УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай Ерөнхийлөгчийн өргөн барьсан, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл, Туулын хурдны зам, Багануурт барих түлшний шинэ үйлдвэр, төр сүүлийн 10 жилд хоёр их наяд төгрөгийг цахимжилтад зарцуулсан талаар ярилцав.
-Хаврын чуулган эхэлснээс хойш хамгийн их анхаарал татсан, маргаан дагуулсан, хоёр талд хуваагдсан асуудал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл байв. Энэ төслийг анхнаас нь дэмжээгүй гишүүдийн нэг нь Та. Таны байр суурь хэвээрээ байна уу?
-Хэвээрээ. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хэрэгцээ шаардлага үүсэж болно. Ажлаа хийхгүй хүн байвал яах уу? Улсынхаа эсрэг үйл ажиллагаа явуулаад байвал яах уу? Эсвэл нийгэм хүлээн зөвшөөрөх аргагүй авир гаргавал яах уу?
Хүссэн хүсээгүй, эдийн засаг нь төрөөс голдуу хамаардаг газарт төрд юу болж байгааг хүн болгон анхаарч байна. Тэгэхээр хэлж, ярьж байгаадаа хүмүүс анхаарах хэрэгтэй.
Ёс зүйн алдаа гаргавал бас ярьж болно. Гэхдээ тэр ажлыг хийх гэж байгаад улс төрийн захиалгаар эвгүй харагдсан гишүүнийг эргүүлэн татдаг процесс явуулчих вий. Гол болгоомжлол тэр байсан. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдвол, хоёрт нь, Үндсэн хууль зөрчиж, тангаргаасаа няцсан бол эргүүлэн татах үндэслэл болно.
Эргүүлэн татахдаа хэд хоногоор хэлэлцэх вэ?
Арав хоногийн дотор шийдвэр гаргана гэдэг ч юм уу? Ийм заалт хуулийн төсөлд байхгүй. Ийм асуудлыг яаж хэлэлцэх, хэд хоногийн дотор хэлэлцэхийг УИХ-ын тухай хуульд тодорхой болгох хэрэгтэй. Тэгвэл эргүүлэн татах нөхцөл үүсгэсэн этгээдийг тэд хоногийн дотор хэлэлцэн, асуудлаа шийдээд эргүүлэн татах боломж нь бий.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд энэ процурыг тодорхой болгохоос илүүтэйгээр хэн нэгний өргөдөлд үндэслэн дэд хороо хэлэлцээд, чуулганаар оруулж санал хураагаад эргүүлэн татах боломжийг нээнэ. Өөрөөр хэлбэл, MIU брэндийн нүдний шилтэй гээд яриад байдаг. Янз бүрийн жагсагчид, мэргэжлийн жагсагчид байдаг шиг мэргэжлийн өргөдөг гаргагч бас гарч ирнэ.
“Тэр нөхөр болохгүй байна”. Дандаа бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг. Нүүрсний худалдаан дээр хоёр улсын харилцаанд саад хийж байна гэдэг ч юм уу. Энэ бол ёс зүйн алдаа гэнэ. Тэгвэл ёс зүй гэж юу вэ?
Мэргэжлийн өргөдөл гаргагч нь “Тэр нөхөр болохгүй байна”. Дандаа бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг. Нүүрсний худалдаан дээр хоёр улсын харилцаанд саад хийж байна гэдэг ч юм уу. Энэ бол ёс зүйн алдаа гэнэ. Тэгвэл ёс зүй гэж юу вэ? Хэн тогтоох вэ?
Нам уу? Бурхан уу? Тэрийг Ёс зүйн дэгийн хороо авч хэлэлцэнэ гэжээ.
