gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Эмч ээ, надад амьдрах хугацаа үлдсэн үү?” гэхэд хариулаагүй

Э.Энхмаа
Эрүүл мэнд
2025-02-04
901
Twitter logo

2025.02.04-ний өдөр. Өнөөдөр хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр. Уг өдрийн тохиолдуулан 2023 оны 12-р сарын 9-нд нийтэлсэн хорт хавдартай тэмцэж буй эмэгтэйн түүхийг уншигчдадаа дахин хуваалцаж байна. 

Уушгины хорт хавдрын хожуу шатанд орсон түүнд Монголд химийн эмчилгээ хийхээс өөр эмчлэх арга үлдээгүй ажээ. Эцсийн найдвар тээж Солонгос руу материалаа илгээтэл “Хүрээд ир” гэсэн тул охиныхоо хамт тус улсыг зорив...

Тэрбээр 2022 оны долоо, наймдугаар сард гэр бүлийнхэнтэйгээ Увс, Ховд аймгийн нутгаар аялжээ. Аяллаас ирээд удаагүй байхдаа гэр дотроо хоёр давхрын шатаар өгсөхөд хоолой нь боогдох гэж буй мэт амьсгаадахад эмнэлэгт ханджээ. Анх гэрийнхээ ойролцоох хувийн эмнэлэгт хандтал зүрхний ЭХО-д харуул гэжээ. ЭХО-д харуултал таны зүрх баруун тийшээ хазайсан байна, ЭХО-д сайн харагдахгүй байна, зүрхний эмчид үзүүлэх шаардлагатай гэв. Ингээд компьютер томографийн оношилгоо хийлгэтэл “Цээжинд их хэмжээний ус байна” гэх нь тэр.

Зүрхний хоёр ч эмч үзээд яаралтай гуравдугаар шатлалын эмнэлэгт хандахыг зөвлөв. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэхэд цээжнээс нь таван литр шингэн авсны дараа голтын хавдар гэж оношилжээ. Хоёр уушгины дундах гурвалжин зай руу хорт хавдар түрэн ургасан байж. Тэр нь цээжинд хурсан устайгаа шахсанаас амьсгаадаж, хоолой боох гэж буй мэт мэдрэмж төрүүлснийг ойлгожээ.
 
Цээжний хөндий дэх их хэмжээний усыг авахуулсны дараа нарийн шинжилгээ, оношилгоо хийлгэтэл зүүн уушгины дээд дэлбэнд хоёр гурван газарт том хэмжээний хорт хавдар ургаж, уушгины голын хөндий зайг бөглөсөн, уушгины гаднах хальс тэр чигтээ хавдраар бүрхэгдэж, хавдар нурууны яс руугаа үсэрхийлсэн нь тодорхой болов. Хавдрын дөрөвдүгээр үе буюу хожуу шатандаа орсон гэх хэцүү онош сонсоно чинээ төсөөлөөгүй биз ээ. 

Эцсийн найдвар тээж Солонгос руу материалаа илгээтэл “Хүрээд ир” гэсэн тул охиныхоо хамт тус улсыг зорьсон байна... 

Хорт хавдрын ийм хүнд онош дуулах хүртэл биед нь ямар нэг шинж тэмдэг илэрч байгаагүй юм болов уу? гэж эрхгүй бодогдоно.

Хэвлийгээр таргалж, гэдэс жаахан томорсон юм шиг санагдаж байснаас өөр ямар ч зовуурь шаналгаа байгаагүй учир их гайхаж, басхүү цочирдож хүлээн авчээ. “Танд одоо мэс засал хийх боломжгүй, химийн эмчилгээ л хийнэ” гэх эмчийн үг хатуу боловч үнэн. Химийн эмчилгээ нь биед тохирвол хэсэг хугацаанд амьд явна гэдгийг тэр сайн ойлгосон байв. Ингээд ХСҮТ-д 14 хоног хэвтэж, арван удаа туяа эмчилгээ хийлгэжээ.

2022 оны есдүгээр сард хорт хавдраар өвчилснөө мэдэх үед тэр 56 настай байв. Энэ хүртлээ эрүүл мэндээ зөнд нь хаячихсан хүн биш. Урьдчилан сэргийлэх үзлэгт үе үе орчихдог. Ийм онош дуулснаас хойш үзсэн эмч болгон “Тамхи татдаг уу?” гэж асууна. Тамхи гэдгийг татах нь байтугай нэг удаа сорж ч үзээгүй хүн уушгины хорт хавдрын хожуу шатанд орох хүртлээ хүндрэх шалтгаан юу байх билээ.

2020 онд тэр хатгаа тусжээ. Эмчлүүлж эдгэрсний дараа тухайн жилдээ урьдчилан сэргийлэх багц шинжилгээ хийлгэж, цээжний рентгенд гурвантаа харуулахад “эдгэрсэн” гэх дүгнэлт гарсан. Тэр үед би компьютер томографт ороогүй нь буруудсан гэж ярих ч эрүүл мэндийнхээ төлөө бусдыг буруутгахыг хүссэнгүй. Эрүүл мэнд хүний өөрийнх нь гарт гэдгийг тэр бүрнээ ухамсарласан нэгэн аж.

УУШГИНЫ ХОРТ ХАВДРЫН ХОЖУУ ШАТАНД ОРСОН ГЭХ ОНОШ СОНСЖЭЭ

Одоо яах вэ, хаашаа хандах билээ!
Зөв зүгээр ажиллаж, амьдарч байгаад долоохон хоногийн дотор “Хавдар хожуу шатандаа орсон, амьдралгүй болсон” гэх мэдээ сонсоно гэдэг уйтай. Ямар ч хүн шоконд орно, гэхдээ уйлъя гэвч нулимс гарахгүй. Нэгэнт амьдрал дуусаж байна гэдгийг ойлгохын дээдээр ойлгож байв.  

“Эмч ээ, надад амьдрах хугацаа үлдсэн үү?” гэхэд хариулаагүй. Нэг уушги нь хавдарт идэгдсэн юм бол тэр уушгиа авахуулж болохгүй юу? “Хавдар нэгэнт цусаар дамжин тархсан учир нэмэргүй” гэсэн хариу авлаа. Тэгвэл ингээд л үхдэг юм байж! гэж бодогдох ч тэгтлээ санаагаар унаагүй. Санаагаар унавал эрүүл мэнд улам дордоно гэдгийг мэдэх тул сэтгэлээ хатамжилна. Хүн бүр өөр өөрийн амьдралын төөрөг тавилантай. Миний тавилан, бурхны зураг л энэ байж! Гэхдээ, ... амьд үлдэх арга чарга юу байна... 

Нэг уушги нь хавдарт идэгдсэн юм бол тэр уушгиа авахуулж болохгүй юу? “Хавдар нэгэнт цусаар дамжин тархсан учир нэмэргүй” гэсэн хариу авлаа. 

Монголд нэгэнт эмчилгээгүй тул эрүүл мэндийн мэдээллээ БНСУ-ын эмнэлэг рүү илгээлээ. Удалгүй “Хүлээн авах боломжтой, хүрээд ир” гэж хариу ирлээ. Ингээд  оношлогдсоноос хойш хоёр сарын дараа буюу 2022 оны арваннэгдүгээр сард охинтойгоо нисэв.  

Очиход бүх шинжилгээг эхнээс нь дахин хийв. “Танд дархлааны хими эмчилгээ хийе. Химийн тариатай хавсарч дархлааны эсийг сэргээх эмчилгээ хийхээс өөр сонголт байхгүй” гэж эмч хэлжээ.  Хорт хавдрын эсрэг химийн эмчилгээг дархлаа эмчилгээтэй хавсран зургаан удаа хийсний дараа химийн эмчилгээг зогсоож, дархлааны эмчилгээг хоёр удаа дангаар нь хийжээ.  

21 хоногт нэг удаа дээрх эмчилгээг хийх заалттай боловч тухайн өвчтөний биеийн байдлыг хянаж, эмчилгээ хийх тул эмчилгээ хоорондын зай 21 хоногоос давах нь ч бий. Энэ эмчилгээг хийлгэж, Солонгост таван сар болоод 2023 оны дөрөвдугээр сард Монголдоо иржээ.

Эмчилгээний дараа шинжилгээнүүдээ өгөөд буцахын өмнө “Танд одоо нэг см орчим хавдар үлдсэн” гэж хэлжээ. Гурван газарт байсан том хавдрууд алга болжээ. Харин нутаг буцаад дархлааны тариагаа 21 хоног тутамд, хоёр жилийн хугацаанд хийлгэнэ гэсэн тул Солонгосоос хоёр удаа хийлгэх тариагаа аваад ирсэн байна.

Эмчилгээний өртөг бол маш өндөр. Тэр хэрээрээ ямар нэг гаж нөлөө илрээгүй эмчилгээ гайхалтай сайн тохирсон. Эхний тарианы дараа хөлийн шилбэний яс жаахан өвдсөн. Дараа дараагийн тариа хийлгэхэд ямар ч зовуурь илрээгүй. Харин зарим хүн огиж, бөөлжих зэргээр зовуурилдаг аж.

21 ХОНОГ ТУТАМД ХИЙЛГЭХ ДАРХЛААНЫ ТАРИАНЫ ҮНЭ 18 САЯ ТӨГРӨГ  

Хими болон дархлаа эмчилгээний нэг удаагийн төлбөр 12.6 сая вон буюу тухайн үеийн ханшаар  дунджаар 27-35 сая төгрөг. Энэ эмчилгээг зургаан удаа хийлгэсэн. Дараа нь химийн эмчилгээ хасагдаж, “Pembrolizumab” хэмээх дархлааны гол тариагаа дангаар нь хоёр удаа хийлгэжээ. Зөвхөн энэ тарианы нэг ширхэг нь есөн сая төгрөг бөгөөд тухайн хүний биеийн жинд дүйцүүлэн хийнэ. 70 кг жинтэй түүнд энэ тариа хоёр ширхэг хэрэгтэй. Тэгэхээр 18 сая төгрөг.

Тариа хийлгэхээр эмнэлэгтээ очих бүрдээ 100 мянга гаруй воноор ковидын шинжилгээ өгнө. Тариа хийлгэх үедээ 3-4 хоног эмнэлэгт хэвтэх ба бусад үед эмнэлгийн ойролцоох зочид буудалд амьдарна. Эмнэлгийн 3-4 хүнтэй тасгийн зөвхөн орны төлбөр 170 мянган вон, үүн дээр хоол, эм тариа зэрэг бусад үйлчилгээний төлбөрийг оруулан тооцно. Эмнэлэгтээ үзүүлэхэд 7-8 сая вон, компьютер томографийн оношилгоо нь хоёр сая төгрөг бол Монголд 300-400 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж.   

Энд дурьдагдаагүй олон төлбөр, Сөүл хотын зочид буудалд 5-6 сар амьдрах өртөг зардал, дархлаагаа сайн байлгахын тулд аль сайн чанартай гэсэн жимс ногоо, хоол хүнс хэрэглэнэ. Онгоцны тийзний үнэ гэх мэтээр бүх зардлаа оруулбал таван сарын хугацаанд 300 гаруй сая төгрөг зарцуулжээ. 

Солонгост эмчилгээ хийлгэсэн бүх зардлаа оруулбал таван сарын хугацаанд 300 гаруй сая төгрөг зарцуулжээ.

Хариуд нь хожуу шатандаа орсон гурван том хавдар үндсэндээ алга болж, нэг см орчим ганцхан сорвижилт үлдсэн гэх сайн мэдээтэй Монголдоо иржээ. Гэхдээ хорт хавдрыг даван туулсан гэж дүгнэх хараахан болоогүй бөгөөд үргэлжлүүлэн хоёр  жилийн хугацаанд нэг бүр нь 6.4 сая вон буюу 18 сая төгрөгийн үнэтэй дархлааны тариаг хоёр жил хийлгэнэ.

Түүнд одоо ямар ч зовуурь байхгүй бөгөөд 21 хоног тутамд хийлгэх өндөр үнэтэй тарианыхаа мөнгийг яаж бүрдүүлэх билээ! гэх асуудал л сэтгэл зовооно. Хүүхдүүд нь “Та тийм хүнд давааг давж гарчихаад битгий сэтгэлээ зовоо. Бид яаж ийгээд тарианы мөнгө залгуулна” гэж сэтгэлийг нь засах ч дээд сургуулиа төгсөөд удаагүй, ажил мэргэжлийн захад гараад удаагүй байгаа хүүхдүүдийн хувьд амар биш нь ойлгомжтой билээ.  

