Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутаг тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
- Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
- Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
- Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
- Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн “Хиймэл оюун ухаан, тоон загварчлал судалгааны хэлтэс "–ээс тодруулах боломжтой.
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Арванхоёрдугаар сарын агаарын температурын ОЖД нь Баян–Өлгийн ихэнх, Увс, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -24...-30°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-24°C хүйтэн байдаг (Зурaг 1).
Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур 1980–1981,1984-1986, 1994, 2001-2003, 2005, 2009, 2010, 2011, 2018, 2020, 2022, 2023 онуудад нийт нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байсан бол харин 1987-1991, 1995-2000, 2006-2008, 2013, 2015-2017, 2019, 2021 онуудад ОЖД-аас 1–3°С–аар дулаан байсан байна (Зурaг 2).

Зураг 2. 12–р сарын агаарын температурын олон жилийн явц, [Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]
Сарын нийлбэр хур тунадас (цас) Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян–Өлгий, Ховдын баруун хэсгээр 2–8 мм, бусад нутгаар 0–2 мм цас ордог. Хур тунадасны хувьд 1979-1985, 1997-1999, 2005-2007, 2017, 2020, 2021 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. Харин 1986, 1996, 2000–2002, 2008–2010, 2012, 2023 онууд харьцангуй ахиу хур тунадастай байсан байна (Зурaг 3, 4).

Зураг 3. 12–р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм]

Зураг 4. 12–р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц
[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар температур болон хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5, 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав. Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа боловч агаарын температурын хувьд ОЖД-ийн орчим байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар, дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.
Агаарын дундаж температурын хувьд нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгийн нутаг Хөвсгөлийн зүүн, Төвийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5), хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Хөвсгөлийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Цаашдаа хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.
Агаарын дундаж температур сарын эхний хагаст ихэнх нутгаар дунджийн орчим болон дунджаас 1–2°С-аар, сарын сүүлээр 1–4°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн (Зураг 5), хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Сарын эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5), хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав.
Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Зураг 5. 2025 оны 12–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, С0
[Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн, Н–агаарын температур ОЖД–ийн орчим, Д–агаарын температур ОЖД–аас дулаан]
Зураг 6. 2025 оны 12–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм
[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Б–хур тунадас ОЖД-аас бага, Н–хур тунадас ОЖД–ийн орчим]

Зураг 7. Баруун аймгуудын нутгийн 2025 оны 12–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 8. Төвийн аймгуудын нутгийн 2025 оны 12–р сарын температур, хур тунадасны явц
[Үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 9. Зүүн аймгуудын нутгийн 2025 оны 12–р сарын температур, хур тунадасны явц

Зураг 10. Говийн аймгуудын нутгийн 2025 оны 12–р сарын температур, хур тунадасны явц

ЗӨВЛӨМЖ
Энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, төв болон зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглан, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд баруун болон говийн аймгуудын ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх бол агаарын дундаж температур сарын эхний хагаст төв болон зүүн аймгуудын нутгаар, сарын сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.