УИХ-ын гишүүн Ж.Золжаргал УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Хятадаас ₮226 тэрбумаар боловсруулсан нүүрс авах гэж байгаа тухай асуудлыг хөндсөн.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатараас сэтгүүлчид тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн жилүүдэд маш олон хүн угаартаж нас барсан. Үндэсний хороо шийдвэрээ гаргасан, би энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаа. Үндэсний хороо хагас коксожсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэж шийдвэрлэсэн.
Энэ нүүрсийг Хятадаас 200 тэрбум орчим төгрөгөөр аваад энд савлаад хэрэглээнд нэвтрүүлнэ. Монгол хагас коксжих нүүрсний үйлдвэр байхгүй учраас урдаас авах юм” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Хотын захирагч гадаадаас түлш авчирч шатаана гэсэн. Тендерээ зарлажээ. Би гайхсан. Манайх нүүрсээ экспортолдог улс. Гэтэл боловсруулсан нүүрс Хятадаас худалдаж авах гэж байна. Яагаад вэ? Тендерт нь “Хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг 226 тэрбум төгрөгөөр худалдан авна. Төсвийн ерөнхийлөн захирагч Нийслэлийн Засаг дарга. 2025.06.10" гэсэн байна” хэмээсэн юм.