АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден пүрэв гарагт Чикаго хотод болсон Үндэсний Хуульчдын Холбооны жилийн баярын арга хэмжээнд үг хэлэхдээ Дональд Трампын удирдлага дор бид “харанхуй өдрүүд”-ийг туулж байна гэжээ.
Байден илтгэлдээ гүйцэтгэх засаглал Үндсэн хуулийг задлахын тулд чадах бүхнээ хийж байна. Үүнийг гүйцэтгэх засаглалын хэрцгий үйлдлүүд, суурь эрх чөлөөг хассан шийдвэрүүд, олон жилийн уламжлалт зарчмуудыг үгүйсгэсэн алхмуудаас харж болно.
“Шүүгчид чухал. Шүүх чухал. Хууль чухал. Үндсэн хууль бүр ч чухал. Энэ нөхөр ерөнхийлөгч болсноор бид ямар дарамтад орж байгааг хүмүүс ойлгож эхэлж байна. Энэ бол дөнгөж эхлэл шүү, бэлтгэлтэй байгаарай” гэв.
Мөн зарим хууль зүйн фирмүүд шударга ёс, хууль дээр үндэслэхийн оронд дарамтад орж, дээрэлхүү зангийн өмнө бөхийж байгааг цаашлаад томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шүүмжилсэн байна. Трампын цагаачлалын бодлогыг хэт хатуу хэрэгжүүлж байгаад баяртай хандаж буй улс төрчдийг буруушаажээ.
Байден, одоогийн засаг захиргаа миний үед олсон ололт амжилтуудыг устгах, түүхийг бүтээхийн оронд баллах, шударга ёс, тэгш байдлыг үгүй хийхийн төлөө ажиллаж байна хэмээн мэдэгдэв.
Илтгэлийнхээ төгсгөлд Байден Америкчуудад Үндсэн хууль зөрчсөн, айлган сүрдүүлэх зорилготой аливаа үйлдлийн эсрэг хатуу зогсох хэрэгтэй. Зөв зүйлээ бич, илтгэл тавь, эсэргүүцлийн жагсаалд оролц, улс орныхоо суурь үзэл санаа, институц, сүнсийг хамгаал гэж уриалжээ.
Эх сурвалж: CNN