Засгийн газраас гурилын болон малын тэжээлийн татварыг тэглэнэ, УИХ-аар энэ асуудлыг оруулж шийдвэрлэнэ гэж мэдэгдэж буйтай холбогдуулан тариаланчдын төлөөлөл өнөөдөр /2024.03.15/ мэдээлэл хийлээ.
Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч, ахмад тариаланч Ч.Пэрэнлэй, 2000 оноос хойш газар тариалангийн бизнес хүнд байлаа. Манай улс гаднаас тусламжийн будаа, гурил авдаг уналтын үе байсан. 2007 онд Монголын газар тариаланчид 77 мянган тонн улаан буудай хурааж авсан. Ингээд Засгийн газраас Атрын-III аяныг зарласан юм. Тэр үеэс гурван жилийн хугацаанд газар тариалангийн салбар сэргэсэн.
Аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, тариаланчдад урамшуулал олгосон. Тодорхой хэмжээний зээлээр техникийн шинэчлэл хийснээр 2010 онд Монголын газар тариаланчид 567 мянган тонн улаан буудай авч байсан. Үүнээс хойш Монголын газар тариалан явдгаараа явж, ургацаа ч авч байсан. Бид гурилын үнийн талаар ярихгүй. Газар тариалан бол өмнөх салбар.
Гурилын импортын татварыг тэглэх шийдвэр гаргаж гаднаас гурил орж ирвэл, гурилын үйлдвэрүүд нь будаагаар дүүрэн байгаа. Тариаланчдын агуулахад ч тодорхой хэмжээний будаа байгаа. Тэгэхээр дотоодод үйлдвэрлэл зогсоно.
Тариаланчдын хувьд энэ жил өвөрмөц жил. Таван луу жил өнгөрөөд, бид зургаа дахь луу жилийнхээ тариа тарих гэж байна. Луу жилүүдэд ургац муугүй байдаг. 1988 оны луу жил хамгийн өндөр ургацтай жил байсан. 2000, 2012 мөн ургац сайн авсан. 2024 онд ургац сайн авна гэж хэлж байгаагийн учир нь:
1-рт, Бид баталгаатай уринш хийсэн. Улаан буудай тариалах үрээ нөөцлөөд авсан. Ноднин аравдугаар сарын бороо их орсон учир чийгийн хуримтлал хангалттай. Өвөл их цас орсон учир чийгийн алдагдал бага байсан. Тэгэхээр энэ жил тариа боломжийн ургана. Малын хорогдол ихтэй байсан бол тариа боломжийн ургаж, хөдөө аж ахуйн нэг салбар нь боломжийн үр дүнтэй ажиллах тооцоолол байна.
Ийм хүсэл эрмэлзэлтэй тариалалтаа эхлэх дөхөж байгаа үед тариалангийн салбараа битгий унагаасай гэж ахмад тариаланчийн хувьд сэтгэл зовнин мэдээлэл өгч байна.
2-рт, Импортоор 200 мянга гаруй тонн будаа оруулах шийдвэр гаргасан. Тэр шийдвэр хоёр жил дараалан тариаланчдын борлуулалтад маш их нөлөөлсөн. Одоо гурилын татварыг тэглэж, гурил ороод ирвэл Монголын газар тариалангийн салбар дахин уналтад орно. Бид нар хоёр жил үйлдвэрлэл явуулж байж нэг жил ургац авдаг. Ийм урт хугацаанд үр дүнгээ өгдөг. Иймээс Засгийн газар шийдвэрээ бодож гаргах байх гэж найдаж байна.
3-рт, Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн жил газар тариалангийн салбарынхан 100 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ хэмжээгээр бид техник, үрээ шинэчилсэн, бордоогоо бэлдсэн. Энэ зээл 2024 оны 7, 8-р сараас төлөгдөж эхэлнэ. Гэтэл өнөөдөр бид дахин зээл авч, хаврын тариалалтын ажлаа эхлэх гэж байхад арилжааны банкууд “Гурилын импортын татварыг тэглэвэл танай будаа борлогдохгүй болох нь, зээл авлаа гэхэд төлөхөд хүндрэл үүснэ" гэж болгоомжилж байна. Нэг сайн ажлаа нөгөөгөөр унагааж болохгүй байх. Тэгэхээр Засгийн газар шийдвэрээ гаргахдаа нухацтай хандана гэж итгэж байна. Хямд гурил идэх ёстой. Гурилын импортыг татварыг тэглэхдээ квот тогтооно гэж итгэж байна гэлээ.