gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.17
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.17
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.17
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Трамп, Путин нарын уулзалт тодорхой тохиролцоонд хүрэлгүй өндөрлөжээ

Б.Азбаяр
Дэлхийд
Өчигдөр
145
Twitter logo

Украины асуудлыг хэлэлцэх АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарын уулзалт Аляска мужийн Анкориж хотод өнгөрсөн шөнө эхэлсэн.

Улаанбаатарын цагаар шөнийн 3:00 цагийн үед Дональд Трамп, Владимир Путин нар тус тусын нисэх онгоцноос буусны дараа улаан хивсэн дээр гар барилцан уулзав. Тэд Трампын тусгай загварын лимузин автомашинд хамтдаа сууж, уулзалтын байрыг чиглэн хөдөлжээ.

Эхний шатанд хоёр ерөнхийлөгч ганцаарчлан уулзах тухай мэдээлж байсан ч гурав-гурав форматаар эхэлсэн байна.

Трампыг төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай элч Стив Виткофф нар дагалдсан бол Путинийг гадаад хэргийн сайд Сергей Лавров, гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков нар дагалджээ. Гурав-гурав форматтай уулзалт төсөөлж байснаас богино хугацаанд буюу гурван цаг орчим үргэлжлээд өндөрлөсөн байна.

Уулзалтын дараа Трамп, Путин нар хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. 

Энэ үеэр тэд бие биедээ найрсаг үгс харамгүй хэлж байсан ч Украины дайныг дуусгах талаар тодорхой ахиц дэвшил гаргасан шинжгүй байсан бөгөөд хэвлэлийн хурлын үеэр тэд сэтгүүлчдийн асуултад хариулаагүй юм.

Трамп уулзалтыг онцгой үр дүнтэй болсон ч зарим нэг асуудал шийдэгдээгүйг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ тэр үйл явц цааш үргэлжлэх маш сайхан боломж гарсныг онцолсон байна.

Харин талууд долоо хоног бүр олон мянган хүний амь үрэгдэж буй дайныг зогсоох хүсэлтэй байгааг Трамп энэ үеэр хэлжээ. "Ерөнхийлөгч Путин энэ тал дээр надтай адил хүсэлтэй байгаа. Бид тун удахгүй дахин уулзах байх" гэж Трампыг хэлэхэд Путин англиар "дараагийн удаа Москвад" гэж хариулсан байна.

Үүнээс өмнө Путин өөрийнх нь тодорхойлсноор "эмгэнэлт" дайныг дуусгах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Гэхдээ зөрчлийн суурь шалтгаануудыг арилгах нь Оросын нэн тэргүүний шаардлага болохыг тэр хэлсэн байна. Путин энэ удаагийн уулзалтыг зөрчил мөргөлдөөнийг арилгахад тавьж буй эхлэх цэг гэж дүгнэжээ.

Ингэхдээ Путин бас 2020 онд Трамп дахин сонгогдсон бол энэ дайн дэгдэхгүй байсныг хэлсэн байна. Хэдийгээр энэ уулзалтаар тодорхой ахиц дэвшил гарсан ч хүсэж байсан тохиролцоондоо хүрч чадаагүйг Трамп мэдэгдсэн юм.

Тэрбээр, "олон зүйл дээр тохиролцсон, тохиролцоогүй цөөн зүйл үлдсэн, тэдгээрийн дунд хамгийн чухал нэг асуудал байгааг хэлжээ. Гэхдээ хамгийн чухал гэж чухам юуг хэлснээ тайлбарлаагүй байна.

Хэвлэлийн хурлын дараа Трамп, Путин нар тус тусын онгоцонд сууж, Аляскаас буцжээ.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан