Нийслэлийн болон дүүргүүдийн Татварын газрын дарга нар ажлаа тасалж, гадаад руу явсан асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2026.01.09/ Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаранг дуудаж мэдээлэл авсан билээ.
Үүний дараагаар Ерөнхий сайд Г.Занданшатар Нийслэлийн татварын газрын дарга, дүүргийн татварын хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгосон юм.
Тэгвэл өнөөдөр буюу /2025.01.10/-ны өглөө НТГ-ын дарга М.Болдбаатар Улаанбаатарт иржээ.
Тэрээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа " Бид бол Нийслэлийн засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэх агентлаг. Энэ утгаараа ирсэн. Дубай руу туршлага судлахаар явсан бөгөөд би шууд удирдлага нь тул дүүргийнхээ дарга нарт чөлөө өгсөн юм. Үүнийгээ Ерөнхий газрынхаа даргад мэдэгдсэн.
Төсвийн орлогын талаар зөндөө юм үзэж харлаа. Хорин жилийн дотор их хөгжжээ. Тэр утгаар нь туршлага судлах гэж явсан юм. Манай байгууллагын болон миний ажлын хүрээнд байдаг хүмүүс л явсан. Миний хувьд хариуцлагаа хүлээх болно" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Мэдээллийг Tovch.mn шууд дамжуулан хүргэлээ.