаал өрнүүлсэн. Зүүний талын тэмцэгчид АНУ-ыг Венезуэлийн газрын тосны нөөцийг эзэмших гэж оролдож байна хэмээн буруутгав.
Малайзын ерөнхий сайд АНУ Венесуэлд цохилт өгсөн нь олон улсын хуулийг зөрчиж байна хэмээгээд Мадурог яаралтай суллахыг шаардсан.
Эх сурвалж: Reuters, BBC