Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал 11:00 цагаас хуралдахаар товлосон. Хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг ярих байх гэсэн хүлээлт байгаа ч МАН-ын УЗ-ийн гишүүн Ч.Хүрэлбаатар үгүйсгэлээ.
Тэрбээр "МАН-ын УЗ хуралдаж намын бага хурал хэзээ болохыг товлоно. Хэн нэгэн хүний нэрийг ярихаас өмнө шинэ Засгийн газрын өмнө ямар асуудал тулгарч байгааг ярих болов уу. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна, экспортын орлого унасан, төсвийн орлого бүрдэхгүй байна. Төсөвт суусан ажлуудыг хийхэд хүндрэлтэй болж байна, валютын нөөц нэлээн доошилж, ханш хүчээр барьж байна. Монгол Улсын эдийн засгийн тулгуур, хөдөлгүүр болсон хувийн хэвшлээ яах вэ гэдэг асуудал байна. Эдийн засгийн нэлээн олон салбарт хүндрэл үүссэн учраас үүнийг харж байж хүнээ ярих болов уу гэж бодож байна. Олон улсын нөхцөл байдал, улс төрийн байдал ч тодорхой биш байгаа үед Монголын төр тал талаас нь нөхцөл байдлаа харж ярилцах нь зөв. МАН-ыг зөрчилгүй гэж хэлж болохгүй гэхдээ шийдээд явдаг нам. Улс орны нөхцөл ийм байхад хоорондоо зөрчилдөөд юу шийдэгдэх вэ. Тал талдаа хүн чанар, ноён нуруу гаргаж, зарчимтай, хуулиа дээдлэх ёстой гэж бодож байна" гэсэн юм.
Түүнийг дараагийн Ерөнхий сайдад горилж буй хүмүүсийн нэг гэх яриа гарсан ч тэрбээр үүнийг үгүйсгэн, санал тавьсан ч татгалзах байх гэлээ.
Мөн Засгийн газар УИХ дотроосоо байх нь дээр болов уу гэж бодож байгаагаа илэрхийлсэн. Хамтарсан Засгийн газарт ямар үнэлгээ өгөх талаар тодруулахад "Хуруугаар өлгөөд авчих сайн ажилласан сайд гэх хүн алга байна" гэсэн юм.