gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: Өнгө төрхөө шинэчилсэн 75-р дунд сургууль

Б.Нямдарь
Боловсрол
2021-08-27
5827
Twitter logo
Б.Нямдарь
5827
Twitter logo
Боловсрол
2021-08-27
СУРВАЛЖИЛГА: Өнгө төрхөө шинэчилсэн 75-р дунд сургууль Коридороос спорт заал харагдахаар том цонхтой бөгөөд энэ нь дуу чимээ нэвтрүүлэхгүй, сургуулийн спортын тэмцээн, арга хэмжээг дээрээс үзэх боломжийг олгожээ.

ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ТӨРИЙН ӨМЧИЙН АНХНЫ СУРГУУЛЬ

ХУД-ын 75-р дунд сургуулийг анх 1959 онд барьсан түүхтэй. Энэхүү сургуулиас УИХ-ын дарга асан Л.Энэбиш агсан, Аримун продакшныг үүсгэн байгуулагч МУГЖ Д.Ганцэцэг гээд урлаг, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, олон эрхэм "төрсөн".

Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон,  тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд сурах нөхцөлийг 100 хувь бүрдүүлсэн гэдгээрээ давуу талтай.

Өдгөө 62 жилийнхээ босгыг давж буй сургууль өнгө төрхөө засаж шинэчлэгдэн, энэ хичээлийн шинэ жилд сурагчдаа хүлээн авахад бэлэн болжээ.

Япон Улсын буцалтгүй тусламжаар 2017 оноос хойш баригдсан сургуулийн шинэ барилгыг Улсын онцгой комисс энэ оны хоёрдугаар сард хүлээн авч, бэлэн болсон хэдий ч сурагчид өнөөг хүртэл энд танхимаар хичээллэх боломжгүй байв. Харин энэ хичээлийн жилд тус сургуульд 2400-2500 хүүхэд сурах төлөвтэй байгаа аж.

Тус сургууль нь олон улсын стандартад нийцсэн төрийн өмчийн анхны сургууль болж байгаа юм. Учир нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон,  тусгай хэрэгцээт хүүхэд сурах нөхцөлийг 100 хувь бүрдүүлсэн гэдгээрээ давуу талтай. Мөн  тусгай хэрэгцээт хүүхдэд ээлтэйгээс гадна газар хөдлөлт, гамшгийн үед хоргодох байртай, байгаль орчинд ээлтэй зураг төслөөр барьжээ. Эмчийн өрөө, сэтгэлзүйчийн өрөө, эрэгтэй эмэгтэй сурагчийн технологийн ангиуд, урлаг, спортын заал, цайны газар гээд бүхий л анги танхим нь олон улсын стандартын дагуу аж.

Тусгай хэрэгцээт хүүхдэд ээлтэй шат, хаалга, бариул, ариун цэврийн өрөө, тольтой гээд хэрэглээний хувьд саад учруулахгүй байх бүхий л боломжит хэрэгцээг энд хангажээ. Жишээ нь сургуулийн коридорын хана дагуу түшиж явах зориулалт бүхий бариултай бөгөөд хаалганы дэргэд бичгээр болон брайл үсгээр хаягийг сийлжээ.

Мөн тусгай хэрэгцээт хүүхэд явж, хэрэглэж болохоор саадгүй зам, шат, гүйдэг хаалга, налуу толь, самбар зэргийг байршуулжээ.

Судалгаагаар суралцах орчин нь хүүхдийн сургалтын ахиц дэвшилд 16 хувиар эергээр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тиймдээ ч “Сургуулийн орчин, тав тух сайжирсан учир сурагчдын сурах хандлага, багш ажилтнуудын ажиллах нөхцөл, хандлага ч мөн түүнийгээ дагаад хялбаршиж, сайжрах байх” хэмээн тус сургуулийн дунд анги хариуцсан сургалтын менежер Н.Отгонбаатар хэлж байлаа.

“Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод нийт 59 сургууль болон сургуулийн өргөтгөлийг бариад байна. Хамгийн сүүлд нийслэлд дараах хоёр сургууль, хоёр сургуулийн өргөтгөлийн барилгыг барьжээ.

•    Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль,
•    Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл,
•    Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга
•    Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургуулийг тус тус барьжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан