ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэгтэй тогтвортой аялал жуулчлалыг бий болгох бодлого, хийж буй бодит ажлуудын талаар ярилцав.
-Манай улс ойрын хугацаанд нэг сая жуулчин хүлээн авах зорилго дэвшүүлсэн. Төрөөс аялал жуулчлалын салбарт баримтлах бодлогод тогтвортой аялал жуулчлалын талаар тусгасан уу?
-Монгол Улсын аялал жуулчлал сүүлийн жилүүдэд тогтвортойгоор өсөж байна. Гэхдээ олон улсад өсөлтөөс илүүтэй тогтвортойгоор хөгжүүлэх бодлого баримталдаг. Тогтвортой аялал жуулчлал гэдэг нь байгаль орчноо хамгаалангаа иргэдэд хүртээмжтэйгээр хөгжих бодлого юм.
Орон нутгийн, бүсчилсэн хөгжлийн бодлогод тогтвортой аялал жуулчлалыг багтаахад анхаарч байна.
Монгол Улсын аялал жуулчлалын бүсийг 2025.12.31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Өмнө нь аялал жуулчлалын бүс гэж байгаагүй. Эхний 17 газрыг 12 аймгаас сонгосон. Олон улсын байгууллагуудтай хамтран төлөвлөлтүүдээ хийж байна. Дараа нь ТЭЗҮ, менежментийн төлөвлөлтөө хийнэ.
Аялал жуулчлалын тухай хуулийг 2023 онд 23 жилийн дараа шинэчлэн баталсан. Тогтвортой аялал жуулчлалын тухай гурван заалтыг хуульд тусгаж чадсан.
2019 онд АХБ-тай хамтран Тогтвортой аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлсэн. Одоо Хөвсгөлийн Хатгал сум, Хэнтийн аймгийн Дадал сумдад үргэлжлүүлж байна. Хатгал сумын Хүзүүвчийн замд аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулна.
Нутгийн иргэдийн гар урлалыг борлуулдаг цэг, Жанхайн давааны зам, ариун цэврийн байгууламж барих гэх мэтээр цогцоор нь шийднэ. Үүгээр дамжуулан нутгийн иргэдийн ажлыг байрыг нэмэгдүүлнэ. Энэ онд дуусгахаар шахаж ажиллаж байна. Иргэдэд хүртээмжтэй аялал жуулчлал гэхээр нутгийн иргэдийг оролцуулах тухай юм.
500-аас дээш сая төгрөгийн зээл авсан ААН-тэй Хяналтын гэрээ байгуулна. Учир нь аялал жуулчлалын бус компани энэ зээлийг авсан тохиолдол илэрсэн.
Дадал суманд Чингис хаан цогцолбор барьж байна. Энд мэдээллийн төв ажиллана, нутгийн иргэд гар урлалаа борлуулна. Мөн энэ онд ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран тогтвортой аялал жуулчлалыг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулав.
Сэлэнгэ, Төв, Дархан, Өмнөговь аймгуудад хүний нөөцийг чадавхжуулах, аялал жуулчлал эрхлэх боломжийг бүрдүүлнэ. Энэ амралтын өдөр бид Сэлэнгэ, Дархан аймагт нийтийн хоолны үйлчилгээний ажилтнуудад жуулчдын хоолны цэсийг хэрхэн гаргах талаар сургалт явуулна.
Түрүүн дурдсан 17 бүсэд (Тэрэлж орчим, Хөвсгөл нуур, Отгонтэнгэр хайрхан, Алтай таван богд гэх мэт газруудын хилийн заагийг тогтоосон) байгальд ээлтэй, дэвшилтэт технологи ашигласан, саарал усаа боловсруулсан, тэг ялгаруулалттай технологийг дэд бүтцэд ашиглана. Олон улсын байгууллагуудын зээлээр дэд бүтэц барина.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага улс орнуудыг тогтвортой аялал жуулчлалын үзүүлэлтээр хоёр жил тутамд эрэмбэлдэг. Манай улс 2023 онд 85 дугаарт жагссан. 2025 оны эрэмбийг хараахан танилцуулаагүй байна. Өмнөх байраас урагшлах болов уу гэж хүлээж байна.
Бид юун дээр бага үнэлгээ авсан гэхээр дэд бүтцийн сул хөгжил, зочлох үйлчилгээний хангалтгүй байдал. Иймд 2023 оноос хойш ААН-үүдэд жилийн 11-12 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Үүгээр дамжуулан жуулчдыг хүлээж авах хүчин чадлыг нэмэх, ор хоногоо нэмэх, жуулчдад таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.
Аялал жуулчлал эрчимтэй өсөж буй эхний 15 оронд Монгол багтсан. Бодлого зөв байгаа тул энэ салбар өсөж байна. Цаашдаа 66 оройн зайг аялал жуулчлалын бүс болгоно.
2023-2024 онд нийт 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Өмнө нь банкуудын шаардлага, хүү нь өндөр байв. Энэ онд банкууд өөрийн эх үүсвэрээр зээл олгож байна. Яам 18 хувийн хүүтэй энэ зээлийн 12 хувийг дааж, ААН 6 хувийг төлнө. Энэ оны яамны зээлийн төсөв буюу татаас 13 тэрбум төгрөг.
Аялагч хоёр цаг тутам амрах ёстой байдаг. Иймд 200-250 км тутамд түр буудаллах цэг байгуулахаар Геодези, зураг зүйн газартай хамтран хил заагийг тогтоон, батлуулсан.
Өнгөрсөн нэг, хоёрдугаар саруудад бид Монголбанк, Сангийн яам болон арилжааны арван банктай гэрээ байгуулж чадаагүй. Хэлэлцээрт хүрч чадалгүй хойшилсон. Бид банкуудад 2000 ААН-ийнхээ нэрсийг өгсөн. Эхнээсээ зээлээ авч байна. 500-аас дээш сая төгрөгийн зээл авсан ААН-тэй Хяналтын гэрээ байгуулна. Учир нь аялал жуулчлалын бус компани энэ зээлийг авсан тохиолдол илэрсэн. Хөнгөлөлттэй зээлийг салбартаа хүртээмжтэй байдлаар, зөв хуваарилахын тулд хяналт тавина.
Аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийг солонгоруулахын тулд энэ зээлийг цаашид ч үргэлжлүүлэн олгоно. Зээлийн хэмжээ хязгаартай тул бид энэ жил зургаан чиглэлд л зээл олгоно. Нэн тэргүүнд бид жуулчин хүлээж авах ороо нэмэх хэрэгтэй тул зочид буудлууд, авиа компаниуд, жуулчны баазууд, аялал жуулчлалын цогцолбор, ариун цэврийн байгууламж барихад зээл олгох шийдвэр гарсан.
Авиа компаниуд хуучин онгоцондоо засвар үйлчилгээ хийх шаардлага үүссэн. Мөн Урьхан шиг, зам дагуух түр буудаллах 58 цэг байгуулна. Аялагч хоёр цаг тутам амрах ёстой байдаг. Иймд 200-250 км тутамд түр буудаллах цэг байгуулахаар Геодези, зураг зүйн газартай хамтран хил заагийг тогтоон, батлуулсан. Энэ ажлыг 2024 онд батлуулсан ч хэрэгжилт удаашралтай байна. Газар олголт, хөрөнгө оруулалтын улмаас удсан тул энэ жил зээлээр шийдэх боллоо. Дараа жил зээлийн төрлөө өөрчилж, эргэлтийн хөрөнгийн зээл олгоно.
Жуулчны аюулгүй байдлын асуудал яригддаг. Жуулчин тээврийн асуудал тулгамддаг тул 8-аас дээш хүн суух боломжтой унааг лизингээр авах боломжтой болсон.
-191737-79508744720260422191743.jpeg)
-Зээлийн шалгуурт тогтвортой аялал жуулчлал эрхлэх талаар заасан уу?
-Байгаль орчинд ээлтэй байх гэх мэт манай салбарт мөрддөг олон стандарт бий. Тэдгээрийг мөрдөж ажиллахыг ААН-үүдээс шаарддаг. Хүний хөгжлийн хүрээнд аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн, 2-оос доошгүй хүнтэй байх шалгуурыг зээл хүсэгчдэд тавьсан. Ингэснээр хувь хүнд энэ зээлийг олгохгүй. Хяналтын гэрээнд нарийвчилсан заалтууд бий.
-Аялал жуулчлалын салбарт энэ онд хийхээр төлөвлөсөн томоохон ажлууд юу вэ?
-Энэ оны томоохон эвентийн нэг нь СОР17. Энэ хурлыг зохион байгуулах үндэсний хороонд манай яамнаас багтан, ажлын хэсэгт орж ажиллаж байна.
Энэ хуралд оролцохоор хэдэн хүн ирэх тоог эцэслээгүй. СОР 16 хурал Дубай хотод болсон. Зохион байгуулагч улс зочдын зардлыг төлсөн тул 10 мянга орчим хүн оролцсон юм билээ. Манай улс бүх зочны зардлыг гаргах боломжгүй тул 4000 орчим хүн ирэх болов уу.
Манай улс бүх зочны зардлыг гаргах боломжгүй тул COP 17-д 4000 орчим хүн ирэх болов уу.
Улаанбаатарын стандарт хангасан орны тоо 6000. Арван мянгад хүрэх боломжтой. Бид 4000 орыг захиалсан. СОР17 хурлын зочдыг аялуулах хөтөлбөрийг ААН-үүдтэй хамтран гаргана. Хурлаас өмнө зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн сургалт явуулна.
2025 оны арванхоёрдугаар сард өвлийн аялал жуулчлалын төлөвлөгөөг батлуулсан. Говийн гурван аймагт цаг агаар тааламжтай байдаг тул Тэмээний баяр зохион байгууллаа. Үр дүнд нь энэ оны эхний улиралд ирсэн жуулчин өнгөрсөн оныхоос 40 хувиар өссөн. Өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтойг баталлаа.
Монгол туургатан улсуудаас жуулчид ирсэн. ААН-үүд, авиа компаниудтай тийзний хөнгөлөлтийн талаар ярьж байна. Зочид буудлууд 40 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлсэн нь жуулчид өсөхөд нөлөөлсөн.
Азийн аялал жуулчлалын форумыг зургаадугаар сарын 11-13-ны хооронд зохион байгуулна. Энэ нь албан бизнес аяллын төрөл юм. Энэ төрлийн жуулчид хамгийн чанартайд тооцогддог.
Арван мянган морьтны наадам, Нүүдэлчин наадам, Үндэсний их баяр наадам нь энэ оны том эвэнтүүд. 2023 онд Монголд зочлох жилийг зарласнаас хойш эвентийн цаглабараа бүтэн жилээр нь гаргаж, Засгийн газрын тогтоол гаргуулдаг болсон. Гаднын жуулчид жилийн өмнөөс аяллаа төлөвлөдөг. Манай салбарын компаниудад ч ажлаа төлөвлөх, жуулчид татахад энэ цаглабар их нэмэртэй.
Өмнө нь нэг даргын шийдвэрээр хэзээ, ямар эвент болохыг шийддэг байв. Энэ оны цаглабарт нийт 140 орчим эвентийг тусгасан.
Энэ оны эхний улиралд ирсэн жуулчин өнгөрсөн оныхоос 40 хувиар өссөн. Өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтойг баталлаа.
-Тогтвортой аялал жуулчлалын нэг шалгуур нь сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлсэн байх. Жуулчны баазууд нар, салхины эрчим хүч ашиглаж байна уу?
-Сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч бидэнд нэгдсэн тоо байхгүй байна. Төвөөс алслагдсан газруудад өргөн ашигладаг. Ирэх сарын 4-5-нд Сүхбаатарын талбайд аялал жуулчлалын салбарт нэвтэрсэн шинэ технологиуд, инновацыг танилцуулж, Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
Энэ зуны жуулчдаа хүлээж авахаар компаниуд бэлтгэлээ базааж байна. Үүнээс өмнө шинэ шийдлүүдийг танилцуулах юм.
Бусад улсад сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглаад эхэлсэн. Тэг ялгаралтай ариун цэврийн байгууламжийг бид судалж байна. Жуулчдын голлох маршрутын дагуух шатахуун түгээх станцуудтай (ШТС) хамтарч ажиллана. ШТС-ын стандартад ариун цэврийн байгууламжтай байна гэжээ. Тэр нь модон жорлон байх уу, эрэгтэй эмэгтэй хүмүүст зориулсан тусдаа байх уу зэргийг заагаагүй.
Иймд Стандарчилал хэмжил зүйн газартай хамтарч, олон жилийн өмнөх стандартуудыг шинэчилнэ. Жуулчид ШТС-уудын ариун цэврийн байгууламжаар үйлчлүүлэх боломжтой байх ёстой. Сүүлийн үед цахилгаан машины хэрэглээ нэмэгдсэн тул ШТС бүр энэ төрлийн машинуудад цэнэглэх боломж олгоно гэх мэтээр нэмэх заалтууд бий.
-Булган аймагт зун жуулчид хүлээж авдаг айлууд бий. Энэ жил дөрөв дэх жилдээ жуулчин авна гэсэн малчнаас ярилцлага авсан юм. Өрхийн орлого нь 30-50 хувиар өссөн тул малаа маллахын сацуу нэмэлт орлоготой болсон. Гэхдээ бидэнд мөрдөх стандартуудыг илүү тодорхой болгох шаардлагатай гэсэн санал хэлсэн.
-Архангай, Өмнөговьд малчид хоршоо байгуулж эсвэл хот айлаараа нийлээд энэ бизнесийг эрхэлдэг. Энэ нь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын тод жишээ юм. Өмнөговь аймгийн ИТХ гэр кэмпийн стандартаа баталсан нь сайн хэрэг.
Би саяхан Сэлэнгэ аймагт очиход Амарбаясгалан хийдийн эргэн тойрны айлууд жуулчин хүлээж авдаг болжээ. Европ, АНУ-аас гэр бүлээрээ жуулчид ирдэг юм байна. Дэлхий нийтээрээ дэлгэцийн хамааралтай болж, амьд харилцаа дутагдсан энэ үед малчдын ахуй соёлыг танилцуулсан аялал жуулчлал их эрэлттэй байна.
Үүнтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг уях боломжтой. Малчин айлуудын танилцуулгыг хотод сурдаг оюутан хийж, нийгмийн сүлжээнд байршуулан, жуулчдын захиалгыг авч, тэндээсээ тодорхой хувь авах гэх мэтээр хоршиж ажиллаж эхэлжээ. Үүнийг өргөжүүлэхээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран ажиллана.
Мөн бид тун удахгүй бүх нийтийн аялал жуулчлалын боловсролыг нэмэх зорилгоор “Зочломтгой Монгол” аяныг өрнүүлнэ. Малчдын зочлох үйлчилгээ үзүүлэх стандартыг батлах шаардлага бий.

-Урьхан шиг түр амрах байгууламжуудыг барих тендерийг зарлаа юу?
-Энэ ажил ААН-үүдэд түшиглэнэ. Аймаг, сумдын Засаг дарга нар газрыг нь олгох үүрэгтэй.
-Төгсгөлд нь асуухад тогтвортой аялал жуулчлалыг бий болгоход ямар сорилтууд тулгарч байна вэ?
-Хөрөнгө оруулалтын дэмжлэг шаардлагатай. Арван банканд нийт хоёр их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн. Гэтэл олгох зээлийн нийт хэмжээ нь 250 тэрбум төгрөг.
Аялал жуулчлал нь бизнесийн салбар тул хөрөнгө оруулалтын сантай байх нь зөв. 2023 онд бид хуулийн төсөлд Аялал жуулчлалын сан байгуулахаар заасан ч хэлэлцэх явцад энэ заалтыг хассан.
Нийслэлд үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхэд хоёр хувийн татвар авдаг. Үүний тодорхой хувийг аялал жуулчлалын салбарт зарцуулах ёстой. Ийм сан анхнаасаа байгаагүй. 2023 онд баталсан хуульд таван жилийн турш нэмэлт өөрчлөлт хийхгүй. Тэгэхээр 2028 он хүртэл хуулийг өөрчлөх боломжгүй.
Бусад улсад жуулчнаас ул мөр үлдээсний төлбөр авдаг жишээнүүд бий. Ул мөр гэдэг нь хог хаягдал гэх мэт бидний байгальд үлдээсэн сөрөг нөлөө юм. Энэ төлбөрийг цуглуулаад эргүүлээд аялал жуулчлалын салбараа дэмждэг юм билээ.
Иймд аялал жуулчлалыг дэмжих сантай болох саналаа УИХ гэх мэт дээд шатны байгууллагуудад уламжилсаар байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.