Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хөгжүүлэхэд анхаарч ямар нэгэн сургалт, секц, дугуйланд хамруулахыг чухалчлах болжээ. Хүүхдийн хөгжлийн суурь чадварын хамгийн чухалд тооцогдох чадваруудын нэг нь зайлшгүй унших, уншсан зүйлээ тайлбарлаж ярих чадвар. PISA олон улсын суралцах чадварын үнэлгээгээр Монголд хоёр сурагчийн нэг нь суурь боловсрол эзэмшээгүй, 15 настай сурагчдын 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй гэсэн үзүүлэлттэй гарсан.
Тэгвэл бидний энэ удаагийн ярилцлагаар "Номт Болжмор" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хүүхдийн номын зохиолч Банзрагчийн Энхжаргалтай хүүхдийг хэрхэн номонд дуртай болгох вэ? Хүүхдийн унших чадварыг хэрхэн нэмэгдүүлэх, цаашлаад үүнд хэзээнээс бэлтгэж эхлэх вэ? гэсэн сэдвээр ярилцлаа.
"ХҮН АМЬДРАЛДАА НАЙМАН ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙГ ТУУЛДГААС ТАВ НЬ ХҮҮХЭД НАСАНД ТОХИОЛДДОГ"
- Сүүлийн үеийн номын уран бүтээлээр тань хоёулаа яриагаа эхэлье ээ.
- Уран бүтээл маань арвин сайхан байна. Сүүлийн үед бичлэгийн шинэ төрлүүд дээр өөрийгөө сорьж шинэ туршлага бүтээж байна. Оны эхээр хүүхдийн аудио үлгэрүүд дээр ажиллалаа. Зурагт номоос багагүй өөр байдаг юм байна. Өөрийн хувьд онцлогийг нь жинхэнээсээ ойлгон бичиж дадах гэж багагүй хугацаа зарцуулсан.
Хүүхдийн хөгжилд орчин бүрдүүлэлт, томчууд бидний хичээл зүтгэл маш чухал
Сүүлд “Ягаан машинтай найз” хэмээх шинэхэн номоо гаргасан. Манай байгууллага сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагуудад хамтран номын уншлага, сургалтуудаа тогтмол хийж байна.
- "Ягаан даашинзтай найз" гээд нэр нь их сонирхолтой сонсогдож байна?
- Тийм ээ, энэ дэлхийд байгаа бүх охид, эмэгтэйчүүд цаг нь болохоор "ягаан машинтай найзын аялалд" гардаг. Энэ бол сарын тэмдэг болон дааврын өөрчлөлт юм. Ягаан машин нь сардаа нэг удаа ирж эмэгтэйчүүд биднийг аваад нэлээн "энхэл донхол замаар" явдаг тул бие махбодь болон сэтгэл зүйгээ энэхүү шилжилт, өөрчлөлтөд бэлдэх хэрэгтэй гэсэн агуулгатай ном юм.
- Шилжилт гэхээр танил сонсогдож байна. Хүүхэд бүр тодорхой насандаа шилжилтийн үеийг туулж байгааг хөнгөн, хөгжилтэйгөөр илэрхийлсэн нь таны уран бүтээлийн онцлог гэж би хардаг юм.
- Тэгэлгүй яахав. Ер нь бидний амьдрал тэр чигтээ ямар нэгэн жижиг том шилжилт, өөрчлөлт дунд байдаг гэж би хувьдаа боддог. Хүн амьдралдаа 8 шилжилтийн үеийг туулдгаас 5 нь хүүхэд насанд тохиолддог. Тиймээс хүүхэд нас бол томчуудын төсөөлдөг шиг юу ч боддоггүй, амар үе биш бөгөөд харин ч олон өөрчлөлтийг туулж, түүндээ дасах гэж хичээж буй бодь гэсэн үзлээр энэхүү цувралаа туурвидаг. “Ягаан машинтай найз” ном маань энэ цувралын гурав дахь ном болон мэндэлсэн.
- Эцэг эхчүүд, охид энэхүү номыг хэрхэн хүлээж авч байх шиг байна? Ер нь хүүхэд насанд тохиолддог энэ шилжилтийг даван туулахад нь хүүхдэдээ бид хэрхэн тусалж юунаас эхлэх хэрэгтэй вэ?
- Би 19 настайгаасаа эхлэн өсвөр насны хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр ажилладаг байлаа. Тэр үед хүүхдүүд энэ талаарх асуудлыг аав, ээжтэйгээ бараг ярилцдаггүй байсан. Гайхаж хүлээж авсан зүйл маань нөхцөл байдал одоо ч гэсэн нэг их сайжраагүй юм шиг санагддаг. Аав, ээжүүд өсвөр насны өөрчлөлт, нөхөн үржихүйн талаар ярилцахдаа санаа зовоод байдаг юм байна. Тиймдээ ч манай номыг авч өгөөд мэдлэг өгчихье гэсэн хэсэг байна. Харин нэг асуудал нь энэ сэдвээр ярилцаж эхлэхдээ оройтох гээд байна уу даа гэсэн хандлага ажиглагдаж байна.
Хамтдаа уншиж, ярилцахаас эхлэх нь хүүхдэдээ өгч буй хамгийн том дэмжлэг болдог
10 наснаас өмнөх охидтой хүмүүс энэ асуудлаар ярилцах нь эрт гэж үзээд хойшлуулаад, 10 нас өнгөрсөн нь хүүхэд нь хаа нэгтэйгээс олж авсан мэдээллээрээ “Мэднэ ээ” гэж ээж, аавдаа хаалт үүсгэх нь олон. Орчин үеийн хүүхдийн тархины хөгжил эрчимтэй явагдаж байгаагаас охидын сарын тэмдэг 3-р ангиасаа буюу 8-9 насандаа ирэх нь нэмэгдэж байна. Иймд энэ мэдлэгийг урьдчилан өгч, ярилцаж байх нь үр дүнтэй. Сарын тэмдэг ирж эхэллээ гэдэг чинь жирэмсэн болох боломж бүрдэж байна гэсэн үг. Өсвөр насны төрөлтийн гол шалтгаан бол эцэг эхийн хайхрамжгүй “За үгүй байлгүй, болоогүй байлгүй дээ” гэсэн хандлагатай холбоотой байдгийг томчууд ойлгоосой.
Харин өсвөр насны охид нуг нуг инээлдээд уншиж байгааг нь харахад өөрсдөд нь үнэхээр хэрэгтэй мэдээллийг өгчээ гэж хардаг. Нэг суултаар уншаад дуусгадаг, найз шиг ном гэсэн сэтгэгдлүүд аваад байна. Тэр бүү хэл хоорондоо ярилцаад “нээрээ ингэдэг тийм ээ, тэгдэг тийм ээ“ гэж байгаагаас нь харахад тэдэнд энэ яриа маш хэрэгтэй байжээ гэж харагддаг нь манай Номт Болжморын нэг үндсэн зорилго биелж байгааг харахад сайхан байдаг.
Хүүхэд насанд тохиолдож буй энэ шилжилтүүд нь маш богинохон хугацаанд тохиолддог. Тиймээс томчууд бид энэ шилжилтэд эхлээд өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй. Үүний хамгийн эхний алхам хүүхэдтэйгээ хамтдаа ном уншихаас эхлэх юм. Энэ нь хүүхдийн суралцах чадварын суурь болдог ба амжилттай суралцах, чанартай амьдралыг бий болгох арга зам гэж үздэг. Тиймээс хамтдаа уншиж, ярилцахаас эхлэх нь хүүхдэдээ өгч буй хамгийн том дэмжлэг болох юм.

- Ер нь яг хэзээнээс хүүхдэд ном уншиж өгвөл тохиромжтой вэ?
- Үнэхээр сайхан асуулт байна. Унших чадварын суурь 9 нас хүртэл л тавигддаг. Ихэнх аав ээжүүдийн хандлага 0-3 настай хүүхэд ном ойлгох уу? "Авч өгөөд нэмэргүй ээ, ураад хаячихдаг юм, ажил ихтэй, завгүй ээ, юун ном уншиж өгөх..." гэсэн иймэрхүү ерөнхий ойлголттой байдаг. Энэ буруу хандлага маань биднийг хойш татдаг.
Хүүхдийн тархины 80-90 хувь нь 5 хүртэлх насанд хөгждөг. Үүнийг хүүхдийн хөгжлийн алтан үе. (Harvard Center on the Developing Child) гэж нэрлэдэг бөгөөд эхний 3 жил секундэд 1 сая гаруй мэдрэлийн холбоос үүсдэг гэсэн Харвардын их сургуулийн судалгаа бий. Ном уншиж өгөх хамгийн тохиромжтой нас бол эхийн хэвлийд байхаас болон 0-2 нас гэж үздэг. Энэ нас эртэднэ гэж бодсон үед чинь оройтсон байх магадлалтай шүү гэж хэлмээр байдаг.
- Тэгвэл тэр үед нь яг ямар ном унших вэ?
- Хүүхдийн нас насанд тохирсон номнууд байдаг, жишээ нь хүүхэд эхийн хэвлийд байхад тайван дөлгөөн, хөгжилтэй өнгө аястай богино үлгэрийн номнууд, төрсөн цагаас эхлэн 1 нас хүртэл даавуун тэр дундаа хар цагаан дүрстэй номоор эхлэх хэрэгтэй. Тэгээд аажим аажмаар нэг том зурагтайгаас эхлээд зурагт ном руу шилжих хэрэгтэй. Номын найз гэсэн ойлголт байдаг шүү дээ, аажим аажмаар дасгасаар найз болгоход туслах нь чухал. Тэр ч бүү хэл номтой найзалсан хүүхдийн стресс 64 хувиар буурдаг ба дэлгэцийн хамаарлыг бууруулах үр дүнтэй арга болдог. Ихэнхдээ юун дээр алдаад байна вэ гэхээр уншиж сурсан хойно нь номтой найзлуулах гэж оролдоод байдаг нь мөн өөрийнх нь сонирхлыг харгалзаж үздэггүй байдал юм. Номд дуртай болгох тийм ч хэцүү биш л дээ, бид үүнд өдөрт ердөө 15 минутыг л зарцуулахад хангалтай.
Сайн уншигчид сайн зохиолч, бүтээлч болох боломжтой. Номд дурлуулах ажил хямдралаас өөр байгаасай гэж давхар хүссэн.
- Тэгвэл энэ дадлыг хэрхэн суулгах боломжтой вэ? Мөн та өөрийн хүүхдүүдээ номтой нөхөрлүүлсэн үү?
- Тийм ээ, би хоёр охинтой. Манай хүүхдүүд төрсөн цагаасаа л номтой найзалсан. Анх миний эргэн тойрны хүмүүс "ойлгох юм уу, дэмий юм биш үү" гэх мэтээр хэлж л байсан. Гэхдээ нөхөр бид хоёр хичээсээр л байсан. Тэгээд төд удалгүй үр дүн маань гарч манай том охин үеийнхээ хүүхдүүдээс хамаагүй эрт хэлд орсон, өөрийгөө илэрхийлэх гээд олон чадвар нь үеийнхнээс нь илүү байсан. Одоо том охин маань хоёрдугаар анги дунджаар 170 орчим үг нэг минутанд уншдаг, Монгол хэлний цээж бичиг дээрээ алдаагүй бичдэг.
1-р ангидаа уншиж сураад эхний улирлын амралтаараа 138 зурагт ном уншчихаад өрөөд тавьчихсан. Бүр багш нь надад "Есүгэнийг жаахан амраах хэрэгтэй байна номоо багасга" гээд бөөн инээдэм болж байлаа. Гэхдээ одоо ч нөхөр бид хоёр охиддоо ном тогтмол уншиж өгдөг. Манай том охин дүүдээ үргэлж л ном уншиж, манай гэрийн хаа сайгүй зурагт ном байдаг. Үүгээр хэлэх гэсэн санаа минь хүүхдийн хөгжилд орчин бүрдүүлэлт, томчууд бидний хичээл зүтгэл маш чухал. Хүүхдээ номонд дуртай болгоход эхлээд бид бүхнээс багахан хүчин чармайлт шаардаад цааш өөрөө энэ хүүхдүүд биднийг хөтлөөд аваад явчихдаг. Мэдээж зурагт ном өөрөө бусад номыг бодвол өндөр үнэтэй байдаг. Энэ нь зурагт ном зохиолоос гадна зураачийн зардал, өнгөт цаасны чанар зэргээр шалтгаалж харилцан адилгүй байдаг ч энэ нь эргээд таны хүүхдэдээ оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм шүү.

- Таны үүсгэн байгуулсан "Номт Болжмор"-ын сүүлийн үеийн үйл ажиллагаанаас сонирхвол...?
- Манай "Номт Болжмор"-ын хувьд гэр бүлийн сургалт, номын уншлага, ном бүтээх сургалт болон манай редакцийн шинэ номнууд дээрээ төвлөрөн ажиллаж байна. Мөн саяхан өнгөрсөн Дэлхийн номын өдрийг тохиолдуулан “Хамтдаа ном бүтээе” хүүхдэд зориулсан хөтөлбөрөө зохион байгууллаа. Энэхүү хөтөлбөр нь хүүхдэд ном бүтээх процессын талаар мэдээлэл өгч хамтдаа өөрсдийн гэсэн ном бүтээдгээрээ онцлог юм. Нэг ном ямар замыг туулж уншигчдын гар дээр очдогийг мэдсэнээр хүүхэд ном унших сонирхол нэмэгдэж өөрийн гэсэн ном бүтээх сэдэлтэй болгохыг зорьж байгаа юм. Сайн уншигчид сайн зохиолч, бүтээлч болох боломжтой. Номд дурлуулах ажил хямдралаас өөр байгаасай гэж давхар хүссэн.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Болжмор гэсэн фэйсбүүк болон инстаграм хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн зуны амралт эхлэхтэй зэрэгтэй “Хамдтаа уншицгаая” гээд манай охин өөрийн контентоо хүргэхээр төлөвлөж байна.
- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье, номын цагаан буян дэлгэрэх болтугай!