Мобиком групп 30 жилийн хугацаанд хамтран ажилласан бэлтгэн нийлүүлэгчдэдээ талархал илэрхийлж, хамтын амжилтаа тэмдэглэж, нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.
Талархлын үйл ажиллагаанд 150 гаруй байгууллагын 300 гаруй зочид хүрэлцэн ирж хамтын ажиллагаа, итгэлцэл, хамтдаа бүтээсэн түүхийг хүндэтгэн дурссан юм.
Өдгөөгөөс 30 жилийн өмнө, Монгол улсад Ньюком групп, Япон улсын Сумитомо, KDDI группийн хамтын хөрөнгө оруулалтаар Мобиком корпораци үүсгэн байгуулагдаж, Монгол Улсад анхны үүрэн холбооны үйлчилгээг нэвтрүүлж байсан түүхтэй.
1996 оны 3-р сарын 18-ны өдөр GSM технологид суурилсан анхны дуудлага Улаанбаатар хотод холбогдож, Монголчууд бид анх удаа гар утсаар ярьж эхэлсэн билээ.
Тэр цагаас хойш:
- Сүлжээ аймаг бүрд хүрч,
- 2G-оос 3G, 4G, 5G хүртэл хөгжиж,
- 10,000 гаруй км шилэн кабелийн дэд бүтэц байгуулагдаж,
- 1.7 сая гаруй хэрэглэгчид хил хязгаар, цаг хугацаанаас үл хамааран холбогдож байна.
Өнөөдөр Мобиком бол зөвхөн харилцаа холбооны компани биш, харин дижитал шилжилтийг манлайлагч, технологийн экосистемийг бүтээгч байгууллага болжээ.
Энэ амжилтын ард зөвхөн нэг байгууллага биш, өсөлт, хөгжил, инновацийн салшгүй хэсэг болох бэлтгэн нийлүүлэгчид гэдгийг энэ үйл ажиллагааны үеэр онцоллоо.
Үйл ажиллагааны зургуудаас: