gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цагаан сараар хэрэглэдэг эд зүйлсийн утга учрыг таниулах үзэсгэлэн нээлээ

Б.Азбаяр
Соёл урлаг
2024-02-07
33
Twitter logo

Цалин мөнгөн домбо, цаас, модон наадгай, ул боовны хэв, чулуун бортого хөөрөг, танхилын ширээний өргөл зэрэг багтсан Цагаан сарын баярын тусгай үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.

Тодруулбал, Монголын үндэсний музей сан хөмрөгтөө хадгалж буй үе үеийн урчуудын бүтээсэн өв соёлын зүйлсийг дэлгэж, хойч үедээ таниулах зорилгоор тусгай үзэсгэлэнг жил бүр дэглэдэг.

Монголын үндэсний музейн захирал, Доктор Д.Мөнхтогоо “Цагаан сарын баяр бол монгол түмний эв нэгдэл, өв уламжлал, ёс заншлаараа бахархах, аав ээж, ах дээдсээ хүндэтгэх, ураг төрлийн хэлхээг батжуулах, удам судраа мэдэх, хойч үедээ таниулах зэрэг бэлгэдэл, хүндэтгэлийн өргөн агуулгыг багтаасан төрт ёсны их баяр.Энэ “Монгол Цагаан сар” үзэсгэлэнд сав суулга, бурхан шүтээний зүйлс, гоёл чимэглэл, гар урлал, тоглоом наадгай зэрэг зуу гаруй үзмэрийг дэлгэж байна. Цаг хугацааны хувьд 18-20-р зууны дунд үеийг хамрах үзмэрүүд багтсан.

Онцолбол, 18-р зууны дунд үед бүтээсэн “Лхам” бурхны танка зураг, дөрвөн литрийн багтаамжтай айргийн хул, зөвхөн Цагаан сарын баяраар тоглодог уламжлалт тоглоом наадгай үзэсгэлэнд бий.

Мөн музейн зүгээс хүүхэд багачуудад зориулсан "Монгол цагаан сар ба Мэндлэх ёсон" боловсролын хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулна” гэв.

"Монголчуудын өвөг Хүннү гүрний үеэс идээ ундаа элбэг намрын сарыг “Сүүн сар” хэмээн нэрлэж, шинэ жилийн баяраа тэмдэглэдэг байсан тухай мэдээ буй. Харин XIII зуунаас эхлэн Чингис хаан цагаан сарыг төр түмний их баяр болгон, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар өтгөс буурлуудад хувь хүртээж, Есөн хөлт цагаан тугаа тахин, Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харьяат аймгуудын олон ноёд, түшмэд ирж хааны амгаланг эрдэг ёсон тогтсон” гэж тус музейн хамт олон мэдээлж байлаа.

Үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 10 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх аж.

Тус үзэсгэлэнгээс зурагчин Г.Бархасын бэлтгэсэн гэрэл зургуудыг хүргэж байна.

#Цагаан сар  #цагаан сар  #ул боов  #идээ цагаалга 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан