gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -12
  • Зурхай
     2.06
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -12
Зурхай
 2.06
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -12
Зурхай
 2.06
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын жагсаалтад Шар цавын бүс нутаг нэгдэнэ

Бизнес
Өчигдөр
21
Twitter logo

Дэлхийн өнцөг булан бүрд орших ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркууд нь байгалийн түүх, хүн төрөлхтний соёлын өв, шинжлэх ухааны гайхамшигт ололт, орон нутгийн иргэдийн ахуй амьдрал, зан заншил зэрэг олон хүчин зүйлийн огтлолцлоор бүтсэн өвөрмөц загвар юм. Эдгээр газар нутгууд нь зөвхөн геологийн үзэсгэлэнт, ховор тогтоц төдийгүй дэлхий ертөнцийн үүсэл хөгжил, хувьслын түүх, хүний оролцоог илтгэх байгалийн бодит лаборатори болон музейн үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн тэдгээр нь орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, байгаль ба хүний харилцааг уялдуулах нэгдсэн систем болжээ.

Манай урд хөрш Хятад улс геопаркийн тоогоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын 20 хувийг дангаараа эзэлдэг. Жишээлбэл, тус улсын Занжиажэ ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк нь тэнгэрт тэмүүлсэн шохойн чулуун баганууд, манан дунд хөвөх мэт сүрлэг уулсаараа дэлхийд танигдсан билээ. Мөн тус нутагт алдарт “Аватар” киноны зураг авалтыг хийснээр нэр хүндийг нь улам өргөсөн юм. Эндхийн геологийн тогтоц нь 300 сая жилийн өмнөх тектоникийн хөдөлгөөний улмаас үүссэн бөгөөд өнөөдөр жуулчид, судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг. Харин Юнтайшань ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк нь галт уулын гаралтай хавцал, сүрлэг хүрхрээ, эртний хадан тогтцоороо онцлог. Байгалийн гоо үзэсгэлэн, шинжлэх ухааны үнэ цэн, түүх, соёлын өвийг хослуулсан энэхүү гайхамшигт газар нь ЮНЕСКО-д бүртгэлтэй Хятадын Дэлхийн геопаркуудын хамгийн тод жишээний нэг юм.

БНХАУ – Занжиаже геопарк, Гэрэл зургийг: Getty images on  www.unsplash.com

Тэрчлэн манай хойд хөршийн цорын ганц ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк Янган-Тау бол байгаль дэлхийн гайхамшгийг тээсэн онцгой газар юм. Башкортостаны уужим талд орших энэ нутагт газрын гүнээс халуун уур оргилон гарч, уулын бэлд манан татуулан бургилдаг нь ер бусын үзэгдэл билээ. Энэ бол эртний галт уулын идэвхжил, геотермаль процессын үр дүн бөгөөд орон нутгийн иргэдийн амьдрал, уламжлал, итгэл үнэмшилтэй салшгүй холбоотой. Янган-Тау нь ОХУ-аас анх удаа Дэлхийн геопаркуудын сүлжээнд албан ёсоор бүртгэгдсэн газар бөгөөд энэхүү амжилтад хүрэхийн тулд эрдэмтэн судлаачид, нутгийн удирдлага, олон нийт хамтдаа 7 жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсөн түүхтэй. Өнөөдөр Янган-Тау бол шинжлэх ухааны ололт амжилт, соёлын  амьд өвийн нэгдлийг агуулснаараа дэлхий нийтийн анхаарлыг татсан бахдам жишээ болж чаджээ.

ОХУ –  Янган-Тау геопарк, Гэрэл зургийг: Getty Images on www.unsplash.com

Харин Жэжү арал нь Өмнөд Солонгосын галт уулын дэлбэрэлтээс үүссэн, байгалийн үзэсгэлэнгээрээ дэлхийд танигдсан гайхамшигт арал билээ. Тус арал анх 2002 онд Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэгдэн, 2007 онд Дэлхийн өвийн жагсаалтад орсон түүхтэй. Улмаар 2010 онд Дэлхийн геопаркуудын сүлжээнд албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд олон төрлийн өвөрмөц тогтоц, соёлын үнэт өвийг өөртөө шингээжээ. Арлын төвд орших Солонгосын хамгийн өндөр оргил Халласан уул, дэлхийн хамгийн урт лавын хонгил болох Манжангуг агуй, далайн эрэгт сүндэрлэх галт уулын тогооны үлдэгдэл Сонсан Илчулбонг зэрэг нь Жэжүгийн онцлох үзмэрүүд юм. Жэжү нь байгалийн өвөрмөц тогтоц, Хаэнёо шумбагч эмэгтэйчүүдийн өв соёл, тогтвортой аялал жуулчлалыг хослуулсан дэлхийн жишиг болсон гайхамшигт геопарк юм.

БНСУ –  Жежү арал геопарк, Гэрэл зургийг: Getty Images on www.unsplash.com

Бүс нутгаар авч үзвэл Европт 94, Ази, Номхон далайн бүсэд 104, Латин Америкт 9, Хойд Америкт 5, Африкт 6 геопарк Дэлхийн геопаркийн сүлжээнд бүртгэгджээ. Өнөөгийн байдлаар дэлхийн 50 оронд нийт 229 геопарк албан ёсоор бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр нь зөвхөн геологи болон байгалийн өвийг хамгаалаад зогсохгүй орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар ядуурлыг бууруулах, боловсрол, соёлын үйл ажиллагаа, эдийн засгийн боломжийг өргөжүүлэх зэрэг олон талын зорилго агуулсан тогтвортой хөгжлийн чухал хөшүүрэг болдог.

Эдгээр гайхалтай геопаркуудын жагсаалтад Монгол Улс анх удаа багтах зорилго тавин ажиллаж байна.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Манлай сумд орших Шар цав бол үлэг гүрвэлийн 13,600 гаруй олдвор илэрсэн, зөвхөн Монголд л хадгалагдан үлдсэн шувуу төст үлэг гүрвэл авиамимус (Avimimus protentosus Kurzanov, 1981)-ын мөртэй, эртний түүхийн ховор өв бүхий онцгой газар юм. Өдгөө тус бүс нутаг Дэлхийн геопаркуудын олон улсын сүлжээнд нэгдэх бэлтгэлийг хангах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ажлыг ЮНЕСКО болон Рио Тинто компани хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, геологийн үнэт өвийг олон улсын түвшинд хамгаалан таниулах зорилготой төслийн хүрээнд Шар цавын бүс нутгийг Дэлхийн геопаркуудын сүлжээнд бүртгүүлэх бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна.

Энэхүү геопаркийг байгуулах нь зөвхөн геологийн болон байгалийн өвийг хамгаалах төдийгүй орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалаар дамжуулан үндэсний гар урлал, уламжлалт хоол хүнс, нутгийн онцлог бүтээгдэхүүнийг дэлхийд сурталчлах зэрэг олон талын эерэг нөлөө авчрах юм.  Шар цавын бүс нутгийг хамруулан геопарк байгуулснаар Монгол Улс нь Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэж, говийн хөрсөнд сая сая жилийн турш хадгалагдан ирсэн түүхийг дэлхий нийтэд таниулах болно. Энэ бол орон нутгийн иргэдийн амьдралд шинэ боломж, хөгжил авчрах, байгаль ба хүний хамтын оршихуйг илтгэх гайхалтай эхлэл юм.

Нэгэн цагт үлэг гүрвэл сүрэглэн алхаж байсан Өмнийн говийн хөрсөн дээр тун удахгүй “ЮНЕСКО-ийн” гэх тодотголтой, Монголын анхны үндэсний геопарк мэндлэх мөч улам ойртсоор байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан