gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     3.04
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 -9
Зурхай
 3.04
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 3.04
Валютын ханш
$ | 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Барилгын компани хямд трубагаар дөрвөн жил аргалсны дараа шугам цоорч, зэв гарвал контор л хариуцна”

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
3 цаг 36 минутын өмнө
Twitter logo

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Инженерийн бодлого, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга З.Дагдантай ярилцлаа. Усыг та бидэнд хүргэхэд ямар зардал гардаг, жил бүр хийдэг урсгал засварын талаар тодруулав.  

-Удахгүй хавар болж, шугамын засвар үйлчилгээнүүд эхэлдэг. Цэвэр, бохир усны шугамын засварыг мөн дулаарахаар хийдэг үү? 
-Цэвэр усны шугам сүлжээг солихдоо нэг мөсөн шинэчлэхийг эрмэлздэг. Халуун ус, цэвэр, бохир гэх мэт орон сууцны хэрэглэгчид ус хүрэх болон бохир татан зайлуулах, халаалт хүргэхтэй холбоотой сувагт таван шугам бий. Хоёр нь халаалт өгч байгаа болон буцах шугам, халуун усны очих болон буцах шугам, цэвэр усны шугам гэсэн нийт таван шугам нэг сувагт байдаг.

Халаалт, халуун усны шугамыг шинэчлэн солихтой зэрэгцээд цэвэр усны шугамаа солиод явдаг. Нэг гэмтэл засахдаа зэрэг засварлахыг эрмэлздэг.  

-Усны үйлчилгээг бидэнд 24 цагийн турш найдвартай хүргэхийн тулд нийтийн аж ахуйн салбарт 12 мянган хүн тасралтгүй ажиллаж байна. Газрын гүнээс цэнгэг усыг олборлохоос бидний крантаар гоожих хүртэл ямар дамжлагууд дамждаг вэ?
-Орон нутагт ихэвчлэн газрын гүний цэвэр уснаас аваад хэрэглэгч хүртэл тухайн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар хариуцна.  

Монгол газрын гүний цэвэр ус ашигладаг, дэлхийд хамгийн цэнгэг ус ашигладаг цөөн орны нэг.

Улаанбаатарт УСУГ долоон гүний цэвэр усны эх үүсвэртэй. Жишээлбэл, Налайхын Гордок, Улиастайн гүний цэвэр ус гэх мэт. Эдгээрээс гүний шахуургаар усыг татан авч, усан санд төвлөрүүлээд, дараа нь халдваргүйжүүлэн тухайн усан сангуудаас дамжуулах шугам буюу орон сууцны хороолол руу Ус сувгийн өмчлөлийн шугам сүлжээгээр тараадаг.  
 
Тэр ус нь ус дулаан дамжуулах төвд ирнэ. Энд ирсэн усыг насосын дараа нэгийг нь хүйтэн ус буюу ундны цэвэр усны шугамаар нөгөөг нь станцаас ирсэн дулааныг ялтсан дулаан солилцуулаар дамжуулаад хэрэглээний халуун ус болж, хоёр шугамаар гарна. Ингэж айл өрхөд хүрдэг.  
 
Монгол газрын гүний цэвэр ус ашигладаг, дэлхийд хамгийн цэнгэг ус ашигладаг цөөн орны нэг. Ихэнх улс гадаргын, хөрс борооны, далайн усыг цэвэршүүлэн ашигладаг. Бид экологийн хувьд хамгийн цэнгэг ус хэрэглэдэг тул азтай.  

-Бид ус цэвэрлэх технологигүй учраас гүний усаа хэрэглээд байна уу?
 
-Цэвэр ус байгаа учраас хэрэглэж байна. Хэрэв 30 жилийн дараа гүний цэвэр усны нөөц буурвал гадаргын ус ашиглах, нийслэлийг нүүлгэх зэрэг асуудал тулгарч магадгүй. Цэвэр ус нь  улс,  иргэдийн амин чухал, стратегийн бүтээгдэхүүн.  

-Та бүхний энэ оны төлөвлөгөө юу вэ. Шугам сүлжээнээс хэдэн хувьд нь засварт орох шаардлагатай байна вэ? 
-1500 км шугам сүлжээний 600 орчим нь халаалтын шугам. 897 км шугам сүлжээ нь хэрэглээний халуу ус, цэвэр ус, ариутгах татуурга буюу бохирын шугам. Бид үүнийг нь хариуцдаг.  
 
Эдгээрийн 58 хувийн насжилтын хугацаа дууссан, 25 жилээс дээш ашигласан.  Гэвч бид 900км шугам сүлжээнийхээ 9 км-ийг л нэг жилд сольдог. 1/100-ийг л шинэчилж байна. 100 жилийн насжилттай шугам сүлжээ ховор байх. Манайх шиг цайран труба шугам сүлжээндээ ашиглаж байгаа тохиолдолд энэ нь 25 жилээс хэтэрдэггүй.  
 
Нийт шугам сүлжээний 4 хувийг шинэчилж байж иргэдээ хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж байх ёстой ч гал намжаах байдлаар явж байна. Магадгүй 5-10 жилийн дараа ус, дулаан дамжуулах төвөөс айл, орон сууцны байр хүртэлх инженерийн шугам сүлжээг тасралтгүй ажиллуулах бидний зорилго хүчин мөхөстөх байх гэж бодож байна. Түүнээс гадна ОСНААГ нийслэлийн 50 хувийг л хариуцдаг, 60 гаруй хувийн орон сууцны конторууд үлдсэнийг нь хариуцдаг юм.  

Нийт шугам сүлжээний 4 хувийг шинэчилж байж иргэдээ хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж байх ёстой ч гал намжаах байдлаар явж байна.

Тэд шинэ орон сууцнуудад ажилладаг болохоор одоогоор эвдрэл багатай. Гэхдээ 10-20 жил болоод шугам сүлжээ нь муудахаар хариуцагчийг нь улсад шилжүүлчихдэг. Оршин суугчдын хүсэлт тул татгалзах боломжгүй.  
 
40, 50 мянгатын орон сууцнуудын насжилт 70-80 жил болсон. Ийм орон сууцнуудын тасралтгүй байдлыг хангаж ажиллаж байгаа инженер, техникийн ажилчид маш чадварлаг. Би тэднээр бахархаж явдаг.  

-Хуучин барилгуудыг газарт оруулж, суурин дээр нь өндөр барилгууд барьж байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт гэхэд Нэхмэлийн шар байрууд байв. Эдгээр барилга шаардлага хангахгүй гэдэгтэй адил газар доорх шугам сүлжээг нь мөн шинэчилж барилгаа барьдаг уу?  
-Дахин төлөвлөлтийн явцад барилгын компани тухайн оршин суугчидтайгаа тохироод өөр газар түрээсээр амьдрах зардлыг нь хариуцдаг. Инженер, шугам сүлжээ хийх ажлыг төр хариуцдаг. Дахин төлөвлөлтөөр баригдсан байшингуудын инженерийн шугам сүлжээ шинэчлэгдсэн гэсэн үг.  

-Шугам хоолойн элэгдэл халуун усны шугам хоолойд илүү байна уу?
-Шугам хоолойд зэв үүсэх хамгийн тоотой орчин, температур гэж бий. Энэ нь 50-60 градус. Шугам хоолой зэврэх таатай нөхцөл болж, гэмтэх, хагарах нөхцөл болдог гэдгийг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид судалгаагаар баталсан.  

-Үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга байх уу? 
-Бид Барилгын хөгжлийн төв, яам руу хандаж байна. Цайран труба, хоолойг цаашид ашиглах, эсэх, хуванцар хоолой ашиглах уу гээд хандаж байна. Сүүлийн үед саарал, цагаан хоолойг барилгад ашиглаж эхэлсэн. Ундны усны эх үүсвэр талаас хоолойг ширмэн, PA гэх мэтээр хийж байна.  
 
Ус, дулаан дамжуулах төвөөс барилга, орон сууцанд хүрч байгаа хэсгийн 95-98 хувийг хар труба хоолойг цайрдаж, түрхлэг түрхэж хэрэглэж байна. Манайд цөөн тооны металлын шинжилгээний газар бий. Үнэнийг хэлэхэд Улаанбаатарт барилга барьж байгаа газрууд ихэнх нь БНХАУ-ын труба ашигладаг.  
 
Сайн, муу гэж бий. Хямдыг нь бодоод мууг нь оруулж байна. Сайн, мууг нь бид хараад мэдэхгүй, заавал металлын шинжилгээнд оруулж байж мэддэг. Бид бүх зүйлээ угсарчихсан үед нь ордог. Барилгын компани хямд, муу труба ашиглаад эхний дөрвөн жилээ аргалаад явчихсан байвал шугам цоорсон, зэв гарсан ч орон сууцны контор л хариуцна. Тэгэхээр барилгыг барих явцад муу труба ашигласнаас болж зэв гарч, гэмтэл үүсдэг.  

-Барих явцад нь яагаад хяналт тавьдаггүй юм бол? 
-Хэт олон байгууллагын төлөөлөл  улсын комисст багтаж, барилгыг хүлээлцдэг. Хот ч, яам ч нэг зүр рүү харсан юм билээ. Улсын комисс гээд баахан дарга нарын гарын үсэг авч, ашиглалтад орох хүртэл барилгын компани 100 хувь өөрсдөө хариуцаад харин зургийг хийсэн автор, захиалагч нь тухайн барилгын чанарыг 20-30 жилээр хариуцаад явах нь зөв гэж үзсэн.  
 
Ашиглалтад өгсөн юм чинь гээд хаяад явдаг байдлыг зогсоох гэсэн байх.  

Манай байгууллага цайрсан труба хоолой дотроос хамгийн чанартайг нь хэрэглэдэг. Гэвч барилгын компанийн анх хэрэглэсэн шугам хоолой, алчуур хатаагч зэргээс зэвтэй ус гарсаар байна.  

Барилга барьж байгаа газрууд ихэнх нь БНХАУ-ын труба ашигладаг. Сайн, муу гэж бий. Хямдыг нь бодоод мууг нь оруулж байна. Сайн, мууг нь бид хараад мэдэхгүй, заавал металлын шинжилгээнд оруулж байж мэддэг.

-Голдуу Яармаг орчмын шинэ байруудад зэвтэй усны асуудал байх шиг байна уу?  
-Энд тэндгүй байна. Тухайн барилгаасаа шалтгаалдаг. Яармаг орчимд 2024 онд төв шугам шинэчилж дуусгасан. Тухайн барилгын орон сууцны  шугам сүлжээний асуудал байна. Барилгын компани ашиглалтад оруулснаас хойш гурван жилийн дотор солих үүрэгтэй, үүнээс хойш хувийн өмч болдог учир оршин суугч өөрөө солих шаардлагатай.  

-Айл зардлаа даагаад явбал болно. Тухайн барилгыг сонгосон учраас, өөрсдөө хөрөнгө оруулалт хийсэн учраас өөрсдөө засах нь зөв. Гэвч хариуцлагагүй компаниас болоод нийтийн сангаас зардал гаргасан тохиолдол бий юу? 
-Хэд хэдэн тохиолдол бий. Бид тухайн байрны узель хүртэлх шугам сүлжээг хариуцна. Үүнээс цааш айлуудын дундын өмчийн шугам юм.  

Халаалт, цэвэр усны шугам ч мөн адил. Айлд байгаа шугам сүлжээ бол тухайн айлын л өмч. Зоорийн давхарт байгаа, босоо шугам сүлжээ айлуудын дундын өмч. Тиймээс айлуудаас хөрөнгө гаргаж шинэчилнэ. Зэв шүүх төхөөрөмж, дэвшилтэт технологийг ч суурилуулж байна. Зэвтэй ус цөөн  байруудаас л гоождог.  

Бид гаднах шугам сүлжээний угсралтад хяналт тавьж байна. Замын-Үүдийн гаальд Металь шинжилгээний лаборатори байгуулж, удахгүй ашиглалтад орно гэсэн хариу өгсөн. Тэгвэл шинжилгээгээр стандарт хангасан эсэхийг нь шалгаад, гангийг орцыг нь шалган, сертификатжуулчна. Энэ асуудлыг шийднэ.  

-Шугам хоолойн 1/100-д нь л засвар хийх боломжтой гэлээ. Яагаад? 
-Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын асуудал бий. Айлуудын халуун, хүйтэн усны төлбөрийн орлогоор шугам сүлжээг шинэчилдэг.  

Энэ тариф нэмэгдсэнгүй. Дулааны тарифыг ч сүүлийн арван жилд нэмсэнгүй. Нэг м2 дулааны тариф 506. 60 метр/кв талбайтай, хоёр өрөө байрны халаалтын төлбөр 30 мянган төгрөг. Өдрийн 1000 төгрөг гэсэн үг. Бид 1000 төгрөгөөр ямар тав тухтай сууж байгаа билээ.  

Халуун, хүйтэн усыг Улаанбаатарт нэг литрийг нь нэг төгрөг 34 мөнгөөр худалдан авч байна. Улсын хэмжээнд дундаж нь хоёр төгрөг. Бид хэрэглэгчдэд 1 төгрөг 34 мөнгөөр өгч байгаа ч зардал үүнээс өндөр тул алдагдал үүссэн.  

Шугам сүлжээний засвар үйлчилгээнд мөнгө хүрэлцдэггүй. Эрчим хүчний яам станц руу анхаарна. Иргэд, олон нийт халуун, дулааны асуудал ярихаар станцуудаа ярьдаг. Хөрөнгө оруулалт тэр зүгт чиглэж байна.  
 
Гэтэл 3000км шугамыг хувийн конторууд, манайхтай нийлээд хариуцдаг. Засвар хийх гэхээр зам талбайн тохижилт эвдлээ гэнэ. Нийтийн эзэмшлийн авто зам эвдлээ л гэнэ. Бид нэг км шугамыг  сольж чадахгүй байгаа нь шалтгаан нь мөнгөндөө тааруулаад сольдог. 
 
Эрсдэлийг үнэлж, хамгийн түрүүнд насжилтаа харж, олон жил ашигласан шугамаа түрүүлж засдаг. Энэ жил солихгүй бол үнэхээр болохгүй гэсэн шугамуудыг бага багаар нь засдаг. Инженерийн шугам сүлжээ далд. Түгээх тусгай зөвшөөрөлтэй орон сууцны конторууд иргэдэд ажлаа ойлгуулж чадахгүй байгаагаас хөрөнгө оруулалт, төлбөр төлөлт муу байна.

Авто замаар бодвол 1500км замын 900 км нь ашиглалтын хугацаа дууссан гэвэл Ховдоос хот хүртэлх замын Архангай хүртэлх нь битүү нөхөөс байна гэсэн үг.  Автозам ийм байвал яаж ийж байгаад хөрөнгө оруулаад, янзална. Иргэд ч шаардана. Гэтэл газар доорхыг хардаггүй тул халаалт хаалаа, ус хаалаа гэдэг гомдол гарч, хөрөнгө оруулалт хойшилсоор байдаг.  
 
Нийслэл орон сууцанд амьдардаг өрхийн засвар үйлчилгээнд зориулж гэр хорооллын өрхийн төлсөн татварыг төвлөрүүлдэг буруу, аргаа барсан л арга.  

-Насжилтаараа хамгийн өндөр нь гээд засвар хийх шаардлагатай барилгуудыг зарлачихвал яадаг юм? Оршин суугчид нь мэдэж аваг л дээ.  
-Оршин суугчдын зарим нь мэддэг. III-IV хорооллын голд алт ухах гэж байна гээд тоглоом шоглоом болгодог. Учир нь авто замын гол хэсгийг жил болгон ухдаг. Тэнд УСУГ, Улаанбаатар дулааны шугам сүлжээний дулааны шугам бий.  

УСУГ-ын бохирын шугам, дулааны хос шугам байдаг. Үүнийг засахад манай талаас 10 гаруй тэрбум төгрөгийг оруулах шаардлагатай. Бид зураг төслөө гаргаад, хөрөнгө оруулалт хайж байна.  
 
ОСНААГ-ын бүтэн жилийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний хөрөнгө оруулалтын зардал өнгөрсөн онд 14 тэрбум төгрөг байсан. Тодруулбал, 750 ус, дулаан дамжуулах төвд 2000 насос, 2000 ялтсан дулааны солилцуур, өчнөөн цахилгаан дулааны төхөөрөмж бий.  

2400 орон сууцны байрны жижиг засварыг аргацаах уу эсвэл III, IV хорооллын шугамыг шинэчлээд үлдсэн нь бидэнд хамаагүй гээд хаях уу гэдэг сонголттой тулгарсан.  

Оршин суугчид энэ хүндрэлийг мэдэхгүй. Бид дутуу мэдээлдэг учраас тэр бүр мэдэхгүй. 10 жил дулааны тариф нэмэгдээгүй. Би 2015 онд энэ байгууллагад ажилд орсон. 2017 онд дулааны үнийг арван хувь нэмсэн. Тэгэхээр ийм удаан хугацаанд үнэ нэмэгдээгүй хоёр зүйл бол ус, дулаан. 

Гэхдээ үйлчилгээ тасрах ёсгүй. Арван жилийн өмнө талх хэд байсан, одоо хэд болсон билээ? Чүдэнз 10 төгрөг байж байгаад 100 төгрөг болсон. Үйлчилгээнүүд, бүтээгдэхүүнүүд хамгийн багадаа 5 дахин нэмэгдсэн.  

Сонгууль дөхөхөөр тариф нэмэхгүй гэдэг. Засгийн газрыг унагаахгүйн төлөө, тогтвортой байдлыг хангана гэх нэрээр манай байгууллага төдийгүй эрчим хүчний салбар гэх мэт онцгой байгууллагуудаа золигт гаргаж байна.  

-III, IV хорооллын байруудыг 1980 оны эхээр барьсан. Социализмын сүүл үеийн барилгууд. Тэгэхээр труба шугам хоолой 45 орчим жилийн настай . Эдгээрийг соливол тухайн бүс орчмын иргэд, ААН үр ашгийг нь хүртэнэ. Гэтэл яагаад тэр хүмүүс төлж болдоггүй юм. 

Иргэдтэй ярилцаад, хэзээ мөдгүй задрах аюултайг ойлгуулан, иргэдтэй хамтран ажиллавал яадаг юм бэ?  
-Засварын зардлууд хэрэглэгчийн тарифт шингэсэн учраас өмчлөлөөрөө манайд хамааралтай. Манайх дангаараа хийнэ гэхээр зэрэгцээд УСУГ-ын шугам, дулааны шугам явж бий. Зэрэг зүтгэж хийхгүй бол болохгүй.  
 
III, IV хороололд өмнө нь замын голын хэсгийг ухаад засдаг байсан чинь авто замын эгнээг гурав болгочихсон. Инженерийн шугам сүлжээний дээгүүр зам тавьчихсан. Барилга байгууламжийг харахад сайхан болгож, мөнгө зарцуулаад байдаг. Гэтэл доорх шугам сүлжээнд ач холбогдол өгдөггүй. Улс төрийн хувьд үр дүнгүй учраас хөрөнгө оруулахгүй байна. Дүүргийн төсөв мөн бага тул бид нийслэлээс татаас авч шийдэж байна.  

-Энэ онд нийслэлээс хэдэн төгрөгийг татаас өгөх вэ? 
-Энэ онд татаас өгч чадахгүй гэсэн. Өнгөрсөн онд 3км трасс, 10км-ийг хонгилын системээр шинэчилсэн. Гэмтэл гарвал дотуур нь орж сольдог болгосон. Хүн дотор нь ороод шугам хоолойг засах хэмжээний өндөр гэсэн үг.  

Хотжилтын далайц, хурдацтай хөгжлийг дагаад ногоон байгууламж, тохижилтгүй хэсэг гэж нийслэлд байхгүй болов.  
 
Засвар хийхээр шугам сүлжээнээс гадна нөхөн сэргээлт, эргэж засварлахад ч зардалтай. 2023 онд 350 сая, 2024 онд 380 сая, 2025 онд 650 сая төгрөгийг нөхөн сэргээлтэд зарцуулсан.  

-Шугам сүлжээгээ засаж чадахгүй байхад шинэ техник технологи нэвтрүүлэх бол бүр мөрөөдөл үү? 
-Дэвшилтэт технологи нэвтрүүлэх тал дээр нэвтрэх сувагтай байх, нэвтрэх сувгийн өндрийг багасгах гэх мэт материалаа бид Барилгын хөгжлийн яам руу өгсөн.  Стандарт батлагдах байх.  

-Төгсгөлд нь та инженер хүн учраас энэ салбарын ахиц дэвшлийг дурдвал? 
-Ус хангамж, халуун ус хангамжийн талд бид хэрэглэгчийн тав тухыг хангасан. Тоног төхөөрөмж, автоматжуулалт, инженер техникийн ажилтнуудын ур чадвараар бид  хоцрогдоогүй.  

БНСУ, Японд крантнаас нь шууд халуун ус гоожихгүй. Тухайн барилга руу зөвхөн халаалт, цэвэр усны шугам оруулна. Үүн дээрээ халуун усаа бэлддэг. Зарим нь эргэлтийн шугамгүй.  
 
Манайх ЗХУ-ын үеийн шугамтай учраас бусад улсаас ялгаатай. Европын зарим мэргэжилтэн “Та нар хэрэглэгчээ тансаглуулдаг юм байна. Тасралтгүй хэрэглээний халуун ус гоожих хэмжээний эргэлтэд байна. Энэ нь хамгийн үр ашиггүй зардал. Энэ зардлыг яаж нөхдөг вэ” гэдэг.  

Усны гэр хорооллын болон орон сууцны тариф ялгаатай. Гэр хорооллын ус Улаанбаатарт хоёр төгрөг. Орон сууцны хэрэглэгч 1.34 төгрөгөөр литр усыг авч, найман мөнгөөр бохир усаа зайлуулдаг. Үнийн зөрүүтэй.  
 
Дулааны хувьд адилхан. Дээр дурдсан шиг 60 метр кв байранд 30 мянган төгрөг төлдөг бол гэр хорооллын айл 30 мянган төгрөгөөр зургаан шуудай нүүрс авна. Үүгээр долоо хонох уу? Мөн түлээ хэрэгтэй, үүнийг авах гэж машин техник зарцуулна. 

-Танд баярлалаа.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан