20 жилийн дараа цагдаагийн байгууллагын архиваас хэргийн дугаар, хэргийн холбогдогчийн нэр, хэргийн хохирогчийн нас барсан огноо зэргийг өөрчилсөн гэв. Иргэн н.Оюунцэцэг энэ асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан, хэвлэлийн хурал хийв. Тэрээр прокуророор ажиллаж байгаад ажлаас халагджээ.
-Би гомдолтой байгаа учраас өнөөдөр хэвлэлийн хурал хийн, Ерөнхийлөгчид хандаж байна. Би 22 жил шүүхээр шалгуулж байна. Би хоёр жилийн өмнө ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзан, энэ бүхнийг тайлбарласан боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Прокурорууд хууль бусаар ан агнасныг гэрэл зураг нь ил болоход тэр хэргийг шалгасан мөрдөн байцаагчийг мөн над шиг халсан. Прокурорууд эргүүгийн хэргийг хуурамчаар үйлдсэн.
Тэд 20 жилийн дараа цагдаагийн байгууллагын архиваас хэргийн дугаар, хэргийн холбогдогчийн нэр, хэргийн хохирогчийн нас барсан огноо зэргийг өөрчилсөн байна. Шүүгчид мөн хууль бус шийдвэр гаргасан. Миний хэргийг 40 шүүгч шалгаж, гурав нь л шударга шийдвэр гаргасан.
Намайг хуулийн байгууллагад ажиллах боломжгүй болгосон. Ёс зүйн зөрчил гаргасан гэв. Намайг гүтгэсэн н.Онгонбүргэд 1999 онд хоёр зүйл ангиар орж ирэхэд нь хоёр илийн тэнсэн хагалах ял өгсөн юм.Би тухайн үед нь хөнгөн ял өглөө гэж эсэргүүцэл бичсэн ч шүүх хүлээн аваагүй. Гэтэл н.Онгонбүргэд орон байрны хулгайн хэрэг үйлдсэн байв. Би тэр хүнийг цагдан хорьсон.
Хэрэг алга болсон асуудал яригдсан. Хэрэгтэн ч оргон зайлсан байв. Түүнийг оргоход хуулийн байгууллагынхан тусалсан.
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан н.Бат-Очирыг Улсын ерөнхий прокурор хамгаалдаг. Энэ хүн шоронд байх ёстой. Би ажлаасаа халагдаад н.Бат-Очиртой очиж уулзсан. Тэгэхэд "Хэргийг би хайж байна. Олохоороо танд хэлнээ" гэхээр нь би "Чи өөрөө хэргийг авчхаад яагаад намайг ийм байдалд оруулав" гэж хэлсэн юм. н.Онгонбүргэд хэрэг дахин үйлдэх боломжийг н.Бат-Очир олгосон гэв.