gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Трамп: Ирэх долоо хоногт Украинтай хийх ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурна

А.Номин
Дэлхийд
2025-04-18
29
Twitter logo
А.Номин
29
Twitter logo
Дэлхийд
2025-04-18
Трамп: Ирэх долоо хоногт Украинтай хийх ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурна Зургийн эх сурвалж: Reuters

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинтай байгуулах ашигт малтмалын гэрээг ирэх долоо хоногт баталгаажуулна гэдгийг мэдэгдлээ.

Ирэх долоо хоногийн пүрэв гарагт гарын үсэг зурахаар төлөвлөж буйг Трамп Италийн ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд өгсөн мэдэгдлийнхээ үеэр хэлжээ.

Түүний мэдэгдлийн дараа Украины Эдийн засгийн сайд талууд гэрээний харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан талаар цахим хуудастаа мэдээлсэн.

"Бид АНУ-ын түншүүдтэйгээ хамтран Украиныг сэргээн босгох хөрөнгө оруулалтын сан байгуулах болон Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах эхлэл болсон санамж бичигт гарын үсэг зурснаа баяртайгаар мэдээлж байна" гэж бичжээ. 

Трамп Украиныг сэргээн босгоход АНУ-аас үзүүлсэн цэргийн тусламжийн хариуд тус улсын байгалийн баялаг, стратегийн ашигт малтмалыг АНУ ашиглах боломжтой гэрээ байгуулахыг эрмэлзэж байгаа юм.

Дэлхийн нийт чухал ашигт малтмалын таван хувь нь Украинд байдаг гэж үздэг. Мөн тус улс нь Европ дахь лити /батарейн гол түүхий эд/-ийн ордуудын гуравны нэгийг эзэмшдэг. 

Үүнээс гадна Украин нь зэвсэг, салхин сэнс болон орчин үеийн бусад чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрэглэгддэг 17 элементээс бүрдэх ховор металлын ихээхэн нөөцтэй юм.

Цагаан ордноос уг гэрээний агуулгын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Эх сурвалж: Reuters

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан