Ухаалаг технологийн ертөнцөд жил бүр шинэ жишиг тогтоож, хэрэглэгчдийн хүлээлтийг давуулан биелүүлдэг Galaxy Unpacked арга хэмжээ хаяанд ирлээ. 2026 оны хоёрдугаар сарын 25-нд АНУ-ын Сан-Франциско хотноо болох энэ удаагийн нээлтийн гол сэдэв нь Galaxy AI болон Galaxy S цувралын шинэ загварууд юм. “Intelligence becomes personal” гэх уриа нь хиймэл оюун ухаан зүгээр нэг нэмэлт функц байхаа больж, хэрэглэгч бүрийн өдөр тутмын хэрэглээ, зуршил, хэрэгцээнд нийцсэн, илүү хувь хүнд чиглэсэн технологи болж байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаан таныг дагаж ажиллахаас гадна таны хэв маягт уусаж, илүү ухаалгаар, илүү мэдрэмжтэйгээр туслах түвшинд хүрчээ.
Шинэ үеийн Galaxy S цуврал нь хэрэглэгчийн өдөр тутмын үйлдлийг хөнгөвчлөхөөс гадна, бидний хамгийн эмзэг сэдэв болох хувийн нууцлалыг цоо шинэ түвшинд гаргажээ. Бид гар утсаа хувийн орон зай гэж үздэг ч автобус, цахилгаан шат, дараалалд зогсох зэрэг олон нийтийн газар ашиглахдаа хувийн чат, нууц үг, санхүүгийн мэдээллээ бусдын харцнаас нуух шаардлага гардаг билээ.
Тэгвэл Samsung-ийн инженерүүд таван жилийн турш хөдөлмөрлөсний эцэст үүнээс сэргийлэх пикселийн түвшний хамгаалалтыг бүтээж чаджээ. Энэхүү шинэчлэл нь мессеж бичих эсвэл нууц үгээ оруулах үед дэлгэцийн харагдах өнцгийг оптик түвшинд хязгаарлаж, зөвхөн хэрэглэгчийнхээ нүдэнд л мэдээллийг тод харуулах юм.
Хамгийн сонирхолтой нь энэ шийдэл нь тогтсон тохиргоо биш бөгөөд хэрэглэгч өөрийн хүссэн аппликэйшн дээр хамгаалалтаа өндөрсгөх, эсвэл мэдэгдэл ирэх хэсгийг л нууцлах зэргээр уян хатан байдлаар удирдах боломжтой аж. Samsung Knox-ийн арав гаруй жилийн туршлага дээр суурилсан энэхүү аюулгүй байдал нь хиймэл оюун ухаантай хосолсноор Galaxy-г зүгээр нэг төхөөрөмж биш, хэрэглэгчээ ойлгож, таамаглаж, хамгаалдаг ухаалаг хамтрагч болгож байна.
Ийнхүү Samsung энэ удаа ухаалаг утасны ертөнцөд ямар шинэ жишиг тогтоох бол? Хариултыг бид тун удахгүй харах нь.
Galaxy Unpacked-ийг хаанаас үзэх вэ?
Galaxy Unpacked арга хэмжээний дэлхийн нээлтийн шууд дамжуулалтыг Монголын цагаар 2026 оны 2-р сарын 26-ний 02:00 цагаас www.facebook.com/SamsungMongolia албан ёсны хуудас болон www.samsung.com/mn/ холбоосоор үзээрэй.