Тариагаа хаанаас авбал арай хямд байх талаар судалсаар Туркээс 12 сая төгрөгөөр авах боломжтойг олж мэдээд нэг удаагийнхийг авчруулж, тариулжээ. Гэхдээ нэг хэцүү нь уг тариаг +2, ... +8 градуст хадгалах заавартай ба олон цагийн нислэгийн үед хадгалалтын горим алдагдаагүй гэх баталгаагүй. Хадгалалтын горим алдагдаж, 2 цагаас дээш болбол тэр үнэтэй тариа ус болно гэжээ.

Хятадад энэ төрлийн тариаг үйлдвэрлэж эхэлсэн талаар мэдээлэл аваад, судалж буй аж. Солонгост хийлгэсэн эмчилгээний үр дүнг үгүй хийхгүйн тулд 21 хоног тутмын тариагаа таслахгүйг хичээж байна. Түүн шиг гадаад руу тариагаа захиж, Хавдар судлалын үндэсний төвд хийлгэдэг хүмүүс манайд хэд хэд байдаг тухай тэрбээр ярив.

Солонгост хийлгэсэн эмчилгээний үр дүнд хорт хавдрын хэмжээ нэг см хүрэхтэй үгүйтэй үлдсэн. Гэвч яаж мөнгө олох вэ, мөнгө олохгүй бол би үхэх юм байна! гэсэн бодол өвчинтэйгээ тэмцэж буй сэтгэл зүйд нэрмээс болох нь хэцүү.

ХОРТ ХАВДРЫН ХОЖУУ ШАТАНДАА ОРСОН ӨВЧТӨНҮҮДИЙГ ЭМЧЛЭХ ДАРХЛААНЫ ЭМЧИЛГЭЭГ МОНГОЛД НЭВТРҮҮЛНЭ

2018 оноос хойш дэлхий дээр хорт хавдартай өвчтөнд зориулсан эмийн цоо шинэ эмчилгээний арга нэвтэрчээ. Үүний нэг нь Швейцарийн Рош /Roche/ компанийн үйлдвэрлэж буй хавдар нь хожуу үе шатандаа илэрсэн өвчтөнд зориулсан Тецентрик буюу Атезолизумаб нэршилтэй тариа юм. Хорт хавдартай өвчтөнд зориулсан системийн бай эмчилгээг дархлаа эмчилгээтэй хослуулан хүний биеийн өөрийн дархлаа хорт хавдрыг таньж устгадаг эмчилгээ ажээ.

Эрдэмтэн Жэймэс Аллисон, Тасуку Хонжо нар хорт хавдрын үеийн дархлаа тогтолцооны механизмын талаарх судалгаагаараа 2018 онд Нобелийн шагнал хүртсэн. Энэхүү судалгаанд үндэслэн бүтээсэн Атезолизумаб буюу Тецентрик нэртэй дархлаа эмчилгээний тариаг өндөр хөгжилтэй орнууд эмчилгээнд нэвтрүүлжээ. 

2018 оноос хойш дэлхий дээр хорт хавдартай өвчтөнд зориулсан эмийн цоо шинэ эмчилгээний арга нэвтэрчээ. 

Энэ нь биед ургасан хорт хавдрын эсүүдтэй тулалдахад дархлааны эсүүдийг дэмжих замаар хавдрын эсийг устгах эмчилгээ юм. Дархлаа эмчилгээнд Пембролизумаб, Атезолизумаб, Ипилимумаб зэрэг эмийг зонхилон тохиолдох хорт хавдруудын эрт болон хожуу үе шатанд дэлхий нийтээр өргөн хэрэглэж буй бөгөөд энэ эмчилгээг Монголд шинээр нэвтрүүлж байна. Манай улсын хувьд элэгний хорт хавдар өвчлөл, нас баралтаар тэргүүлж байгаа учир элэгний хорт хавдартай өвчтөнүүдэд энэхүү эмчилгээг 2024 оноос хийж эхлэх гэж байна.  

Рош компани Тецентрик тариаг зөвхөн Монгол Улсад хамгийн хямд үнээр нийлүүлэхээр болжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, “Roche” компанийн Турк, ОХУ, Иран, Төв Ази, Кавказ, зүүн Европ болон Энэтхэгийг хариуцсан бүсийн дарга Адриано Треве нар өчигдөр /2023.12.05/ Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Хавдрын хожуу шатандаа орсон өвчтөнүүдэд тус болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэх гэж байгаа талаар тэр сонсжээ. Энэ эмчилгээг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулбал хүнд өвчиндөө шаналж буй олон зуун иргэдэд их дэмжлэг болно шүү хэмээж байв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан