Монгол орны экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд зарласан тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх грантад “Монгол Контент” ХХК компани шалгарч, өнөөдөр батламжаа гардан авлаа.
Монгол Улс 2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувийг хамгаалалтад авч, ТХГН-ийн менежментийг сайжруулах зорилготой “30×30” олон улсын санаачилгад нэгдсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд олон нийтийн зөв ойлголт, мэдээлэл, хандлага нэн чухал бөгөөд уг грант нь энэхүү чиглэлийг дэмжсэн бүтээлч, шинэлэг медиа төслүүдийг санхүүжүүлэх юм.
Грантад нийт 48 төслийн санал ирүүлснээс дараах гурван байгууллагыг шалгаруулжээ.

- "Монгол Контент" ХХК- GoGo.mn- Төслийн нэр: "Амьд өв, үлдэх түүх"
- "Пийк Медиа Групп" ХХК - peak.mn- Төслийн нэр: "Үр хүүхдэдээ үлдээх үнэт эх орон"
- "МОНЦАМЭ" агентлаг- montsame.mn Төслийн нэр: "ТХГН-ийн талаарх шийдвэр гаргагчдын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх нь"
“Монгол Контент” компани төслийн хүрээнд байгаль хамгааллын ач холбогдлыг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр түгээх, иргэдийн байгальд хандах хандлагыг эерэгээр өөрчлөх зорилготой контентуудыг цогцоор нь хөгжүүлж, орон нутгийн иргэд, залуучууд, бодлого боловсруулагчид зэрэг өргөн хүрээг хамрах мэдээллийн кампанит ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Монголын Байгалийн Өв Сангаас хэрэгжүүлж буй уг грантын үндсэн зорилго нь ТХГН-үүдийн менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж буй.
Ингэснээр “Монгол Контент” компанийн бүтээх шинэ контентууд тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэн, экосистемийн ач холбогдлыг олон нийтэд илүү өргөн хүрээнд түгээх томоохон алхам болох юм.