gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Тэр 18 адууг махалсан хэргийн цаана дандаа нэгнээ таньж мэддэг хүмүүс бий"

Б.Азбаяр
Нийгэм
Өчигдөр
159
Twitter logo

Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны өдрийн 19:30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс 18 морь алга болсон гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. 

Улмаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос "Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад буй. 

Тэд хулгайлсан морьдыг СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах мал бойн газар махалсан нөхцөл тогтоогдсоныг цагдаагийн байгууллага мэдээлсэн юм.

Дээрх нөхцөл байдлаас бойн газарт мал бэлтгэхтэй холбоотой зөрчил гарсан нь харагдаж буй. Тодруулбал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-234 дүгээр тушаалын 1.1. Мах үйлдвэрлэх зорилгоор малыг орон нутгаас тууварлах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах үед эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх, хорио цээрийн шаардлага хангуулах гэсэн үндсэн зорилгыг зөрчжээ. 

2.6. Бэлтгэж буй малыг бүртгэлжүүлж (малын төрөл, зүс, нас, хүйс, гарал үүсэл, эмчилгээ, тарилга зэрэг мэдээллийг агуулсан ээмэг, бичил чип суулгаж) мэдээллийн нэгдсэн цахим санд оруулж үйлдвэрт хүлээн авах эцсийн цэг хүртэл хянах боломжийг мал эмнэлгийн тасаг бүрдүүлсэн байна.
2.7. Махны үйлдвэрээс бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх бүх шатанд мэдээлэл нэг бүрчлэн цахим бүртгэлийн нэгдсэн санд бүртгэгдэх нөхцлийг үйлдвэрийн технологич бүрдүүлсэн байна.

Энгийнээр бол бойн газарт мал авч ирэхдээ малын гарал үүслийг батлах бичиг баримтыг орон нутгийнхаа мал эмнэлгийн мэргэжилтнээр баталгаажуулж, мал тээвэрлэх зөвшөөрлийн хуудас авах ёстой. 

Ингэхдээ мал эзэмшигчийн мэдээлэл, малын тоо, төрөл, тэмдэглэгээ, хаанаас, хэзээ гарсан тухай мэдээлэл, эрүүл мэндийн гэрчилгээ гэсэн баримттай байх юм. Мөн тухайн мал сүрэгт өвчин гарсан эсэх, вакцинжуулалт, сэргийлэх арга хэмжээ авсан эсэх талаарх хүнсэнд шууд хэрэглэхэд эрсдэл учруулахгүй гэсэн эрүүл мэндийн тодорхойлолттой байна. Эдгээр баримт нотолгоогүй бол мах бэлтгэх үйлдвэр мал авахгүй гэсэн үг.

Тэгвэл СХД-ийн нутаг дэвсгэр дэх буюу бидний хэлж заншсанаар Эмээлт захаас мах бэлтгэх процесс болон эхэнд дурдсанчлан хулгайгаар мал тууварлан авчирч, журам харшлуулан мал бэлтгэдэг асуудлыг тодруулахаар очиж сурвалжлав.

Бид хоёр үйлдвэрээр ороход дээрх журамд нийцүүлэн үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нэг бүрчлэн тайлбарлаж өгөв. Харин хулгайн замаар мал бэлтгэдэг асуудлаар тус захаас хотын төвийн хүнсний захууд руу бэлтгэсэн мах дамжуулдаг ченж хариуллаа.

Тэрээр, "Малын хулгай гаарсан. Хар шөнөөр хүний малыг туугаад хаана ч  хамаагүй нядалдаг. Тэр 18 адууг махалсан хэргийн цаана дандаа нэгнийгээ таньж мэддэг хүмүүс бий. 

Түүнээс биш мах бэлтгэх үйлдвэрт бичиг баримтгүйгээр мал оруулаад махлах асуудал үүсэхгүй. Үйлдвэрт таньдаг хүн байгаа учраас л мал эмнэлгийн тодорхойлолтгүйгээр оруулж байгаа хэрэг л дээ. Ийм хэрэг байнга гардаг. Малын хулгайч, хууль зөрчигч их. 

Малын амьдаар нь туухаас гадна бэлтгэж ачсан гулууз махыг машины тэвшин дээрээс хулгайлдаг хүмүүс ч бий. Би л гэхэд 100 ширхэг гулууз ачсан явж байхдаа долоог нь алдаж байсан. Машины дугуй хагараад засаж байх хооронд л замын хажуу руу шидлээд л зөөчихсөн. Сонор сэрэмжтэй л байхгүй бол осолтой.

Тэр урдах овоотой уулан дээр гараад харвал өнөөх 18 адууг махалсан үйлдвэр харагдана. Цагдаагийн байгууллагын машин ирээд шалгаад л байсан" гэж ярив. 

Түүний хэлснээр тус бойг эрж хайсан ч үйл ажиллагаа нь түр зогссон үйлдвэрүүд байсан тул мэдээлэл авах боломжгүйд хүрэв. 

Эмээлт захад очиход дээрх сэдвээс гадна хоёр зүйл гоц анзаарагдав. Нэгдүгээрт, зориулалтын бус газарт арьс шир, сэг зэмийг ил задгай хаяжээ. Хоёрдугаарт,  "сум, дүүргийн мал бэлтгэх төвлөрсөн цэгийг усны эх булаг, айл, мал болон  төмөр зам, олон улсын болон улсын чанартай авто замаас 500 метрээс доошгүй, хорио цээрийн арга хэмжээ  хэрэгжүүлэхэд тохиромжтой  газарт байгуулна" гэсэн журмыг зөрчжээ. 

    500 метр хүрэхгүй зайд мал төхөөрөх үйлдвэртэй айлууд хамарлан хашаалж, хүүхдүүд гадаа нь тоглож, яс горьдсон хэдэн нохой хажууханд хэвтэж буй зураглал бол эндэхийн хэвийн нөхцөл аж.

    Өөрөөр хэлбэл, бид мэддэггүй ч ил, далд хулгайгаар мах бэлтгэж, зааж өгсөн дүрэм журмыг зөрчих нь эгээ л байдаг асуудал гэж эмээлт захынхан хардаг бололтой юм.

    Тэгвэл, "Монгол адууны диваажин бодлого, хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрах Малын хулгайтай бодлогын түвшинд тэмцэх тухай" мэдээлснийг бид шууд дамжуулан хүргэсэн. Тус мэдээллийг ЭНД дарж ушина уу.

    Гэрэл зургийг Б.Даваа

    Гэрэл зургийг Б.Даваа

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан