Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой, "Монгол хурандаа" нийгэмлэг байгуулагдсаны 20 жилийн ой, Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2016 оноос тэмдэглэж ирсэн "Монгол хурандаа өдөр" баярын ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэндчилгээ дэвшүүлж, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө зүтгэсэн ахмад дайчид болон өнөөдөр үүрэг гүйцэтгэж буй нийт хурандаа нарт талархал илэрхийлэв.
Тэрээр, "Хурандаа цол нь зөвхөн цэргийн зэрэглэл бус, төр, ард түмний итгэлийг хүлээсэн удирдагчийн хариуцлагын илэрхийлэл гэдгийг онцолж, хурандаа нар батлан хамгаалах салбарын бодлого, Зэвсэгт хүчний хөгжил, сургалт бэлтгэл, шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн"-ийг тэмдэглэлээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний ерөнхий зохион байгуулалт, уран бүтээлийн концертыг хариуцан ажилласан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх хэлэхдээ, "1936 оны гуравдугаар сарын 2-нд анх хурандаа цол олгож байсан түүхтэй.
Түүнээс хойш 90 жилийн хугацаанд 3000 гаруй хурандаа төрсөн байна. Энэ цол бол зүгээр нэг цэргийн зэрэглэл бус, албан тушаалын болон хүн чанарын илэрхийлэл.
Хурандаа хүн бол өөрийн удирдсан зуу, мянган хүнийхээ төлөө явдаг, хэн нь хаана, ямар нөхцөлд байгааг мэдэрч, үүрэг даалгаврыг оновчтой өгч, зөвийг нь магтаж, бурууг нь засаж чиглүүлдэг байх ёстой. Үүнийг хүн чанарын илэрхийлэл гэж байгаа юм.
Би цэргийн албанд 51 дэх жилдээ зүтгэж байна. Хурандаа цол зүүгээд 24-25 жил болжээ. Энэ бол миний хувьд асар их бахархал.
Өнөөдөр манай арга хэмжээнд долоон байгууллагын уран бүтээлчид оролцож байна. Тухайлбал, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн коллеж, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сүлд чуулга, Хил хамгаалах ерөнхий газрын уран бүтээлчид, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үлгэрчийн хөгжмийн хамтлаг оролцож, 30 гаруй бүтээлийг толилуулж байна.
Эдгээр нь тухайн үедээ цэргийн чуулгыг удирдаж явсан хурандаа нарын үг, ая бүхий бүтээлүүд гэдгээрээ онцлогтой" хэмээн онцоллоо.
Тэгвэл эмэгтэй хурандаа нарыг төлөөлүүлэн онцолж Цагдаагийн бэлтгэл хурандаа П.Болормаагийн сэтгэгдлийг сонслоо.
Тэрбээр, "Би Цагдаагийн академийн үндсэн ангийн анхны эмэгтэй сонсогчдын нэг. 1999 онд анх эмэгтэй сонсогч элсүүлж байсан. Тэр үеэс миний мөрдөстэй байгууллагатай холбогдсон замнал эхэлсэн.
Сургуулиа төгсөөд орон нутаг, дүүрэг, нийслэлийн хэмжээнд шат дараатайгаар 26 жил ажиллахдаа гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэжээ.
Ялангуяа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгаалал болон байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажилласан бөгөөд хамгийн сүүлд Экологийн цагдаагийн албанд ажилласан.
2026 оны байдлаар төрийн цэргийн болон хууль сахиулах есөн байгууллагад 103 эмэгтэй хурандаа байгаагаас цагдаагийн байгууллагад 28 нь ажиллаж буй. Би хурандаа цол хүртээд гурван жил болж байна.
"Цол бүхэн өөрийн гэсэн мөн чанар, хариуцлага, туршлагыг илэрхийлдэг. Хурандаа цол хүртэх мөч бахархалтай. Гэхдээ бахархлын цаана асар өндөр хариуцлага ирдэг. Өнгөрснөө дүгнэж, туулсан туршлагаа нийгэмдээ хэрхэн өгөөж болгох вэ гэх бодол хамгийн түрүүнд төрдөг" хэмээн ярилаа.
Монгол хурандаа нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үе, үеийн хурандаа цолтнууд, тэдний гэр бүл, аав ээж, үр хүүхэд, ач зээ, ахан дүүс, ойр дотны найз нөхөд болон албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр "Монгол хурандаа" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн толилуулж, салбар, салбарын авьяаслаг хурандаа цолтноос бүрдсэн урлагийн тоглолтыг сонордуулсан нь онцлог байв.