Энэ сарын 12-нд Энэтхэгийн Ахмедабадаас Лондон хүрэх гэж байсан Air India компанийн Boeing 787-8 Dreamliner онгоц осолдсон. Онгоц 1.5 км-ийн зайд осолдож, ганц зорчигчоос бусад бүх хүн амиа алдсан юм.
Нарийвчилсан мөрдөн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд Энэтхэгийн шинжээчид АНУ, Их Британийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаар болсон.
Амьд гарсан хүн онгоц хөөрөөд 30 секунд орчим болсны дараа чанга дэлбэрэлтийн чимээ сонсогдсон гэж мэдээлж буй. Тэгвэл онгоц осолдох хүртэл юу болж өнгөрсөн бэ?
Онгоцыг 22 жилийн туршлагатай ахмад нисгэгч Сумит Сабхарвал болон туслах Клайв Кундар нар жолоодож явсан. Онгоц орон нутгийн цагаар 13:39 цагт хөөрсөн ба түлш нь дүүрэн байсан гэв.
Онгоц хөөрснөөс хэдхэн хормын дараа ослын “mayday” дохио илгээсэн аж. Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдээс харахад онгоц өндрөө авахад асуудалтай байгаа нь ажиглагдана.
Нислэгийн хөдөлгөөнийг хянадаг FlightRadar24 вэбсайтын мэдээлснээр уг онгоц хөөрснөөс хойш нэг минутаас ч бага хугацаанд 190 метрийн өндөрт хүрээд дохио нь тасарсан гэв. Удалгүй онгоц суурьшлын бүсэд унасан юм.
Ослын шалтгааныг нарийвчилсан шалгалтаар илрүүлэх ч шинжээчид осолд хүргэсэн байж болзошгүй хэд хэдэн шалтгааныг дэвшүүлжээ. Үүнд
- Хөдөлгүүрийн саатал
Олон шинжээч онгоцны түлш эсвэл хөдөлгүүртэй холбоотой асуудал байж болзошгүй гэж үзэж байна. Ихэнх нь хос хөдөлгүүр зэрэг эвдрэх нь тун ховор тохиолдол гэдгийг онцолжээ. Үүнийг 2009 оны "Hudson-ийн гайхамшиг" хэмээх тохиолдолтой харьцуулж байна.
Хос хөдөлгүүр гэнэт зогссон тохиолдолд яаралтай цахилгаан үүсгүүр автоматаар ажиллах ёстой. Гэхдээ энэ ажилласан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
- Шувуу мөргөсөн байж болзошгүй
Энэтхэгийн нисэхийн мэргэжилтнүүдийн зүгээс онгоц шувуутай мөргөлдсөн байж болзошгүй гэж таамаглаж байна. Ахмедабадын нисэх буудал шувуу ихтэй гэдгээрээ алдартай бөгөөд 2022-2023 онд 38 удаагийн шувуу мөргөсөн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх жилээс 35 хувиар өссөн үзүүлэлт аж.
Шувуутай мөргөлдөх нь хөдөлгүүрийн хүчийг сааруулж, онгоцыг хяналтаа алдах эрсдэл дагуулдаг. Гэвч ихэнх тохиолдолд нэг л хөдөлгүүрт нөлөөлдөг учир үүнийг ослын гол шалтгаан гэхэд эргэлзээтэй байгаа гэв.
- Онгоцны далавч бүрэн дэлгэгдээгүй байж болзошгүй
Зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар онгоц хөөрөх үед далавчны нэмэлт өргөлтийн систем нь бүрэн ажиллаагүй байж болзошгүй гэв. Хэрэв эдгээр хөдөлгөөнт хэсгүүд ажиллаагүй бол онгоц хөөрөхдөө хангалттай өндрөө авч чадахгүй байж болзошгүй аж.
Эх сурвалж: ВВС