Саяхан О.Номинчимэг гишүүн УИХ-ын чуулганы үеэр цахим бооцоот тоглоомын компани Монголоос хамгийн их ашиг олж байгаа талаар дурдсан. Цахим бооцоот тоглоом буюу залуучуудын сайн мэдэх “bet” Монголд ямар ч хууль, эрх зүйн зохицуулалтгүй байгаа юм.
Цахим бооцоот тоглоом /bet/ гэж юуг хэлж байна вэ?
Аливаа үйл явдлын үр дүнг таамаглан мөнгө эсвэл үнэ бүхий зүйл бооцоонд тавих үйл явц. Жишээ нь, хөлбөмбөгийн тоглолтод аль баг ялахыг таамаглах.
Үйл явдлын магадлалыг /odds/ тухайн платформ эсвэл бооцоо тавигч тодорхойлдог. Жишээ нь, магадлал өндөр байх тусам ашиг бага, магадлал бага байх тусам ашиг их байж болно.
Цахим бооцооны платформууд дээр буй бооцоо тавих нийтлэг төрлүүд:
- Спортын бооцоо: Хөлбөмбөг, сагсан бөмбөг, морин уралдаан, теннис гэх мэт спортын төрлүүд
- Казино: Рулет, покер, блэкжэк зэрэг аз туршсан тоглоомууд
- Шууд тоглолтын бооцоо /Live betting/: Тоглолт явагдаж байх тухайн үед нь бооцоо тавих
- Цахим спорт /esports/: Dota 2, Counter-Strike зэрэг цахим тоглоомын тэмцээнүүд
“Bet” Монголд ямар ч хууль, эрх зүйн зохицуулалтгүй байгаа нь 1xBet, Bet365, Melbet зэрэг олон улсын платформууд Монголд чөлөөтэй нэвтрэх, үйл ажиллагаагаа явуулах боломж олгож байна.
Энэ төрлийн платформууд хэрэглэгчдийг татахын тулд цахим орчинд зар сурталчилгаа идэвхтэй явуулдаг. Мөн шинээр хэрэглэгч болж бүртгүүлэхэд эхний бооцоонд нь зориулсан үнэгүй бонус санал болгох зарчмаар ажилладаг.
Түүнчлэн Монголын банкны систем болон бусад цахим төлбөрийн хэрэгслүүдээр дамжуулан цэнэглэлт хийх боломжтой нь хэрэглэгчдэд илүү хялбар байдаг гэх мэтчилэн тодорхой зохицуулалтгүйн улмаас энэ төрлийн үйлчилгээ хяналтаас гарах, хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх, санхүүгийн эрсдэлд орох зэрэг асуудлууд үүсэж буй.
Тэгвэл зарим улсад үүнийг хэрхэн зохицуулсан байдаг вэ?
Их Британид мөрийтэй тоглоомын хороо /Gambling Commission/ гэж бий. Тус хороо Их Британид үйл ажиллагаа явуулах бүх төрлийн бооцоонд лиценз олгож, үйл ажиллагааг нь хянадаг. Зар сурталчилгаагаа хэрхэн явуулах хатуу зохицуулалттай.
Франц улсын хувьд цахим мөрийтэй тоглоомын хяналтын байгууллага /ANJ/ үйл ажиллагааг зохицуулдаг. Тус байгууллага мөрийтэй тоглоомоос насанд хүрээгүй хүмүүсийг хамгаалах, тоглоомын шударга, найдвартай, ил тод байдлыг хангах, луйвар, гэмт хэрэг, мөнгө угаалтаас сэргийлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.
Сингапур Засгийн газраас нь баталгаажуулсан хууль ёсны мөрийтэй тоглоомын үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай /Singapore Pools/.
Дотоодын болон олон улсын тэмцээнүүд дээр бооцоо тавих боломжтой. Вэбсайт болон аппликейшнээр дамжин хэрэглэгчдэд хүрдэг. Орлогын тодорхой хувийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулдаг. Орлого болон татварын мэдээллээ ил тод мэдээлдэг.
Энэ мэтчилэн ихэнх улсад цахим бооцоот тоглоомыг хуулиар зохицуулсан байна. Доорх графикт бусад улсууд цахим бооцоот тоглоомыг хэрхэн зохицуулсан байдгийг харуулав.
Улаан: хуулиар хориглосон
Ногоон: хуулийн зохицуулалттай
Шар: Ямар нэг зохицуулалтгүй