“Талын салхи” олон улсын мото наадам жанжин Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаас 60 мото клубын 2000 гаруй мотоцикл сонирхогч, БНХАУ-ын 130, ОХУ-ын 300-400, Малайз, Хонгконг, Вьетнам зэрэг зүүн азийн мотоцикл сонирхогчид болон АНУ, Герман зэрэг олон улсын мото сонирхогчид оролцож байна.
Оролцогчид 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглан нээлтэд оролцож, 12:00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдлөн, “Энхтайваны өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбай-Улсын их дэлгүүр- Баруун дөрвөн зам-Таван шар-61-н гарам-Хүй долоон худаг” гэсэн маршрутаар явжээ.
Дараа нь Хүй долоон худагт байрлах “Монгол наадам” цогцолборт үргэлжилж, энтертайнмент шоу арга хэмжээ болсон байна.