УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төрийн ордонд хэвлэлийн хурал хийн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан үг хэлэв. Учир нь өнөөдөр АТГ түүний зуслангийн байшинд нэгжлэг хийн, туслахыг нь хорьжээ. Тэрээр,
-Ухнаагийн Хүрэлсүх ээ, чамаас монголын парламентын дархлааг хамгаална. Үнэний төлөө үг хэлсэн хүмүүсийг хуулийн байгууллагуудаар дээрэлхдэгийг өнөөдрөөр зогсооно. Би яах вэ. Ирээдүйд сонгогдох олон залуу гишүүний дархлааг хамгаалах гэж бид энд байна. Үндсэн хуульд зааснаар төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ.
Чи хуулийн байгууллагыг хувийн мөрдөн байцаагч шигээ ажиллуулж болохгүй. АТГ-ын даргыг УИХ томилсон. Чиний өөдөөс лүг хэлсэн хүмүүсийг дарамталдгийг хэрхэвч тэвчиж болохгүй. Ингэвэл засаглалын хямрал руу орно. У.Хүрэлсүх уу, чи Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардаж авсан. Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг мөн луйвардаж, бүгдийнх нь хөлийг хуга өшиглөж байгаад наадам зохионо гэж байгаа бол худлаа, болохгүй.
Миний туслахыг хорьж, тамлан зовоож байгааг би ярихгүй. Би парламентын дархлааны талаар ярина. 14 тэрбумыг чинь би яриагүй шүү. Газрын тосны үйлдвэр луйвар, мөнгө угаах хэрэг болчихлоо гэж би ярьсан. Чиний санаачилсан ажил новш болчихлоо. Францад чи айлчлаад ураны асуудлаар Монголчууд аюултай байдалд орчихлоо гэсэн.
Адын хүслээр дахин 6 жил сонгогдох гэж байгаа бол болиорой гэсэн. Тийм биш бол биш ээ гээд л болно. Намайг олон нам дамжсан гэв. Гудамжинд байгаа жижиг намуудтай нийлж би эрх баригч нартай 21 жил тэмцэж байна. Би үүгээрээ өнөөдөр ч бахархана. Би ардчиллыг хамгаалсан. АТГ-ын даргадаа ингэж арчаагүйдэхээ боль гэж хэлээрэй. Нүдний булай, хажуу айл руу андуураад оржээ. Андуурсан гээд уучлал гуйлгаарай.
У.Хүрэлсүх ээ, ухаантай бай. Ноёнтой заргалдвал толгойгүй гэдэг. Ийм том ноён болсон гэж бодохгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт ард түмний зарц гэж ойлгодог. Бодолдоо өөрчлөлт оруулах хэрэгтэй шүү гэв.