УИХ-ын гишүүн Х.Номинчимэгээр ахлуулсан ажлын хэсэг "Тамхины хяналтын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үзэл баримтлалаа танилцуулж, хэлэлцлээ.
“ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРСОН Ч ДОРВИТОЙ ҮР ДҮНД ХҮРЭЭГҮЙ”
Хэлэлцүүлгийн эхэнд ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, “Монгол улс тамхины хэрэглээгээрээ ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хэмжээнд долоодугаарт бичигдсэн. Нийт хэрэглээ 2022 оны байдлаар 28.4 хувьд хүрсэн” гэж онцлов.
УИХ-ын гишүүн Х.Номинчимэг, 2015 оны Тамхины хяналтын тухай хуулийн шинэчлэлээр дотоод орчны тамхидалт буурч, хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирсан. 2019 оны ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улсын тамхины тархалтын хувь 2013 оноос гурван хувиар буюу 24 хувь болж буурсан байна.
Хуулийг шинэчлэн үр дүнд хүрсэн ч 2022 онд 28 хувь болсон нь хуулийн зохицуулалт суларсныг итгэнэ” гэв. 2023 оны ДЭМБ-ын судалгаагаар 13-17 насны сурагчдын 25 хувь нь электрон тамхи хэрэглэж байгаа нь 2019 оноос 24.2 хувиар нэмэгдсэн байна.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг, Нийгмийн дунд электрон тамхи бол хор багатай, тамхинаас гаргах хэрэгсэл гэх ташаа ойлголт түгсэн.
ЕБС-ийн аравдугаар ангийн хоёр ангид үзлэг хийхэд хүүхдүүдийн 80 хувийнх нь уушгины багтаамж муу байв. Үзлэгийн явцад тэдгээр хүүхдүүд электрон тамхи хэрэглэдэг нь тогтоогдсон. Гэвч тэдэнд энэ тамхины хор уршгийн талаар мэдээлэл хангалтгүй байсан. Нэгдсэн ойлголт, мэдээллийг олон нийтэд тогтмол, үнэ зөвөөр мэдээлэх хэрэгтэй гэв.
“БНХАУ ДОТООДДОО ЭЛЕКТРОН ТАМХИЙГ ХОРИГЛОДОГ Ч ЭКСПОРТЛОХЫГ ЗӨВШӨӨРДӨГ”
УИХ-ын гишүүн Х.Номинчимэг, Электрон тамхины талаар судлахад ажиглагдсан хэд хэдэн сонирхолтой баримт бий.
БНХАУ 2022 оны бодлогын зөвлөмждөө, зөвхөн тамхины амттай электрон тамхи худалдаалахыг зөвшөөрнө гэжээ. Харин дотооддоо амттай электрон тамхийг хориглосон ч экспортлохыг зөвшөөрдөг.
Өөрөөр хэлбэл, гаднын орон дотооддоо хориглосон бүтээгдэхүүнийг бид авч хэрэглэж байна. Электрон тамхийг хориглосон 34 улс бий. Тодорхой амт,үнэрийг хязгаарласан 30 улс бий.
“ЭЛЕКТРОН ТАМХИНД ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НОГДУУЛДАГГҮЙ”
Манай улсад электрон тамхи импортлох, худалдахтай холбоотой татварын зохицуулалт сул байна. 2024 онд 7.8 сая ширхэг электрон тамхи импортолж, эдгээрт онцгой албан татвар ногдуулаагүй нь “электрон бараа” гэсэн ангилалтай холбоотой гэв. 20 ширхэг янжуур тамхинд 836 төгрөгийн татвар ногдуулж буй нь зөрүүтэй бодлогын тод жишээ юм.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын эрүүл мэндийг дэмжих хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан, Нэг кг дүнсэн тамхинд ногдуулах онцгой албаны татвар 100 ширхэг янжуур тамхиныхаас бага. Энэ нь шударга бус. Монголд үйлдвэрлэж буй тамхины никотин агууламж илүү өндөр байдаг.
Өөрөөр хэлбэл, хамгийн хортой тамхи илүү хямд болох эрсдэлтэй. Иймд онцгой албан татварыг ялгаваргүй, адил тогтоох шаардлагатай” хэмээв. Хэлэлцүүлгийн төгсгөлд эрүүл мэндийн салбарын төлөөллүүд Тамхины хяналтын тухай хуулийн төслийн талаарх санал, хүсэлтээ уламжиллаа.
ЗАЛУУ ЭМЧ НАР ӨӨРСДӨӨ ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ХЭРЭГЛЭГЧИД
ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчдийг дэмжих албаны дарга Л.Энхээ “Эмнэлгийн дотоод орчинд тамхидалт байхгүй. Гэвч тамхи татах цэгт хор уршгийг нь хамгийн сайн мэдэх залуу эмч нар электрон тамхи татдаг. Иймд эмнэлгүүдэд тамхины цэггүй болох нь үр дүнтэй.
Зарим өндөр хөгжилтэй оронд 2012 оноос хойш төрсөн иргэдэд тамхи худалдах нь хориотой. Төрсөн оноор зааглан хуульчилснаар дараагийн үеийг насанд хүрэхийг хүлээх бус, ирээдүйд тамхины хэрэглэгч болгохгүй байх өндөр үр дүнтэй гэв.
ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг, Электрон тамхийг утаат тамхитай адилтган үзэх нь зөв. Энэ талаар эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн байр суурийг олон нийтэд хүргэхэд саад учруулсан тохиолдол гарсан. Импортлогч компаниуд саад болсон юм.
Тамхи олон төрлийн хавдар үүсгэдэг. Хамгийн түгээмэл нь уушгины хорт хавдар. Манай улсын хүн амын нийт нас баралтын 17 хувь нь тамхинаас шалтгаалж байна.
1960-аад онд уушгины хорт хавдраар нас барагсдын тоо оргил цэгтээ хүрсэн. Үүнээс хойш дэлхий нийт тамхины эсрэг хүчтэй тэмцэж, 1990 оноос хойш тогтвортой буурсан.
Энэ жишгээр манай улс тамхины эсрэг хүчтэй тэмцвэл үр дүнгээ өгнө. Нөгөөтээгүүр, торгууль нь амьдралд бодитоор хэрэгждэг хууль батлах хэрэгтэй” гэв.
1. Онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх
2. Онцгой албан татварын хоёр хувийг тамхинаас урьдчилан сэргийлэх, тамхины хор нөлөөг бууруулахад зарцуулах
3. Тамхийг ил байршуулан худалдаалахыг хориглох
4. Электрон тамхины амт, үнэрийг хориглох
5.Никотины агууламжийг 20мг/мл, 2мл хүртэл хязгаарлах
6.Электрон тамхины сав, баглаа, боодлын өнгө, загварт хязгаарлалт тогтоох