gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.13
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.13
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.13
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нисгэгчдийн хоорондоо ярьсан яриа онгоцны ослын шалтгааныг эргэлзээтэй болгож байна

А.Номин
Дэлхийд
Өчигдөр
135
Twitter logo

Өнгөрсөн сард Энэтхэгээс Лондон чиглэлд нисэх гэж байсан онгоц хөөрөөд удалгүй осолдсон. Энэ ослоор 260 хүн амиа алдаж, ганц хүн амьд гарсан бөгөөд ослын урьдчилсан шалгалтын дүгнэлт бямба гарагт гарчээ.

Урьдчилсан байдлаар онгоц осолдохын өмнө түлшний унтраалгууд “ажиллуулах” горимоос “таслах” горимд шилжсэнийг олж тогтоожээ.

Энэ нь хөдөлгүүрүүдийг түлшнээс салгаж, цахилгаан тэжээл бүрэн тасрахад нөлөөлсөн байна. Энэ горимд шилжүүлэх үйлдлийг зөвхөн газардсаны дараа хийх ёстой байдаг аж.

Нисгэгчийн бүхээгийн дуу хураагуурт нисгэгчид хоорондоо “Чи яагаад түлш тасалчихав?” гэхэд “Би тэгээгүй” хэмээн ярьсан нь бичигдэж үлджээ. Гэхдээ хэн аль үгийг хэлсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Тухайн үед онгоцыг туслах нисгэгч жолоодож байсан бөгөөд ахлах нисгэгч нислэгийн үзүүлэлтүүдийг хянаж байжээ.

Ахлах нисгэгч нь 56 настай байсан бөгөөд нийт 15638 цагийн нислэгийн туршлагатай, Air Indiа компанид нисгэгч бэлтгэдэг сургагч багш байсан гэж Энэтхэгийн Засгийн газар мэдээлжээ. Харин туслах нисгэгч нь 32 настай, 3403 цагийн туршлагатай байсан гэв. 

Ослын дараах мөрдөн шалгалтаар онгоц осолдохдоо түлшний унтраалга нь "ажиллуулах" горимд байсан гэдгийг мэдэгдсэн. Онгоц хөөрөхийн өмнө унтраалгын горимыг шилжүүлсэн бөгөөд хөдөлгүүр дахин ачаалж эхэлснийг илтгэх шинж тэмдгүүд илэрсэн гэнэ. Гэхдээ нэг хөдөлгүүр нь бүрэн чадалд ороогүй байжээ. 

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар түлшний унтраалгын горимыг нэг гараар зэрэг идэвхжүүлэх боломж бараг байдаггүй учир энэ унтраалгыг санамсаргүйгээр унтраах боломж тун ховор аж. 

Олон улсын дүрмийн дагуу ослын тухай урьдчилсан дүгнэлтийг осол болсноос хойш 30 хоногийн дотор гаргадаг бөгөөд эцсийн тайлан нэг жилийн дотор гарах ёстой. 

Эргэн санавал, уг онгоцонд хөлгийн багийн гишүүдтэй нийлээд 242 хүн зорчиж явсан. Онгоц осолдохдоо суурьшлын бүсэд буюу оюутны дотуур байрны дээрээс унасан бөгөөд  зорчигчдоос гадна тухайн бүсэд байсан хүмүүс мөн амиа алдсан юм.

Ослоос ганцаараа амьд гарсан зорчигч 40 настай Их Британийн иргэн Вишваш Кумар Рамеш нь 11 дүгээр эгнээнд буюу ослын гарцын ойролцоо сууж явсан байдаг. 

Эх сурвалж: Reuters

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан