Богд Хааны Ордон музей "Нэг өдрийн Цагаан дара эх" бурхан бүтээх үйл XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын Шинийн долоонд уламжлал ёсоор наран мандах цагаас эхлүүллээ.
Богд хааны ордон музейд тус уламжлалыг 2013 оноос сэргээсэн агаад монгол уран зургийн зураач Т.Жамъянсүрэн, “Гурван шүтээн” урлангийн шүтээн урлаач Ч.Батзориг, Уламжлалт Урлах Ухаан соёлын төвийн урлаачид цагаан дара эхийг нэг өдөрт урлаж бүтээнэ.
Үзэсгэлэнд нийт 60 гаруй цагаан дара эх дэлгэв. Энэ удаагийн үзэсгэлэнд сэртан мартан танка зураг, зээгт наамал, цагаан дара эхийн шуумал дүрүүдийг музейн фондоос үзэгч олонд дэлгэж байна.
Тус үзэсгэлэн нь Богд Хааны Ордон Музейн үзэсгэлэнгийн танхимд 2026.02.24-2026.03.16 хооронд үргэлжилнэ.