Дүрмийг бичиж, өөрчилж болно. Яаж ч тайлбарлаж болно тээ? Ингээд эргүүлэн татах өргөдөл бичээд, эргүүлэн татах дэд хороо шийдэх нь. Дэд хороог намуудынхаа харьцааг бодож байгаад, байнгын хороо, дэд хороодод эрх баригч нам олонх болохоор тооцож оруулдаг. Тэгэхээр үндсэндээ намын бодлогод нийцдэггүй бол энэ хэрэггүй нөхөр гэдэг шийдвэрийг дэд хороо гаргана.
Дараа нь чуулган дээр орохоор олонх нь “За за яршиг, нам шийдсэн бол зөв л байлгүй дээ” гэсэн хандлагатай гишүүд бий. Ингээд шууд массаараа шийдвэрлээд, Монголд хэрэгтэй хүнийг УИХ-аас гаргах эрсдэлтэй.
Жишээ нь, нэг хүн би хулгайчдын эсрэг тэмцэнэ гээд УИХ-д оржээ. “Муу хулгайчууд аа” гээд хэлсэн чинь “Ямар муухай үг хэрэглэдэг юм бэ, ёс зүйн алдаа байна” гээд өргөдөл гаргавал яах уу? Тэгэхээр хулгайчийг хулгайч гэж хэлсний төлөө утхайн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах нөхцөл үүсэж болзошгүй. Нэг ийм асуудал байна.
Хоёр дахь нь, жагсаалтын гишүүдтэй холбоотой. Жагсаалтын гишүүд ёс зүйн алдаа гаргавал нам нь хэлэлцээд, их хуралд оруулж, санал хураан, эргүүлэн татаж болно. УИХ гишүүн бол Үндсэн хуулиар ард түмний элч. Нам бол улс төрийн бодлого хэрэгжүүлдэг баг, байгууллага. УИХ-ын гишүүн намын элч хэзээ ч биш. Хэзээ ч байгаагүй.
Жишээ нь, нэг хүн би хулгайчдын эсрэг тэмцэнэ гээд УИХ-д оржээ. “Муу хулгайчууд аа” гээд хэлсэн чинь “Ямар муухай үг хэрэглэдэг юм бэ, ёс зүйн алдаа байна” гээд өргөдөл гаргавал яах уу?
-Нам, иргэн хоёрын байр солигдсон байна.
-Тийм. УИХ-ын гишүүн нь иргэдийн элч юм. Тиймээс хэдийгээр жагсаалтаар оруулж ирсэн ч иргэдийн элчийг нам татах боломжгүй. Ерөнхийлөгийн хууль намд энэ эрхийг нээж өгч байгаа юм шиг.
Энэ хоёр заалт хэрэгжээд эхэлбэл УИХ-ын гишүүд улс төрийн тоглолт хийдэгггүй болно. Үүний уршгаар УИХ-ын гишүүн ард түмний элч биш, намдаа, даргадаа ёсолдог, хуруу дардаг, кнопны машин болно. Тиймээс би энэ агуулгыг дэмжихгүй.
Их хурлын гишүүдийг гэмт хэрэг хийсэн, тангаргаасаа няцсан, Цэцийн дүгнэлт гарсан эргүүлэн татах боломж одоо ч бий. Гэхдээ ийм асуудал үүсвэл УИХ хэд хоногийн дотор, яаж хэлэлцээд шуурхай шийдэх үү? Хойш нь шидээд л дараа болъё гээд байх юм уу? Ингэж тодруулбал би төслийг дэмжинэ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ БАТАЛБАЛ УИХ-ЫН ГИШҮҮН АРД ТҮМНИЙ ЭЛЧ БИШ, ДАРГАД ЁСОЛДОГ, ХУРУУГАА ДАРДАГ Л ХҮН БОЛНО
-Энэ төслийг яагаад хэлэлцэлгүй завсарлав?
-Хэлэлцэх эсэхийг олонх дэмжсэн. Тэгэхээр одоо айхтар эрсдэл байхгүй. Яагаад завсарлаад байгааг мэдэхгүй. Процессын л юм байгаа байх.
-Хэлэлцэх, эсэхийг дэмжсэний дараа анх өргөн барьсан хуульд засвар хийж болдог уу?
-Одоо байнгын хороодоор хэлэлцэнэ. Хэлэлцээд өөрчлөлт орж болно. Зарчмын зөрүүүтэй санал тавих уу гээд би харж л байна. Гэхдээ үндсэн консепт нь бараг хатуу юм шиг байналээ.
-Туулын хурдны замыг Ерөнхий сайд Н.Учрал үргэлжлүүлэхгүй гэсэн. Засгийн газрын түвшинд шийдчихлээ гэж бодтол өнгөрсөн сарын 27-нд НИТХ бужигналдаад, даргаа огцруулав. Хууль ёсны, хууль ёсны бус хурал гэдэг маргаан өрнөлөө. Та Хан-Уул дүүрэгт амьдардаг иргэний хувиар анхнаасаа энэ төслийг эсэргүүцэв үү? Зарим иргэн эсэргүүцэж жагсахад та нэгдсэн.
-Дүүрэг хамаа байхгүй. Монгол хүнийхээ хувьд, Монголчууд нүүдэлчид тул хотод байгаль руу нэвт гардаг гарцтай байх ёстой. Тэр утгаараа, хоёрдугаарт монгол хүнийхээ хувьд би монголчуудын мөнгийг хайрлаж байна. 2.3 их наяд төгрөгийг эргэлзээтэй төсөл рүү хийх гэсэн нь үнэхээр утгагүй.
Мөн түгжрэлийг олигтой шийдэхгүй. Зөндөө хэлэлцлээ, саяхан телевизээр шууд хэлэлцүүлэг боллоо. Байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ-дээ үсчээд үсчээд явчихсан. Миний гарын үсгийг миний өмнөөс зурсан байна гэж шинжээчид хэлсэн. Энэ бол жижиг алдаа биш. Төсөл хариуцсан хүмүүс нь чиглэлээс хамаарч 8 болон 10 хувиар түгжрэлийг бууруулна гэсэн. Тэгэхээр түгжрэлд том нөлөөгүй. Яармагаас Налайх явах гэж түгжирдэггүй. Хотын төв рүү орох гэж түгжирдэг. Ямар ч сайхан том зам байсан багалзуур дээр очоод түгжирнэ.
Тэр хэмжээний өөрчлөлтийг авчрах гэж Туул голоо, байгаль орчноо бохирдуулж хаях юм уу? Гоо зүйн асуудал ч байна. Ттийм том бетонон байгууламж голын эргээр явуулах нь муухай. Тэнд амьдардаг, амьдардаггүй нь хамаагүй. Би голын эрэг дээр амьдардаггүй.
Гуравдугаарт, 2.3 их наяд төгрөг өсөж болзошгүй. Яагаад гэвэл материалын үнэ, ажлын хөлс өсөж магадгүй. Материал гэхээр ган, цемент ашиглана. Эдгээрийг эрчим хүч+түлшээр үйлдвэрлэдэг.
Нүүрс, нефть, хий бүгд хоорондоо холбоотой. Ираны дайнаас болоод Ормузын хоолойг хаав. Нефтийн үнэ нэмэгдэж, цаашид яах нь тодорхойгүй байна. Өртөг 2-3 нугарч, 4-5 их наяд болох уу, мэдэхгүй.
Гэтэл Монгол Улсын мөнгө ямар байна вэ? Махны үнэ хэд болов? Нефть яах гээд байна? Бид Оросуудтай харьцаатай тулдаа бариад байна. Нэг өдөр пад гээд нэмэгдвэл хэцүү. Ийм үед байгаа мөнгөө эргэлзээтэй юманд улайрч зарах нь утгагүй. Тиймээс би эсрэг байсан. Хайран мөнгийг тийшээ үрж болохгүй.
МОНГОЛ ХҮНИЙХЭЭ ХУВЬД БИ МОНГОЛЧУУДЫН МӨНГИЙГ ХАЙРЛАЖ БАЙНА
-215437-52653281020260507215445.jpeg)
-“Туул голоо аваръя” хөдөлгөөнийхөн танд хүсэлт тавиад та очиж жагсаалд нэгдсэн үү? Эсвэл та иргэнийхээ санаачилгаар очсон уу?
-Хүсэлт тавих юу байх вэ, өөрөө очсон. Юу болох гэж байгааг нь мэдсэн. Очиж агаарласан. “Голын эргээр явган аялъя” гэж зараа түгээсэн. Жагсаал цуглаан гэхээр оролцогчдыг нь бүртгэдэг. Бас л хүний эрхийг хязгаарласан зүйл. Жагсах үедээ жагсана. Цагдаа хамгаалах л ёстой юм. Мэдээлэл өгч, цагдаа иргэдийн аюулгүй байдлыг л хангах ёстой. Жагсаал цуглааны зөвшөөрөл гэж байхгүй. Магадгүй үүнээс болоод зөвшөөрөхгүй байж магад гээд явган аялал гэж зарласан байх.
-НИТХ-д өрнөсөн үйл явдалд та ямар байр суурьтай байна?
-НИТХ-ынтогтоолыг бид буруу, зөв гэх нь хэцүү. Ер нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрөө функцээ хийж чадаж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй.
Иргэдийн төлөөлөгчдийн дийлэнх нь төрийн, орон нутгийн өмчийн компанийн захирлууд болчихсон. Тэгэхээр компаниудын зардал мөнгө яаж байна? Нийслэлийн төсвөө батална шүү дээ. Энэ чиглэлд, хот тохижилтод, ногоон байгууламжид тэд гэх мэтээр. Хуралдаж байгаад иргэдийг төлөөлж, нийтийн мөнгийг ашиглах төсвийг батлах гэж байгаа хүмүүс өөрсдөө нийтийн аж ахуйн дарга болохоор би таны төслийг дэмжихгүй бол та минийхийг дэмжихгүй.
Жишээ нь, ЭТТ-н захирал УИХ-ын гишүүн тэр. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн захирал, УИХ-ын гишүүн тэр. Дөрөвдүгээр цахилгаан станцын дарга нь УИХ-ын гишүүн байвал яах уу? Яаж төсөв батлах уу?
Хоёулаа бие биеийнхээ төсвийг дэмжих нь байна. Та ёстой гоё ногоон байгууламж хийх гэж байгаа юм байна. Таныг дэмжье. Би бас гоё брожур хийх гэж байгаа, намайг дэмж. Тэгээд бүгдийнх нь дарга нь Нийслэлийн Засаг дарга. Тэр даргыг хянах ёстой хүмүүс нь иргэдийн төлөөлөгчид шүү дээ. Тэгэхээр яаж ажиллах юм?
-Холион бантан болсон л доо.
-Харамсалтай нь ийм болчихлоо. Үүнийг хуулиар хязгаарлах ёстой юу? Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, засах ёстой болов уу. Жишээ нь, ЭТТ-н захирал УИХ-ын гишүүн тэр. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн захирал, УИХ-ын гишүүн тэр. Дөрөвдүгээр цахилгаан станцын дарга нь УИХ-ын гишүүн байвал яах уу? Яаж төсөв батлах уу? Жинхэнэ жонхууг нь хутгана. Тэгж болохгүй.
-Бид урд хөршөөс вагоноор мидлинг тээвэрлээд өвөлжчихлөө. Та энэ төслийг анхнаас нь эсэргүүцсэн. Ер нь та Х.Нямбаатартай ямар харилцаатай вэ. Тэр хүний эхлүүлсэн ажлуудыг ер нь л шүүмжилсэн харагддаг. Эсвэл асуудал нь яалт ч үгүй шүүмжлэхээр байна уу?
-Тэгж таараад байна. Би нүүрсний технологийн хүн. Нүүрсийг маш сайн мэднэ. Тэгээд надад мөнгө нь хайран байна. 200-300 тэрбум төгрөгийг яахаараа нүүрс авах гэж Хятадад төлөв?
Тэр нүүрсний доторх анализийг сая хийж, би хятадуудаас мэдээлэл авсан. Тэр нь антрацит гэдэг байгалийн тортог багатай нүүрс. Энэ нүүрсийг Монголчууд олборлож экспортолдог. 80-аад хувь нь антрацит байна. Тэр дотор нь үйлдвэрийн хагас кокс байна уу? Байгалийн антрацит байна уу гэдгийг гэрэл ойлгоод, витринити ойлтын зэргээр тодорхойлдог.
Ингэж тодорхойлоход шинжилгээний дүн нь антрацит байна гэсэн. Яагаад Монголд байдаг бүтээгдэхүүнийг бид өндөр үнээр авах ёстой юм? 2019 оноос хойш хийсэн шахмал түлшийг мөн би маш их шүүмжилсэн. Шаталт муутай, үнс ихтэй, баяжуулах үйлдвэрийн хаягдал бүтээгдэхүүн хоёрын дунд талын буюу хагас бүтээгдэхүүн, хагас хаягдал гэж юм байсан. Энэ тохирохгүй байна, сайн нүүрсээр хий гэж би ярьдаг байв.
Сайн нүүрсээр хийхгүй, заавал гадаадаас авсан.
Би нүүрсний технологийн хүн. Нүүрсийг маш сайн мэднэ.
-Сайн гэдэг нь коксжих нүүрс үү?
-Дэгдэмхий багатай, антрацит байж болно. Коксжих нүүрс байж болохгүй. Энэ мөнгө хайран байна. Нэг шуудай нүүрсийг өнгөрсөн өвөл 50 мянган төгрөгөөр авч хэрэглэсэн, Монголчууд. Гаднаас худалдаж авахаар 3700 төгрөг. Бодит өртөг нь 50 мянга. Бид төлж байгаа шүү дээ, дундаасаа. Хүмүүс 3700 төгрөг гэж бодсон. 50 мянган төгрөгийн түлш түллээ шүү дээ.
-Тийм өндөр үнэтэй юм уу?
-Нэг тонн нь нэг сая 30 мянган төгрөг гэсэн. Гэхдээ би үүнээс илүү гэж боддог. Энэ мөнгийг төрийн өмчийн, “ЭТТ” компанийн олсон орлогоос төлсөн. Уг нь энэ орлого хувьцаа эзэмшигчдийн халаасанд очих ёстой. Танд очих ёстой. Гэтэл хятадаас нүүрс авахад зарцуулсан. Тиймээс би дургүй. Х.Нямбаатар пад байхгүй.
Туулын замын үндэслэлийг ярилаа. Мөнгийг нь, эрсдэлийг нь Монголчууд дийлэхгүй. Цаг үе хэцүү байна. Юун олон их наяд. Тэгээд дээрээс нь Туул гол руугаа бетон зам барих нь муухай. Бид бас хүн шүү дээ. Туул, Сэлбэ, Улиастай бусад жижиг голуудыг бүгдийг нь ногоон зурвасаар нь үлдээгээд, тохижуулахдаа үерт урсахааргүй, хатуухан, сайн замтай байхад болно. Болхидуу байж болно. Ороод гүйдэг, суугаад кофе уудаг байхад л болоо.
Гялгар плита, гэрэл, хятадын тоглоом шиг балай юмнууд хэрэггүй. Ийм л байдлаар бид хадгалахыг хүсэж байна. Бас нэг сонин юм танд дуулгахад дахиад нийслэлтэй холбогдсон юм нь “Хотула” гэж аппликэйшн.
Нүүрсээ авахын тулд ганцхан “Хотула”-гаар худалдаж авна. Яахаараа тэгдэг юм? Монгол Улс хуультай. Хуульдаа “Төр цахим програм хангамж үйлдвэрлэхгүй. Худалдаж авна” гэсэн. Хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн утгатай юм. Тэгэнгүүт нийслэл хувийн хэвшилтэй нийлээд, хамтарсан компани байгуулсан. Төрийн эзэмшлийн компани тул төр үйлдвэрлэж байгаагаас ялгаа юу байна?
Тэр аппликэйшнээр бүртгүүлэхэд царай танина, И-Монголтой холбоно, биометрик ашиглаж байна.
-Банкуудын аппликэйшн мөн царай таньдаг.
-Тийм. Хулийн зохицуулалтаар хийх ёстой юм. Тэр эрхээ авсан уу? Тэгж авахад хамгаалалт нь байна уу? Хэрэглээ нь зөв үү гэдгийг ХЭҮК-оос зөвлөмж авах ёстой.
Зөвлөмжөө аваагүй юм билээ. Би ХЭҮК-т хандсан. Иргэд ч хандсан юм билээ. ХЭҮК арваад хоногийн өмнө хэвлэлийн хурал хийж, энэ бол зөрчил, ашиглаж болохгүй гэсэн.
Оросууд МАКС гэж платформ хийж, барууны нийгмийн слүлжээг үндсэндээ хаагаад дууслаа. Хятадаас илүү чанга болсон. Хятадад Wechat байдаг, бусад нь ажилладаггүй. Үүнийг юу гэж тайлбарладаг гэхээр үндэсний аюулгүй байдал, бид дотоод чаат, мэдээллээ гадныханд алдаад байна. Бид өөрийн гэсэн системтэй байх ёстой гэдэг.
Иймэрхүү байдлаар “Хотула”-г хөгжүүлэх гэж байх шиг байна. Тэгээд хангалттай хэмжээний түгээлт хийсний дараа хаана гэвэл яах уу? Тэгэхээр үндэсний аюулгүй байдал ярина шүү дээ. Үндэсний аюулгүй байдал гэдэг нь хэдэн намын дарга нарын л асуудал. Бүх юмыг хянана, оноо өгнө. Ногоон оноо өгнө гэж ярьсан даа. Сайн уу, муу юу алив ээ хө өгээд хүн амьтанд оноо өгөх нь байна.
Тэгээд царайг нь танина. Царай таньдаг хятад камер хотоор дүүрэн байна. Хэрвээ холбовол яах уу? Одоо холбоогүй байх л даа. Ер нь болгоомжтой байх хэрэгтэй.
Хүний хувийн, биометрийн өгөгдөл рү дураарай, зөвлөмж, зөвшөөрөлгүйгээр халдсан, энийг л ашиглахгүй бол болохгүй гэж шахсан, нүүрсээ ганцхан энэ аппликэйшнээр худалдаж ав гэсэн ийм аливаа оролдлогыг бид бага дээр тасдаж байхгүй бол, ялангуяа Монгол шиг эмзэг газарт дарангуйлал руу явах технологийн арга болоод байна. Тиймээс би үүнд их эмзэглэдэг.
Шахмал түлшний тухайд гэр хороололд ахмадууд олон амьдардаг. Тэр дотор ухаалаг утасгүй хүн байж болно. Нокиа барьдаг хүн тэр аппликэйшнийг татаж суулгах боломжтой юу? Дататай байх, байхгүй гэхмэт асуудлууд бий. Манайх хэт цахимжаад, бүх юмыг аппликэйшн, интернэт рүү хэт түрээд байна уу гэдэг болгоомжлол надад төрсөн.
Нэгдүгээрт, таны хэлдэг үнэн. Тэр хүн чадах уу? Чадахгүй юу? Дээрэлхэж байгаа юм байлгүй дээ, тэр муу хэдэн хөгшчүүлийг. Гэр хороололд хэл ам хийгээд хаа холддог юм гэж байгаа юм уу? Тэгж болохгүй.
Цахимжилт гэхээр хүн хэлэхэд амархан ойлгохоор юм биш. Төрийн байгууллагууд худалдаж авлаа. Энэ чинь аймаар супер, юу ярьж байгаа юм, хиймэл оюун, үнэтэй байх ёстой гээд л том дүнтэй. Олон зуун сая, тэрбум, их наядаар тоологдох хэмжээнд байна. Би Инновац, цахим бодлогын байнгын хороог УИХ-д жил ахалсан.
Тэгэхэд мэдээлэл цуглуулах гээд хэдэн сар болсон. Цуглаж өгдөггүй. Арайхийж цуглуулж авсан. Тэгэхэд ойролцоогоор нэг их наяд төгрөгийн худалдан авалтыг Монгол Улс хийсэн байна. Төрийн худалдан авалт цахим систем дээр. Дараа нь хүчний байгууллгууд нууц гээд өгдөггүй. Төрийн өмчийн компаниуд өгдөггүй. Нийслэл байдаггүй. Эдгээрийг нэмбэл ойролцоогоор хоёр их наяд төгрөг зарцуулжээ.
Сүүлийн таван жилийн нийслэлийн мэдээллийн технологийн салбарын худалдан авалт нь 225 тэрбум. Түүнээс 210 тэрбум нь өнгөрсөн хоёр жилийнх.
Аймаар том мөнгө. Юунд зарцуулав гэхээр янз бүрийн аппликэйшнд. И-Монгол зөндөө үр ашгаа өгсөн. Гэхдээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29-р заалтын дагуу цахим систем давхардаагүй, хэрэгтэй гэсэн зөвлөмжийг яамнаас авдаг байх ёстой. Авч байсан уу гэхээр аваагүй. Ерөөсөө 80-аад хувь нь аваагүй.
Тэгэхээр энэ зөвлөмжийг аваагүй бол дахин битгий төсөв олго гэдэг тогтоолыг бид гаргаж өгсөн. Мэдээллийн технологи гэдэг эдийн засгийн ангилал байхгүй. Тоног төхөөрөмж гэсэн ангилал дотор явдаг.
-Яагаад?
-Програм авсан нь түргэний, ачааны машинтай нэг ангилал дотор явж байгаа учраас хэдэн төгрөг зарснаа ч мэддэггүй. Дээрээс нь кибер аюулгүй байдлын халдлага их гарч байна. Тэгэхээр кибер аюулгүй байдлын тусдаа ангилал, мэдээллийн технологийн тусдаа ангилал гэж гаргаж ирээд, төсөв тэрэн дээрээ бод оо гэдэг чиглэлийг бид байнгын хорооноос Засгийн газарт, Сангийн яаманд өгсөн.
Одоо энэ төсөв дээр орж ирэх байх. Өнгөрсөн жил оруулж ирээгүй. Яагаад оруулаагүй вэ гэж би Ерөнхий сайдад асуулга тавьсан. Маргааш нь Г.Занданшатар Ерөнхий сайд огцорсон. Гэхдээ би Монгол Улсын Ерөнхий сайдад явуулсан. Хувь хүнд явуулаагүй учраас. Энэ салбарт ажиллаж, манлайлж байсан хүн Ерөнхий сайд болсон тул анхаарах байх. Мэдээллий технологид олон зуун тэрбумын худалдан авалт байна.
Сүүлийн таван жилийн нийслэлийн худалдан авалт нь 225 тэрбум. Түүнээс 210 тэрбум нь өнгөрсөн хоёр жилийнх. Тэгээд дйилэнх нь камер, янз бүрийн программууд, ухаалаг зогсоол гээд. Олон юм хийж байвал сайн л биз. Гэхдээ асар их мөнгө яваад байна. Нийтийн, дундын мөнгө.
Дундын мөнгийг хааш нь үрээд байгааг хянаж тогтоох нь УИХ-ын гишүүний үүрэг юм. Түүнээс бүлэг хүмүүсийн хэн нь дарга, хэн нь цэрэг, улс төр надад түй хамаа алга.
-Шахмал түлшний тухайд Ж.Ганбат БЭТ “ЭТТ” ХК-нд томилогдон ажилласан. Тэр хүнээс ярилцлага авахад нийслэлд түлшний үйлдвэр барих 800 тэрбум төгрөг билүү, өндөр үнийн дүн хэрэгтэй гэхэд эсэргүүцсэн юм билээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах нь нийслэлийн ЗДТГ-ын үүрэг. Гэтэл “ЭТТ”-н хувьцаа эзэмшигчид нь Монгол Улс бараг тэр чигээрээ. Төр нь ч, иргэд ч хувьцаа эзэмшдэг. Гэтэл бид нийслэлийн асуудлыг шийдэхийн тулд их мөнгө өгөх болчихлоо гэсэн. Одоо болтол энэ асуудал шийдэгдээгүй байгаа юм байна. Нийслэл яагаад өөр дээрээ авахгүй, тойрч зугтаад байдаг юм бол?
-Одоо бид эргээд харахаар өнгөрсөн 10-аад жилд хоёр их наяд төгрөгийг түлшинд төлсөн. Тэр мөнгөөр гэр хорооллын магадгүй 1/3-ийг орон сууцжуулчихсан байх байв.
Үнэгүй өгөхгүй шүү дээ. Урьдчилгаа болно. Барилгын компаниудын хөнгөлөлттэй зээл болгоно. Орон сууцаа нэг мөсөн шийд. Эсвэл хашаандаа дулаахан байшин бариад тог хэгэлэнэ үү, газ хэрэглэнэ үү, нүүрс хэрэглэнэ үү? Адилхан өртөгтэй байх ёстой. Дулаахан байх нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнд мөнгөө үрэх ёстой, түүнээс түлшинд биш.
Энийг би анхнаас нь л ярьсан. 2019 онд бүгдээрээ ганцхан төрлийн түлш үйлдвэрлэнэ гээд шахмал түлшний үйлдвэр барьсан. Үгүй ээ, үүнээс болж хүн угаартана шүү гэж би Үндэсний телевизээр 2019 оны аравдугаар сард нэвтрүүлэг хөтлөн, туршилт хийж үзүүлсэн.
Уул уурхайн хүрээлэнд хоёр төрлийн нүүрс шатааж, угаар нь хамаагүй их байгааг харуулсан. Тэгээд зүтгээд хийсэн. Утаа зөндөө их буурсан гэж ярьдаг. Улам хүнд асуудал руу өөрсдийгөө оруулаад байна. Та бод л доо. Нэг шуудай нүүрс 50 мянган төгрөг. 3700 биш, бодит үнэ нь. Бусдыг нь дундаа цуглуулсан мөнгөнөөс авч байна.
Бид үйлдвэрлэхээ больё гэвэл хүмүүс галзуурна. Зүгээр зах зээлийнхээ зарчмаар явж байсан, зөндөө олон компани янз бүрийн түлш үйлдвэрлэж чадаж байв. Шаардлагаа тавиад, стандартаа мөрдүүлэх нь төрийн үүрэг.
Төр дүрэм зохиож, тэрийгээ мөрдүүлэх ёстой. Түүнээс төр үйлдвэрлэгч биш. Үгүй би үйлдвэрлэнэ гэж барьж аваад өртөг нь хүний ой тойнд орохооргүй, нэг тонн нь сая төгрөг хүрсэн. Бусад бүх үйлдвэрийг нь дампууруулсан.
Одоо эд нар яах вэ? Тэр их мөнгийг бүтэх, бүтэхгүй түлшинд биш байранд зарцуул. Эргэлт буцалтгүйгээр. Би тийм л байр суурьтай байна. Багануурт үйлдвэр барих нь бас л утгагүй. Бөөн мөнгөний гарлага болно. Хайран мөнгө.
Ярилцлагыг бүтнээр нь үзэх бол: