Монголын шилдэг тогоочдын дунд зохион байгуулсан “Chef’s Special 2025” уралдааны тэргүүн байрын ялагч “Hard Rock Cafe Ulaanbaatar”-ын тогооч П.Мягмарсүрэн 2025 оны 7-р сарын 25-нд Германы алдарт Kaltenberg Ritterturnier 2025 фестивальд оролцон, Баварийн ханхүү Луйтполд-той оройн зоог барилаа.
Chef’s Special бол Kaltenberg болон Primeat брэндүүдийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан Монголын ресторан, мэргэжлийн тогоочдыг алдаршуулах, урамшуулах тэдний ур чадвар, сэтгэл шингээсэн бүтээлүүдийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой уралдаан билээ.
Ялагч П.Мягмарсүрэн тогооч Kaltenberg болон Primeat брэндүүдийн хамтын ажиллагааны хүрээнд олгогдсон энэхүү шагналын дагуу уг шоунд Монголын тогоочдоо төлөөлөн оролцож, Герман улсын түүх, соёл, хоол, шар айраг урлалын талаар мэдлэгээ тэлж, туршлага хуримтлууллаа.
Энэ баярын оргил мөч нь Хааны гүнжийн төлөө хүлэгт баатрууд морин дээрээс халз тулалддаг бүхэл бүтэн кино зохиол, жүжигчилсэн гайхалтай үзүүлбэр юм.
Kaltenberg Ritterturnier шоу нь Герман улсын Баварийн ханхүү Луйтполдын санаачлагаар жил бүр 7 сард зохион байгуулагддаг. Уг шоу нь Калтенберг цайзад дундад зууны ертөнцийг, аж амьдралыг мэдрүүлэх бөгөөд гайхамшигт хөгжим, гар урлал, жонглёр, галын наадам, уран сайхны гайхалтай үзүүлбэрүүд нь ирсэн зочдыг баясган цэнгээдэг билээ.
Энэ баярын оргил мөч нь Хааны гүнжийн төлөө хүлэгт баатрууд морин дээрээс халз тулалддаг бүхэл бүтэн кино зохиол, жүжигчилсэн гайхалтай үзүүлбэр юм. Эр зоригтой морьтнууд талбайг давшин довтолж, гал, гэрэл, хөгжмийн нэгдэл нь үзэгчдийн сэтгэлийг догдлуулдаг. Түүнчлэн тухайн цаг үеийн хаан хатдын хайр дурлал, энгийн ардын аж амьдрал зэрэг хосгүй уран сэтгэмж, эрч хүчийг нэгтгэсэн амьд урлагийн бүтээл юм.
Уг арга хэмжээн дээр Баварийн үндэсний гайхалтай хоолыг зооглохоос гадна мэдээж 800 жилийн түүхт Хааны өөрийн алдарт шар айраг Калтенберг-г нутагт нь сөгнөх боломжтой.
П.Мягмарсүрэн тогоочийн энэ удаагийн оролцоо нь бусад тогооч нартаа урам зориг өгөх, гадаад хамтын ажиллагааны шинэ гүүр тавих үнэ цэнтэй үйл явдал боллоо.
“Chef’s Special 2025” уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд “Chef’s Special 2026” уралдаан 2026 оны эхний улиралд эхлэх юм. Бүртгэл удахгүй эхлэх тул Монголын шилдэг тогоочдоо ур чадвараа сорьж, идэвхтэй оролцохыг урьж байна.