gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Эрдэнэбилэг эргэн иртэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн маргаан гацах уу

Х.Көгершин
Улс төр
2023-06-28
102
Twitter logo

Засгийн газар өнгөрсөн онд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээг цуцалж, Хөтөлийн "Цемент шохой үйлдвэр"-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн мэдэлд буцаан авсан.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд олны анхаарлыг татаад буй. Тодруулбал энэ сарын 20-нд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, хувьчлал, концессын гэрээг тойрсон хэрэг маргаан ямар шатанд яваа талаар мэдээлэл авсан. Улмаар үүний дараа буюу энэ сарын 23-24-ний өдрүүдэд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт зэрэг албаны хүмүүс дээрх гурван үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

КЬЮ ЭС СИ ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙСЭН ҮҮ?

Засгийн газар 2014 онд тогтоол гаргаж, Кью Эс Си ХХК-д Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Тус компани "Уул уурхай, металлургийн цогцолбор" төслийг хэрэгжүүлэх байсан.

Гэвч өнгөрсөн найман жилийн хугацаанд ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй, үйлдвэрийн нэрийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 312.4 тэрбум төгрөгийн зээл авч, компанийн данс руу шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрсэн хэмээн Засгийн газраас үзэж 2022 дөрөвдүгээр сард компанийн үйл ажиллагааг зогсоон, үйлдвэрийг улсад авсан.

Тус үйлдвэрийн 2014-2021 оны үйл ажиллагаанд Ажлын хэсэг хяналт шалгалт хийхэд Кью Эс Си компани концессын гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, олон зөрчил гаргаж, улсад нийт 2.2 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэв.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газар тус компанийн учруулсан бодит хохирлоос гадна алдагдсан боломжийг үнэлж байна. Олон улсын зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэн төмрийн хүдрийн баяжмалыг зарж борлуулсан. Нийт зургаан компанид борлуулалтын хөнгөлөлт үзүүлсэн. 15 компанид өөрийн өртгөөс бага үнээр борлуулсан. Мөн зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр борлуулсан 61 компани байна. Тус компаниудын борлуулсан төмрийн хүдрийн өртөг нь тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцоход 3.5-5 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг олох боломжтой байсан боловч өнөөдөр борлуулалтын орлого 1.8 их наяд төгрөг гэжээ. Үүний цаана маш их алдагдсан боломж бий. Борлуулалтын орлого оффшор бүсэд бий гэсэн хардлага бий. Хууль хяналтын байгууллага үүнийг олж тогтоох ёстой.

Мөн энэ их хэмжээний байгалийн баялгаас орж ирэх ёстой байсан АМНАТ-ын орлогыг хэдээр тооцож, яаж олж авах вэ. Харамсалтай нь их хэмжээний орлого алдагдсан. Тус үйлдвэрийг төрд шилжүүлсэн авснаас хойш гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийх сонирхол хэр байгааг судалсан. Гэтэл компаниудын зүгээс татвар, банкны өр зээлийг төлж барагдуулах, хууль хяналтын байгууллага дээр явж буй маргааныг эцэслэх шаардлагыг тавьж буй" гэлээ.

Төмрийн хүдрийн жишиг үнийг Сангийн яамнаас гаргадаг аж. Тэгвэл Кью Эс Си компани төмрийн хүдрийн жишиг үнэ

  • 2014 онд 71.9 ам.доллар байхад 31.2 ам.доллараар
  • 2015 онд 55.2 ам.доллар байхад 24 ам.доллароор
  • 2016 онд 50 ам.доллар байхад 32.7 ам.доллароор
  • 2017 онд 54.5 ам.доллар байхад 24.1 ам.доллароор
  • 2018 онд 59.6 ам.доллар байхад 14.3 ам.доллараар
  • 2019 онд 82.4 ам.доллар байхад 30.1 ам.доллараар
  • 2021 онд 134 ам.доллар байхад хоёр дахин бага үнээр борлуулсан гэдэг мэдээллийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өглөө.

Төмрийн хүдрийг зах зээлийн үнээс хямд үнээр борлуулсан гэдэг асуудлаар Кью Эс Си компанийн удирдлагаас тодруулахад "Жишиг үнэ гэдэг нь Австрали, Америкт байдаг төмрийн өндөр агуулгатай сайн чанарын төмрийн хүдэр дээр яригддаг үнэ. Монгол Улсад байгаа бүх төмрийн хүдэр өөрөө ган үйлдвэрлэхэд хортой химийн нэгдлүүд ихтэй байдаг хүхэр, цайр гэх мэтээс авахуулаад, мөн баяжмалын төмрийн агуулга яг дэлхийн стандартын хэмжээнд хүрдэггүй тул үнийн асуудлууд тулгардаг. Хэрэв биднийг хардаад байгаа бол Монголд төмрийн хүдрийн экспорт хийдэг бусад компаниудтай энэ үнийг харьцуулаад үзэх хэрэгтэй, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хариуцан ажиллаж байх үед хийгдсэн борлуулалтууд харин ч илүү сайн үнээр хийгдсэн. Хамаарал бүхий этгээдүүд гээд байгаа нь цэвэр гүтгэлэг" гэсэн хариултыг өглөө.

"Кью эс си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, одоогийн Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон биднийг анх хүлээж авсан үйлдвэр хоёрын хооронд асар том зөрүү бий. Биднийг авахад нийт хөрөнгө нь 14 тэрбум төгрөг, нийт тайлан тэнцэл нь ердөө 40 тэрбум төгрөг, өөрсдөө уул уурхайн металлургийн төслөө санхүүжүүлэх чадамж байхгүй компани руу бид хөрөнгө оруулалт хийсэн. Нийтдээ том, жижиг нийлсэн 20 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Одоогийн Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр бий болсон бүтээн байгуулалт, чадамж нь өнөөдрийг хүртэл бидний хэрэгжүүлж ирсэн төсөл, хөрөнгө оруулалтын үр өгөөж юм. Орлогын хэмжээ нь өмнөхөөсөө найм дахин өсөөд 400 тэрбум гаруй болсон. 2021 онд 80 гаруй тэрбум төгрөгийн татвар тайлагнасан. Өмнө нь 2-3 тэрбум төгрөгийн татвар төлж байсан компани ийм болтлоо өргөжиж, томорсон нь Кью Эс Си компанийн Дархан төмөрлөгийн үйлдвэр дээр хэрэгжүүлсэн төслийн үр дүн гэдэг байр суурийг илэрхийлсээр буй.

2026 ОНД ГАНГИЙН ШИНЭ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО

Нөгөөтэйгүүр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төрд буцаж очсоноор үйл ажиллагаа нь улам дордсон уу, концессоор хийгдэх ажил урагшилсан уу эсвэл зогссон уу гэдэг асуултыг олон нийт тавьж буй.

Тус үйлдвэрийн удирдлагаас өгч буй мэдээллээр

  • 2022 оны дөрөвдүгээр сараас энэ оны тавдугаар сар хүртэлх ган бүтээгдэхүүн, төмрийн баяжмалын орлого 151.8 тэрбум төгрөгт хүрэв.
  • Ашгийн дүн 15.2 тэрбум төгрөгт хүрчээ.
  • Нийт ажиллагсдын 87.8 хувийг Дархан-Уул аймгийн иргэд эзэлж байна.
  • Сул зогсолтод 19 хүн байгаа бөгөөд хууль ёсны дагуу сул зогсолтын олговроо авч байна.
  • Нийт 9.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэв.
  • Экспортод 29426 тонн ган бүтээгдэхүүн, 409 мянган тонн төмрийн баяжмал гаргажээ.
  • Нийт худалдан авалтын 40 гаруй хувийг Дархан-Уул аймгаас хийдэг болов.
  • Ажилчдын дундаж цалин 1.4-өөс 2.4 сая болж өссөн гэсэн тоон мэдээллийг өглөө.

Түүнчлэн гангийн үйлдвэрийн талаар  "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржаваас тодруулахад "Уул уурхай  металлургийн цогцолбор төсөл хоёр үе шаттай үргэлжилж байна. Төслийн хоёрдугаар үе шат нь "Монгол ган цогцолбор-I" төсөл барих. "Монгол ган цогцолбор I" төсөл нь жилд 350 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, дотоодын зах зээлийн хэрэгцээний 50-иас дээш хувийг хангах зорилготой. Төслийн бэлтгэл ажлыг 2022 оноос эхлүүлсэн, 2026 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 508 сая ам.доллар. Төсөл хэрэгжсэнээр жилд гангийн үйлдвэрээс гадна, 643 мянган тонн аргалжийн үйлдвэр, 400 мянган тоннын хүчин чадалтай хорголжийн үйлдвэр, 200 мянган тоннын хүчин чадалтай коксын үйлдвэрүүд ашиглалтад орно. Нийтдээ 1600 хүний ажлын байр бий болж, жил тутам 350 тэрбумаас дээш төгрөгийн нэмүү өртгийг улсын төсөвт бий болгох төдийгүй Монголын хүнд үйлдвэрийн хөгжлийн тулгуур болох юм" гэлээ.

    ХЭРГИЙН ЯЛЛАГДАГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ ШҮҮР АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД МОНГОЛД АВЧРАХ УУ

    Ийнхүү Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд авснаас хойших нэг жилийн хугацаанд концессын гэрээ эзэмшигч Кью Эс Си болон Засгийн газар хооронд маргаан тасрахгүй байгаа юм. Засгийн газраас бүтээн байгуулалт буюу гангийн үйлдвэрээ байгуулаагүй, өр төлбөртэй, хүний нөөцийн асуудалтай гэх зэрэг олон шалтгаан нөхцөлийг хэлсэн бол “Кью Эс Си” компани бүтээн байгуулсан зүйлийг бодитоор үнэлсэнгүй гэж тайлбарласаар л байна.

    Дарханы төмөрлөгийн үйлдвэрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-тай холбоотой нийт дөрвөн хэрэг шүүхийн байгууллагад хянагдаж байгаа ийнхүү ч гацаанд оржээ. Хэргийн яллагдагч Д.Эрдэнэбилэгийг Шүүр ажиллагааны хүрээнд Монголд албадан авчрах уу гэдгийг харах үлдлээ.

    "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь, "Цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээтэй холбоотойгоор АТГ-т шалгуулж байсан Д.Эрдэнэбилэг Монгол Улсын хилээр гарч яваад өнөөдрийг хүртэл эргэн ирээгүй. Тодруулбал АТГ дээрх хэргүүдийг өнгөрөгч 2022 оны 12 дугаар сарын сүүлээр прокурорт шилжүүлсэн билээ. 

    Үүний дараа Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч "Д.Эрдэнэбилэг нь Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хориг цуцалж өгнө үү" гэсэн хүсэлтийг 2023 оны хоёрдугаар сарын 9-нд шүүхэд гаргажээ. Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүх хүсэлтийг шийдвэрлэж, Д.Эрдэнэбилэг гурван тэрбум төгрөгийн барьцаа байршуулснаар түүний хилийн хоригийг нь цуцалсан юм. Сингапур руу 14 хоногийн хугацаатай явсан Д.Эрдэнэбилэг өнөөдрийг хүртэл улсын хилээр орж ирээгүй.

    Ийнхүү хэргийн гол эзэн яллагдагч Д.Эрдэнэбилэг байхгүй учир прокуророос дээрх хэргүүдийг АТГ-т мөрдөн байцаалтад буцаасан юм. Ингэснээр энэ хэрэг эргэж хэзээ сэргэх вэ, шүүхээр шийдэгдэх вэ гэдэг нь ойлгомжгүй болж байна.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан