gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

P&C компани Монголбанкны санхүүгийн тайланд “хязгаарлалттай” дүгнэлт өгчээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-06-04
8
Twitter logo

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.03) хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, энэ талаар тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн эцсийн санхүүгийн тайланг олон улсын аудитын P&C компани баталгаажуулсан бөгөөд алдагдлыг 300 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

Олон улсын аудитын P&C компани Монголбанкны жилийн санхүүгийн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. 

Хяналтын зөвлөлөөс хараат бус аудитор болон Монголбанкны удирдлагатай тус  дүгнэлтийн талаар уулзжээ. Хязгаарлалттай дүгнэлт өгсөн шалтгаан нь 2018 онд Монголбанкны хөндлөнгийн үнэлгээ хийлгэж Эрдэнэсийн санд хөрөнгөөр бүртгэсэн 1925 оны зэс, мөнгөн зоостой холбоотой гэв. 

Хөндлөнгийн аудитын байгууллага эдгээр зоосыг хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгэх эсэх дээр хангалттай нотолгоо олж чадаагүй, дээрээс нь үнэлгээ нь бодит үнэ цэнээр бус гэсэн шалтгаанаар 2018 оноос хойш “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөөр ирсэн болохыг тайлбарлав.

Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаар даамжирсан эдийн засгийн хүндрэлүүдийг Монгол Улс амжилттай даван туулж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг бүрэн сэргэсэн хэдий ч гадаад орчны нөхцөл тодорхойгүй байгааг тодотгов. Тиймээс 2024 оны эдийн засгийн гүйцэтгэлийг цаашид тогтвортой хадгалах нь маш том сорилт болох төлөвтэй байгааг дурдаад энэ нөхцөл байдалтай уялдуулан Төв банк дотоод эдийн засагт бодлогын тохируулга хийж байгаа гэв.

Манай улсын эдийн засаг 2023-2024 онд зудын хүндрэлтэй нүүр тулж, хөдөө аж ахуйн салбар хоёр жил дараалан агшсан. Үүнээс шалтгаалан малчдын зээлийн эргэн төлөлт доголдох, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл буурах, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл үүссэн байна. 

Энэхүү хүндрэлийг зөөлрүүлэх, малчдын төлбөрийн чадварын эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк 2024 онд бодлогын хүүг үе шаттайгаар бууруулж 10 хувьд хүргэжээ. Түүнчлэн, эргэн төлөлт нь доголдсон малчны зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого үр дүнгээ өгч, инфляц 2024 оны туршид Төв банкны зорилтот интервалд хадгалагдсан нь эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлсэн гэв. Гадаад эрэлтийн таатай нөхцөл байдал үргэлжилж, экспортын орлого нэмэгдэж байсан таатай боломжийг ашиглан гадаад валютын улсын нөөцийг 2024 онд түүхэн дээд хэмжээнд буюу 5.5 тэрбум ам.долларт хүрчээ.
 
Цаашлаад, Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний ашиглалтын үлдэгдлийг 2 дахин бууруулж, гадаад өрийн дарамтыг багасгасан гэв. Эдийн засаг тогтворжиж, гадаад төлбөрийн чадвар сайжран, инфляц зорилтот түвшинд хүрч буурсныг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд эергээр үнэлж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд хүргэн нэг шат ахиулжээ. 

Ингэснээр Засгийн газар болон хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд олон улсын санхүүгийн зах зээлээс таатай нөхцөлөөр өртөг багатай санхүүжилт татах боломж бүрдэж байгаа аж.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах, банкуудын засаглалыг сайжруулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк банкны хяналт шалгалтын бодлого, зохицуулалтыг орчныг тасралтгүй сайжруулан ажиллаж байнгаа аж. Үүний үр дүнд банкны салбарын актив хөрөнгө 2024 оны эцсийн байдлаар 25.1 хувиар буюу 14.3 их наяд төгрөгөөр өсөж, 71.4 их наяд төгрөгт хүрсэн. 

Чанаргүй зээлийн хувь хэмжээ 4.4 хувьд буюу 2015 оноос хойших хамгийн бага түвшинд хүрчээ.

Монголбанк цахим төлбөр тооцооны дэвшилтэт технологи нэвтрүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа талаар Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулсан. 

Үүний нэг жишээ нь олон улсын стандарт, шаардлагыг хангасан Apple Pay үйлчилгээг нэвтрүүлж, Монгол Улсын цахим төлбөрийн экосистемийг шинэ түвшинд хүргэх эхлэлийг тавьсан байна. 

Түүнчлэн зээлийн мэдээллийн шинэчилсэн стандарт, зээлийн онооны тогтолцоог нэвтрүүлэх чиглэлд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллаж, FICO зээлийн онооны системийг Монголд анх удаа нэвтрүүлжээ. 

Ингэснээр зээлийн эрсдэлийн зардлыг хавтгайруулан зээлийн хүүнд шингээдэг бус зээлдэгч бүрийн онооноос хамаарч, зээлийн хүү ялгаатай тогтдог шинэ тогтолцоонд шилжих ажлыг Монголбанкнаас дэмжин эхлүүлсэн гэв. 

Цаашид эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалын хэвийн үйл ажиллагааг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк бодлого, үйл ажиллагаагаа тууштай чиглүүлэн ажиллахаа танилцуулгынхаа төгсгөлд хэлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан