Иргэн Ж бусдын машин дээр сүү өргөчихжээ. Гэтэл тус автомашины эзэн Л гэрт нь орж, маргаан дэгдээн Ж-г гэрээс нь чирч гаргасан. Ингэх явцдаа гарнаас нь татаж баруун богтос ясны залааны далд хугарал, баруун тохой, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, баруун бугуйд цус хуралт үүсгэжээ (Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон).
Гэтэл 6 жилийн дараа гэмтэл сэдэрч, эмчлүүлсэн ч удаан хугацаанд бие махбод болон сэтгэл санааны зовуур шаналалтай байсан. Шөнө унтаж чадахгүй нойргүйдэх, гарын өвчний улмаас яс янгинах, салганаж чичрэх зэргээс шалтгаалж сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж зарим тохиолдолд хийж байгаа, хэлсэн зүйлээ мартах шинж тэмдгүүд илэрдэг болсон. Иймд иргэн Ж сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг Л-ээс нэхэмжилжээ (Эх сурвалж: Шүүхийн шийдвэрийн нэгдсэн сан).
Манай улсад “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах” эрхзүйн орчин 2022 онд Шүүх шинжилгээний тухай хууль (шинэчилсэн найруулга) батлагдсанаар бүрдсэн юм. Улмаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үйл ажиллагаа 2023 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн.
Энэ 85-д эхэнд дурдсан иргэн Ж, Л нарын маргаан буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ч багтсан. Мөн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах гэх мэт гэмт хэргийн улмаас хохирсон бол сэтгэл санааны хохирол нэхэмжлэх боломж бүрдсэн. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.
Гэвч тулгамдаж буй асуудлууд бий аж. Иймд “Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах эрх зүйн орчин: Асуудал шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн болон Иргэний хэргийн танхимаас (2025.05.23) зохион байгууллаа Хэлэлцүүлэгт АНУ-ын Техас мужийн Рузвельт хотын шүүхийн Ерөнхий шүүгч Мэтью Г.Райт, Форт Уорт хотын Вановер дүүргийн 8 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүгч Чарлз Чак нар биечлэн, Японы Нагояа их сургуулийн профессор, доктор Курита Масархиро цахимаар оролцов.
Японд эдийн бус буюу сэтгэл санааны хохирлыг хэрхэн төлүүлж буй тухай профессор, доктор Курита Масархиро сонирхолтой жишээ дурдав.
Монголчууд сэтгэл санааны хохирол гэж хэлж хэвшсэн бол Японы хуульд "эдийн бус хохирол" гэж тодотгосон. Учир нь энэ хохирол зөвхөн бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тохиолдолд учирдаг хязгаарлагдмал зүйл биш. Нэр төрөөс гадна бусдын эрх зөрчигдөж л байвал тэнд сэтгэл санааны буюу эдийн бус хохирол үүсдэг гэж үздэг байна.
ЯПОНД МУУР НЬ НОХОЙД БАРИУЛЧИХВАЛ ЭЗЭНД НЬ СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРОЛ ТОГТООЖ ӨГДӨГ
Тухайлбал, 15 жил тэжээсэн муурыг хөрш айлынх нь нохой хазаад үхэлд хүргэчихжээ. Энэ тохиолдолд Монголд тухайн муурыг л зөвхөн эдийн хохирол гэж үзээд, дахиад муур авах хэмжээний мөнгийг гаргаж өгөх ёстой гэдэг байдлаар хэргийг шийдвэрлэдэг.
Харин Японд эдийн хохирлын мөнгийг гаргуулахаас гадна муур, эзэн хоёрын 15 жил хамт байсан эд юмсаар хэмжигдэхгүй хайрын харилцааг “эдийн бус хохирол” гэж үздэг. Өөрөөр хэлбэл, дахиад муур авах мөнгийг нь өгснөөр тухайн хүний зөрчигдсөн эрх сэргэж, хохирол бүрэн барагдахгүй. Тиймээс муур авах мөнгөн дээр сэтгэл санааны хохирлыг нэмж өгдөг аж.
Тэгвэл муур, эзэн хоёрын 15 жил хамт байсныг хэрхэн нотолж, тэдний хоорондын хайрын харилцааг хэрхэн хэмжих вэ? Үүнийг шүүгч талуудын нотлох баримт, өмгөөлөгч нарын мэтгэлцээн зэргийг харгалзан үзэж, нөхцөл байдлыг дүгнэж, өөрийн итгэл үнэмшлээр тогтоож болдог. Тухайлбал муурын эзэн ганц бие хүн байсан бол тэр хэрээр муур нь түүний хувьд чухал байсан. Энэ мэт нөхцөлийг харгалзан шүүгч сэтгэл, санааны хохирлыг тогтоодог байна.
Монгол Улсад “эдийн бус” хохирлын хэмжээг их хатуу хуульчилсныг профессор, доктор Курита Масархиро тодотгов. Тэрбээр "Хохирлын зэрэглэлийг тогтоох хүснэгт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тэд дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний гэх мэтчилэн маш хатуу зохицуулалт гаргажээ. Эдийн хохирлыг бол ижил төстэй бараа бүтээгдэхүүнийг судлаад үнийн дүнг нь гаргаад ирнэ. Гэтэл хүний сэтгэл, санааны хохиролд тийм хэмжүүр байхгүй. Тиймээс сэтгэл санааны хохиролд хуульчилж тогтоосон хатуу үнийн дүн байх, үүнийг заавал хуулиар тогтоох шаардлагагүй.
Сэтгэл санааны хохирлыг хатуу хуульчлалгүй чөлөөтэй орхих нь зөв. Зах зээлд барааны үнэ өөрөө тогтдог шиг шүүхийн танхимд шүүгч, өмгөөлөгч нарын мэтгэлцээн дундаас сэтгэл санааны хохирлын дундаж дүн аяндаа тогтчихно. Ингээд баримжаа авах практиктай болдог" гэж илтгэлдээ дурдлаа.
"СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРОЛ УЧРАХ НЬ ТОДОРХОЙ БАЙХАД "ЧИ НОТОЛ" ГЭЖ БАЙГАА НЬ ШУДАРГА БУС"
Японд сэтгэл санааны хохирлын хэмжээг шүүгч итгэл үнэмшлээрээ тухайн үед нь тогтоочхож болж байна. Харин манайд хүний амь насыг хөнөөсөн хэрэгт гэхэд амь хохирогчийн ар гэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг сэтгэл санааны хохиролд төлөх ёстой гэж заасан бий. Энэ мэтчилэн урьдчилаад тогтсон нэг дүн гаргасан, гэтэл үүнийг дагаж, мөрдөж, хэрэгжүүлэх явцад бодит нөхцөл байдалд нийцэхгүй, улмаар хуулиа хэрэглэж чадахгүй асуудал үүсээд буй юм байна.
Тодруулбал манайд, нэг хууль, нэг журам, бас нэг аргачлал, нэмээд нэг тогтоол, нийт дөрвөн бичиг, баримтыг мөрдөн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг барагдуулж, зөрчигдсөн эрхийг нь сэргээхээр ажиллаж байна. Үүнд, ХЗДХ болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”. Мөн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох аргачлал”. Дээд шүүхийн нийт шүүгчийн тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг дурдаж болно.
Эдгээр хууль, журам, тогтоолыг хэрэглэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч буй талаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа “Сэтгэцийн гэм хор өөрөө эмзэг асуудал. Зарим түвшинд харьцангуй хөнгөн байдлаар учирч болно. Жишээ нь Google компани хүний хувийн мэдээлэл алдсан тохиолдол байна. Улмаар 400-500 сая хүн нэхэмжлэл гаргажээ. Энэ тохиолдолд тухайн хүмүүсийн сэтгэцэд учрах гэм хор нь харьцангуй бага гэж шүүх дүгнэжээ.
Гэтэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон бусад харгис хэрцгийгээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн сэтгэл санааны хохирол өөр. Ийм ялгаатай асуудалд хэргийн оролцогч нартаа нотолгооны үүргийг, иргэний процесс шиг, талуудын зарчим шиг хуваарилаад байгаа нь зөв, шударга санагддаггүй.
Сэтгэцийн гэм хорыг арилгахыг шүүхийн практикт зөв гэж үзэж байгаа. Харин ингэж арилгахад хууль хэрэгжүүлэх байгууллагад тулгарч буй бэрхшээл нь нотолгооны ачаалал. Маш аюултай гэмт хэргийн улмаас сэтгэл санааны гэм хор учрах нь тодорхой байхад үүнийгээ чи нотол, шинжилгээ хийлгүүлээд хэдэн удаа эм авсан баримтаа гаргаад ир гээд нотолгооны ачаалал үүсгээд байх нь зөв биш. Тийм учраас бид гэмт хэргийн, зөрчлийн шинж байдлуудыг харгалзаж үзээд зарим гэмт хэрэгт нотлох шаардлагагүйгээр сэтгэл санааны хохирлыг шууд гаргадаг байх асуудлыг хөндөж байна.
Жишээ нь хүн нас барахад хэдэн янзын хүчин зүйл нөлөөлсөн байгаа. Болгоомжгүйгээр, үнэхээрийн аймшигтай харгис гэмт хэргийн улмаас гэх мэтчилэн. Гэтэл үүнээс болж ар гэрт нь учирч байгаа сэтгэл санааны хохирлыг яг адилхан үнийн дүнгээр гаргаад байх уу. Гэмт хэргийн шинж, үйлдсэн хүний нөхцөл байдал өөр. Ямар ч нөхцөл байж болно, гэтэл нэг л хатуу дүрэм, журамтай байх нь хэр зэрэг нийцтэй вэ гэдгийг л яриад байна. Энэ 85 гэмт хэрэгт л сэтгэл санааны хохирлын дүн гаргана гээд заасан нь хэтэрхий хатуу байгаа тул үүнийг эргэн харъя гэдэг асуудлыг дэвшүүлж байна” гэв.
ХОХИРОГЧ БҮР СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛОО ЗААВАЛ ШИНЖЛҮҮЛЭХ НЬ ЗӨВ ҮҮ?
Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь нас хөнөөсөн буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас хүн нас барсан. Энэ тохиолдолд түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж Иргэний хуулийн 511.5-д заасан бий.
Хуулийн дагуу хохирогчийг тогтоочихлоо. Энэ мэтчилэн хэнд ч илэрхий хэрэг байхад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг заавал хийлгэж байгаа нь Шүүх шинжилгээний байгууллагад ачаалал үүсгэж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцлов. Тиймээс хохирогчоор тогтоогдсон хүн бүр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийлгэх ёстой гэдэг одоогийн журмыг өөрчилж хэрэв хохирогч хохирлын нөхөн олговрын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд л дээрх шинжилгээг хийлгэж, зэрэглэл тогтоолгож байх саналыг дэвшүүлэв.
Төгсгөлд нь дурдахад, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэрийн цахим сан буюу “shuukh.mn” сайтад байршсан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг судлан үзэхэд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой нийт 1162 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэжээ. Үүнээс дийлэнх буюу 45.3 хувийг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэг эзэлсэн байна.