gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Монгол олон талаараа Хятадаас дутуу ч энд илүү эрх чөлөөтэй мэт санагддаг"

Б.Нямдарь
Гаднынхны нүдээр Монгол
2025-05-22
74
Twitter logo
 
"Гаднынхны нүдээр Монгол" булангийн энэ удаагийн дугаарт Монгол оронд ирсэн жуулчдын сэтгэгдлийг сонирхлоо.

"МОНГОЛЫГ ИХ САЙХАН ОРОН ГЭЖ ТӨСӨӨЛЖ БАЙЛАА"

БНХАУ-ын жуулчид. Баруун гар талаас хоёр дахь жуулчин /эрэгтэй/ яриа өгөв

БНХАУ-ын иргэн

- Та Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцана уу.
- Би Монголд ирэхээсээ өмнө маш сайхан орон гэж боддог байсан. Гэхдээ ирээд харахад бодож байсан шиг минь биш, арай ядуу, хөгжлөөрөө хоцрогдсон юм шиг санагдсан. Гэхдээ миний анхаарлыг татаж байгаа зүйл Монгол, Хятадын харилцаа. Монгол улс урьд нь маш хүчирхэг байсан шүү дээ. Би мэднэ. Ялангуяа Юань гүрний үед газар нутаг нь асар уудам байсан. Тиймээс одоо цагт монголчууд Хятадтай хэрхэн харьцаж, биднийг хэрхэн харж байгаа бол гэж би их сонирхдог. Үнэндээ  Монгол Улс  олон талаараа Хятадаас дутуу ч Монголд илүү эрх чөлөөтэй мэт санагддаг. Харин монголчууд яг үнэнийг хэлж зүрхэлдэг эсэхийг сайн мэдэхгүй юм.

- Энэ талбайд эдгээр өдрүүдэд ард түмэн үзэл бодлоо илэрхийлж жагсаж буй. Танай улсад иргэд нь нэгдэж үзэл бодлоо хэрхэн илэрхийлдэг вэ?
- Хятадын эдийн засгийн байдал, ард түмний маань амьдрал сайн байгаа ч хэрвээ улс төрийн талаар үнэнийг хэлбэл Хятадад амьдрах аргагүй болдог. Үнэн үг хэлсэн хүн тэнд амьдраад байж чадахгүй. Тийм болохоор монголчууд үнэнийг хэлэх зүрх зоригтой болов уу гэж би гайхдаг минь ийм учиртай.

"БАРУУН ГАРЫН ДҮРЭМТЭЙ ХЭР НЬ БАРУУН ХҮРДТЭЙ АВТОМАШИНТАЙ НЬ АНХААРАЛ ТАТЛАА"

Итали Улсын иргэн Клаудио Беарзатто:

- Та Монголд ирсэн анхны сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач.
- Энд ирэхэд эхлээд анхаарлыг минь татсан зүйл нь танайд авто замын баруун гарын дүрэмтэй юм. Гэхдээ ийм төрлийн машинуудтай үед замынхаа зүүн талд буюу зүүн гарын дүрмээр  явдаг шүү дээ. Энэ бол миний хамгийн анхны сэтгэгдэл байлаа. Хөдөө яваад хотод буцаж ирэх үедээ илүү олон зүйл харж, хотын талаар илүү ойлголттой болсон байна байх.

- Та Монголд хэр удах вэ?
- Маргааш өглөө би хөдөө  явна. Учир нь би өөр нэг итали хүний хамт хөдөө орон нутагт амьтад судлах судалгааны багтай нэгдэн ажиллах юм. Энэ нь амьтдыг, тэр дундаа та нарын “мануул” гэж нэрлэдэг амьтныг хамгаалах зорилготой судалгаа хийх юм. Энэ судалгааны багийг Wildlife Initiative буюу “Зэрлэг амьтны санаачилга” гэдэг бөгөөд бид эдгээр амьтныг судалж, хамгаалахад чиглэсэн ажил хийх гэж байгаа юм.

- Танай улсад хүмүүс улс төрийн шударга бус байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ? Жагсдаг уу, эсвэл өөр ямар арга хэмжээ авдаг вэ?
- Манай улсад (Италид) хүмүүс ихэвчлэн төв талбайд гарч цугларч, нөхцөл байдлыг өөрчлөхийг оролддог. Мөн “Sindacato” гэж нэрлэгддэг холбоодтой хамтран ажилладаг. Англиар яг юу гэж орчуулдгийг би сайн мэдэхгүй байна (Үйлдвэрчний эвлэлийг хэлж байгаа бололтой). Гэхдээ зорилго нь ард иргэдийн амьдралыг сайжруулах, эрх чөлөөгөө эдлэх боломжийг хамгаалах явдал юм. Ер нь Италид бид эрх чөлөөтэй амьдардаг. Гэхдээ асуудал гарвал хүмүүс олон нийтийн талбайд гарч, эсэргүүцлээ илэрхийлдэг.

"БИД МӨН АДИЛ ТЭМЦЭЖ, ЖАГСАЖ, ДУУ ХООЛОЙГОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ ЗОРЬДОГ"

АНУ-ын иргэн Зое Мюррей:

- Та өөрийгөө бидэнд танилцуулаач.
- Би Америкийн Флорида мужаас ирсэн. Танай улс үнэхээр үзэсгэлэнтэй юм. Миний амьдардаг газар маш тэгшхэн, далайн түвшнээс доогуур байрладаг. Тийм болохоор эндхийн уул, байгаль надад маш их таалагдаж байна. Үнэхээр гайхамшигтай. Энд илүү их зүйлс үзэж харахыг тэсэн ядан хүлээж байна.

Бид хөдөлмөрлөж олж буй зүйлээ энэ ерөнхийлөгчийн үед алдаж байна гэж үзэж буй

– Таны аяллын  дараагийн төлөвлөгөө юу вэ?
–Дүү маань өнөөдөр Сөүлээс ирж байгаа. Бид Говийн аймгуудаар аялна. Дараа нь Чингисийн хөшөө үзэж, хөдөө морь унахаар төлөвлөж байна. Би Монголд ирэхийг үргэлж хүсдэг байсан. Энэ бол үнэхээр үзэсгэлэнт орон. Танай улс гайхалтай түүхтэй. Энд тийм ч олон америкчууд ирдэггүй. Миний бодлоор хүмүүс Ази руу, тэр дундаа Монгол руу илүү их аялах хэрэгтэй. Тиймээс Монгол орон надад юу харуулахыг догдлон хүлээж байна.

– Сүүлийн долоо хоног Монголын залуус засгийн газрыг эсэргүүцэн жагсаал хийж байна. Харин Америкт шударга бус тогтолцоо, шударга бус улс төрийн эсрэг ард иргэд нь хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ?
– Бид ч бас яг л тэгдэг. Бид жагсаал хийдэг, заримдаа жижиг уулзалт, арга хэмжээ зохион байгуулж улс төрчидтэй уулзахыг оролддог. Залуус бол ялангуяа одоогийн улс төрийн уур амьсгалд идэвхтэй жагсдаг. Манай ерөнхийлөгчийн хувьд түүнийг дэмждэг, дэмждэггүй хүмүүс янз бүр л байдаг. Би хувьдаа түүнийг дэмждэггүй. /инээв/ Тиймээс бид шударга бус гэж үзэж буй хууль, тэр дундаа цагаачдын эсрэг хуульд эсэргүүцлээ илэрхийлж жагсдаг.

Бид жагсаал хийж, марш зохион байгуулж, шүүхийн гадна цуглаж, иргэдийн эрх ашгийг хамгаалсан сонсголуудад оролцдог. Бид хөдөлмөрлөж олж буй зүйлээ энэ ерөнхийлөгчийн үед алдаж байна гэж үзэж буй. Тиймээс бид ч мөн адил дуу хоолойгоо илэрхийлж, тэмцэж, дуу хоолойгоо хүргэхийг зорьдог.

– Та өөрөө жагсаалд оролцож байсан уу?
– Тийм ээ, оролцож байсан. Жишээ нь Америкт нэг хууль батлагдаж, Үндсэн хуулийн 4 дэх нэмэлт заалтыг бараг хүчингүй болгосон. Үүний улмаас эмэгтэйчүүд бид нөхөн үржихүйн эрхээ алдсан мэт мэдрэмж төрсөн. Мөн "Black Lives Matter" хөдөлгөөнд оролцсон ба арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж буй шударга бус байдлын эсрэг жагсаалд оролцсон. Би ажлын бус цагаар ийм төрлийн хэд хэдэн жагсаалд оролцсон. Түүнчлэн цагаачлалын бодлого маш ноцтой байгаа учраас, ялангуяа өнгөт арьстнуудыг хууль бусаар албадан гаргах гэж оролдож буйд эсэргүүцэж жагсаж байсан.

– Жагсаал хийсний дараа ямар үр дүн гарсан бэ?
– Одоогоор бид цагаачлалын асуудал болон шударга ёсны төлөө тэмцсээр байна. Энэ бол АНУ-д болж буй маш том сэдэв. Бид энэ чиглэлд тэмцлээ үргэлжлүүлж байгаа. Харин "Black Lives Matter" хөдөлгөөний хүрээнд арьс өнгөний ялгаварлалыг хориглосон хууль батлагдсан. Энэ нь "Азийнхны эсрэг үзлийг зогсооё" хуулийн төсөл гэж нэрлэгддэг боловч бүх өнгөт арьст хүмүүсийн эсрэг ялгаварлал, үзэн ядалтад чиглэсэн гэмт хэргийг хориглох зорилготой хууль юм.

"МАНАЙ УЛС ЭРТ ДЭЭР ҮЕД ДАЙТАЖ, НЭГДЭЖ СУРСАН ТУЛ АРД ИРГЭД ЖАГСААЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦДОГ"

БНСУ-ын иргэн Жеон Хэмин

- Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцана уу.
- Монгол оронд анх удаа ирж байна. Ирээд шууд Тэрэлж рүү явж нүүдлийн амьдрал, мал амьтдыг хараад манайхаас өөр юм байна гэж бодогдсон ч өнөөдөр Улаанбаатар хоттой танилцахдаа хүүхэд залуусыг хараад манай улсаас ч илүү хөгжих ирээдүйтэй, ардчилсан улс юм байна гэдэг сэтгэгдэл төрлөө.

- БНСУ-д ард түмэн нь эсэргүүцлээ хэрхэн илэрхийлдэг вэ?
- 2016 онд БНСУ-ын залуус нэгдэж Гванхвамун төв талбайд жагсаж тухайн үеийн ерөнхийлөгчийг огцруулах жагсаал зохион байгуулж байсан. Тэр үед залуус бүгд дуу нэгтэйгээр оролцож байлаа. Харин энэ удаад манайх мөн л ерөнхийлөгчөө эсэргүүцэн жагссан ч тэр дотроо зөвшөөрч байгаа болон зөвшөөрөхгүй байгаа гэсэн хоёр хэсэгт хуваагдсан байсан тул тухайн үеийн үзэл бодлууд харилцан адилгүй байсан гэж бодож байна.

Ерөнхийлөгчийг огцруулахыг би дэмжиж байсан.

- Та аль талд нь байсан бэ? Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжсэн үү, эс дэмжсэн үү?
- Миний хувьд огцруулах шаардлагад 100 хувь санал нэгдээгүй, дундыг баримталж байсан ч ерөнхийлөгчийг татан буулгахыг дэмжиж байсан.

- БНСУ-ын ард түмэн жагсаалд нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэхдээ их идэвхтэй ард түмэн юм шиг санагддаг. Үүний шалтгааныг та хувьдаа юу гэж боддог вэ?
- Миний бодлоор үүнийг сайн муу хоёр талтай гэж боддог. Сайн нь гэвэл эрт дээр үеэс манай улс дайтаж, нэгдэж сурсан учраас ямар нэгэн жагсаал цуглаан болоход иргэд маш идэвхтэй оролцож, дуу хоолойгоо нэгтгэх ёстой гэж уриалдаг. Гэхдээ миний бодлоор энэ нь хэт нэг өнцгийг баримталж, нөгөө талыг нь харж чадахгүй, урсгалаараа яваад байх сул талтай мэт санагддаг.

"БИ 10 ГАРУЙ ЖИЛИЙН ӨМНӨ АВЛИГА, ШУДАРГА БУС ТОГТОЛЦООНЫ ЭСРЭГ ЖАГСАЖ БАЙСАН"

Аргентин Улсын жуулчин Эзекиэль Лопез:

- Сайн уу, намайг  Эзекиэль Лопез гэдэг. Би Аргентин улсын иргэн. Монголд хоёр хоногийн өмнө ирлээ. Хятадын Бээжингээр дамжаад Улаанбаатар руу галт тэргээр ирсэн. Ирээд нийслэлтэй танилцаж, Улаанбаатарт байрлалтай зарим хийдүүдэд зочилсон ба ирэх гурван өдөрт Тэрэлж, Хустайн байгалийн цогцолборт газар руу явах төлөвлөгөөтэй байна. Монгол орны түүх, соёл үргэлж сонирхлыг минь татсаар ирсэн. Би Монгол, Хятад, Казахстан, Зүүн Европоор аялах төлөвлөгөөтэй гарсан.

- Аргентинд иргэд нь улс төрийн шударга бус байдлын эсрэг жагсдаг уу?
- Тэгэлгүй яах вэ.  Аргентинд улс төрийн хөдөлгөөнүүд болон нийгмийн байдал одоогоор нэлээд төвөгтэй байна. Хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэх арга нь гудамжинд гарч жагсах хэлбэртэй байдаг. Энэ нь заавал хүчирхийлэлтэй байх албагүй. Заримдаа хүчирхийлэлд хүрдэг ч, заримдаа үгүй. Гэхдээ ихэнхдээ тэд гарын авлага, уриа лоозон барин гудамжинд гарч, өөрсдийн үзэл бодлыг улс төрчид болон засгийн газрын дээд албан тушаалтнуудад хүргэхийг зорьдог. Тэд ингэж жагсах замаар өөрсдийгөө илэрхийлдэг.

- Та өмнө нь жагсаалд оролцож байсан уу?
- Тийм ээ. Тэр жагсаал нь эдийн засгийн асуудал, авлига, нийгэмд болж буй шударга бус явдлуудын эсрэг байсан. Энэ нь олон жилийн өмнө, бараг 10–15 жилийн өмнө болсон. Тэр үед эдийн засаг маш хүнд байсан. Инфляци хэт өндөр, ядуурал өргөн хүрээг хамарсан байлаа. Тиймээс хүмүүс гудамжинд гарч, төр засгийг биднийг сонсоосой гэсэндээ дуу хоолойгоо хүргэх шаардлагатай болсон.

- Тухайн жагсаалаас ямар эерэг үр дүн гарч байсан бэ?
- Тэр үед хүмүүс бүгд гудамжинд гарсан нь сайн байсан. Энэ нь эдийн засгийн хямралын дараах үе байсан юм. Заримдаа бодит үр дүн гардаггүй ч, ингэж эсэргүүцлээ илэрхийлэх, үзэл бодлоо түгээх нь сайн арга болдог.

"ӨӨРСДИЙН ӨВӨРМӨЦ СОЁЛ, ҮНЭТ ЗҮЙЛЭЭРЭЭ БАХАРХДАГ АРД ТҮМЭНТЭЙ ЮМ"

Австрали Улсын иргэн Ирен Холуб:

- Би Монголд анх удаа ирж байна. Австралийн сайн дурынхны урилгаар Монголд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын чиглэлд ажиллахаар ирлээ. Миний анхны сэтгэгдэл бол Улаанбаатар үнэхээр сайхан хот байна, гайхалтай. Мөн өвөрмөц соёл, өөрийн үнэт зүйлээ эрхэмлэсэн бахархалтай ард түмэнтэй гэдгийг мэдэрч байна.

- Австралид ард иргэд шударга бус явдлын эсрэг ямар арга хэмжээ авдаг вэ? Тэд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлдэг үү?
- Би Австралийн сайн дурынхныг төлөөлж энд байгаа тул энэ талаар албан ёсны байр суурь илэрхийлэх боломжгүй байна. Хэрэв би хувиараа энд ирсэн бол өөрийн үзэл бодлоо нээлттэй хуваалцаж болох байлаа. Гэвч одоогийн нөхцөлд энэ тухай дэлгэрэнгүй яриа өгөх боломжгүй байна, уучлаарай.

"БИ МОНГОЛД ИРЭХИЙГ 40 ЖИЛ МӨРӨӨДСӨН"

Франц Улсын жуулчид Кристиан Зусси, Элиза Зусси:

- Бид өнөөдөр л Монголд ирлээ. Аав бид хоёр явган аялал хийх зуураа нүүдэлчин ахуй амьдралтай танилцаж, хотоор зугаалж өөр үндэстний амьдралыг үзэх зорилготой. /Аав/ Би Монголд ирэхийг бараг 40 гаруй жил мөрөөдсөн.

- Танай улсын иргэд нэгдэж жагсаал хийхэд тодорхой үр дүнд хүрдэг үү?
- Улс төрчдийн гаргасан шийдвэртэй ард иргэд санал нэгдэхгүй тохиолдолд жагсаал цуглаан болдог ч тэд ихэвчлэн гаргасан шийдвэртээ бат зогсдог тул жагсаал тэр болгон үр дүнгээ өгөхгүй байх тохиолдол бий.

Гэрэл зургийг Б.Даваа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан