Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт малтмалд чиглэж буй энэ үед Монгол чухал ашигт малтмалын ассоциацыг 2022 онд байгуулжээ. Тус ассоциацын тэргүүн, ШУТИС-ийн багш М.Дагва Уул уурхайн сэтгүүлчдийн клубынхэнд чухал ашигт малтмалын талаар мэдээлэл өгсөн юм.
Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй улс орнууд 1980-аад оноос эхлэн критикал минералын ач холбогдлыг таньж мэдээд, өөрийн аж үйлдвэрлэлийн хөгжил чухал шаардлагатай элементүүдийг нэрлэж эхэлжээ. Америк, Япон, Канад гэх мэт улсууд 1985-1995 оноос критикал минералын талаар ярьж эхэлсэн байна.
Япон улсын хувьд анх 1983-1984 онд эдийн засаг, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой түүхий эд нь хязгаарлагдмал байгааг анзаарч, тус улсын Худалдааны яамнаас чухал ашигт малтмалын жагсаалт гаргаж, зарласан байна.
Япон улсын критикал минералын жагсаалтад, никель, кобальт, лити, манган, теллур, хром, галли, бал чулуу, ниобий, германий, молибден, цагаан алт, титан, бериллий, хүнцэл зэрэг орно.
Мөн Японы Засгийн газар ураныг эрчим хүчний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж үзэж, нэн чухал ашигт малтмалын жагсаалтдаа оруулжээ. Кобальт, лити, никель, манган нь, цахилгаан автомашины батерей болон бусад өндөр технологийн бүтээгдэхүүний хувьд маш чухал элемент. Графит нь литийн батерей үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болж байна.
Япон улс цахилгаан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч зэрэг өндөр технологийн үйлдвэрлэлд газрын ховор элементүүд (Rare Earth Elements буюу REE)-ийн үүрэг үлэмж болохыг хүлээн зөвшөөрчээ.
Канад улс эдийн засгийн өсөлт, үндэсний аюулгүй байдалд ач холбогдолтойн дээр нүүрс төрөгчийн ялгаруулалт багатай эрчим хүчний шилжилт хийх бодлогоо тодорхойлсон. Тиймээс 2025 онд дараах 34 ашигт малтмалыг критикал минералын жагсаалтад оруулжээ.
34 чухал ашигт малтмал болон металд:
Хөнгөн цагаан /Al/, сурьма /Sb/, висмут /Bi/, cesium, хром /Cr/, кобальт, зэс, хайлуур жонш, галий, германиум, графит, гелий, өндөр түвшинд цэвэршүүлсэн төмөр, индмй, лити, магни, манган, молибден, никель, ниобий, фосфор, платины бүлгийн металиуд, нүүрс хүчлийн кали, газрын ховор элементүүд, скандий, цахиур, тантал, теллур, тугалга, титан, волфрам, уран, ванади, цинк орж байна.
Канад улс өмнөх оны жагсаалтдаа шинэчлэл хийж, 2025 оны цэвэршүүлсэн төмөр, фосфор, цахиур гэсэн гурван металыг нэмжээ.
МОНГОЛ УЛС
Манай улсын хувьд шийдвэр гаргах түвшинд 2024 оноос эхлэн чухал ашигт малтмалын талаарх ойлголт сайжирч байна. Аж үйлдвэр хөгжөөгүй манай улсын хувьд бензин, дизель түлш зэрэг тасарч болохгүй зүйлсээ чухалд тооцож байна. Гэтэл хөгжсөн улс орнуудын хувьд өндөр технологийн үйлдвэрлэлийн түүхий эд болсон химийн элементүүдийг нэрлэж буйг анзаарав уу.
Улс орнуудын критикал минерал жагсаалтад орсон ашигт малтмалууд өөр өөр боловч аж үйлдвэр хөгжсөн улс орнуудын хувьд гар утас, цахилгаан автомашин, пуужин гэх мэт өндөр технологийн үйлдвэрлэлд шаардлагатай үндсэн түүхий эд болж буй тул критикал минералын жагсаалтад орсон ашигт малтмалууд нь давхацдаг.
Тухайлбал, аль ч улсын жагсаалтад ордог ашигт малтмал нь газрын ховор элемент, цагаан алт, вольфрам, лити, кобальт зэрэг юм.
Нүүрс шатаан энерги гаргаж байсан дэлхий одоо эрчим хүчний түлшээ сольж, цэвэр эрчим хүч рүү шилжиж байна. Цаашид нар, салхины эрчим хүч, цахилгаан авто машины үйлдвэрлэл эрчимжинэ. Тэрхүү чиглэлүүдэд дээрх түүхий эдүүд чухал үүрэгтэй.
Нүүрс нэг их удахгүй, 2050 он гэхэд хэрэглээнээс гарна. Газрын тосны хэрэглээ байнгын өсөлттэй байсан бол мөн тогтворжиж, хэрэглээ багассаар байна.
“Нүүрс нэг их удахгүй, 2050 он гэхэд хэрэглээнээс гарна. Газрын тосны хэрэглээ байнгын өсөлттэй байсан бол мөн тогтворжиж, хэрэглээ багассаар байна. Хүмүүс цахилгаан машин хэрэглэх болсон. Газрын тос зөвхөн химийн аж үйлдвэрт хэрэглэгдэж байна” гэж Монголын чухал ашигт малтмалын ассоциацийн тэргүүн М.Дагва тодотгов.
Дэлхийн энэ чиг хандлагыг Монгол хэрхэн хүлээн авах вэ? Нүүрсэн дээр тогтож буй Монголын эдийн засаг хэрхэх вэ? гэсэн асуулт тавигдана.
Трампын тарифын бодлого, дэлхийн худалдааны дайны сүүдэр Монголд хэдийнэ тусаж, төсвийн орлогыг бүрдүүлэгч нүүрсний үнэ унаж байна. 4-р сарын 25-ны байдлаар Монгол Улс 22.2 сая тонн нүүрс экспортолж, жилийн төлөвлөгөөнийхөө ¼-д хүрсэн ч орлого буурсан. 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд оны эхний дөрвөн сард төлөвлөлтдөө хүрсэн ч орлого буурч, төсвийн орлого 250 сая орчим долларын тасалдалтай байна. Төсвийн орлогын гүйцэтгэл 93-94 хувьтай буюу тодотгол хийх хэмжээнд хүрээгүй гэж Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулсныг АҮЭБ-ийн сайд Ц.Туваан сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ /2025.04.25/ дурдсан билээ.
“Дэлхий нийтээр эрчим хүчний шилжилт явагдаж байгаа ч ойрын 15 жилдээ нүүрс моодноос гарахгүй” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Энэ нь цаанадаа 2040 он. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ “тэтгэвэрт гарсан” байх ч Монгол Улс оршсоор байна. Тиймээс ирээдүйн чиг хандлагыг харж, чухал ашигт малтмалуудаа нэрлэж, шилжилтэд бэлтгэх нь зайлшгүй юм.
Монголын чухал ашигт малтмалын ассоциациас эхний ээлжинд 11 элементийг критикал минерал гэж зарлах саналаа 2024 онд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлжээ. Тус яамнаас энэ асуудлыг Засгийн газарт танилцуулсан ч албан ёсоор батлагдсан жагсаалт гараагүй. Үүний цаана хөрш их гүрнүүдийн геополитикийн бодлого, хаданд хавчуулагдахын зовлон байж болох ч Засгийн газар хэтийн төлөвийг харсан бололтой. Юутай ч хуучин “Монголросцветмет” нэгдлийн нэрийг өөрчилж, “Эрдэнэс критикал минерал” гэж нэрлэлээ.
Чухал ашигт малтмалын ассоциацаас санал болгож буй 11 ашигт малтмалын эхний гурав нь зэс, жонш, графит буюу бал чулуу. Эдгээр нь АНУ, Европын холбооны дунд байдаг жагсаалттай давхцдаг. АНУ чухал ач холбогдолтой минералын жагсаалтыг шинэчлэхдээ зэсийг оруулсан.
М.Дагва, Нэг онцлог нь ганц металиар бүх асуудлыг шийдэхгүй. Газрын ховор дотор 17 төрлийн элемент багтана. Тэр бүхэн нэг улсад байхгүй. Хуучин жишээлбэл газрын тосыг Орос, Араб, Малайзаас авна гээд тодорхой хэдхэн улстай хэлэлцээрт ороход болдог байв. Критикал минерал бол өөр. Улс улстай уулзана. Тухайлбал, зэс бол Чили, никель гэхэд Индонез, кобальтын 70 хувь нь Африкт байна.
Шууд аваад хэрэглэх боломжгүй, боловсруулна. Боловсруулалтын дийлэнхийг Хятад улс хийдэг. Хятад боловсруулалт дээр нь суусан ч түүхий эд нь байхгүй. Тэгэхээр улс орнууд бие биеэсээ харилцан хамаарал ихтэйболсон. Үүний цаана геополотикийн бодлого, сөргөлдөөн явагдаж байна.
Хятад улс энэ эмзэг байдлаа бууруулахын тулд дэлхий даяар ашигт малтмалын ордууд болон орд эзэмшиж буй компаниудыг худалдаж авах шийдэлд хүрч, энэ чиглэлээр сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Гэтэл Канад улс Хятадын төрийн өмчит компанийг Торонтогийн хөрөнгийн бирж дээр орд худалдаж авахыг хориглосон хууль гаргаж байна.
Европ мөн дотоодоосоо хайж, олборлолт эхлүүлэх сонголт хийлээ. Өнгөрсөн долоо хоногт Евро бүсийн улс орнуудын төрийн тэргүүн нарын уулзалт болж, улс орон бүр чухал ашигт малтмалын төлөвлөлтөө танилцууллаа. Улс орнууд нэг улсаас хараат байдлаас аль болох гарах бодлого руу шилжиж байна” гэж гэж Монголын чухал ашигт малтмалын ассоциацийн тэргүүн М.Дагва критикал минералын салбар дахь дэлхийн чиг хандлагыг багцлан тайлбарлав.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГАЗАР НУТГИЙГ “MRI ОНОШИЛГООНД” ОРУУЛЖ БАЙНА
Өндөр хөгжилтэй улс орнууд өөрийн орны ашигт малтмалын судалгааг нарийвчлан гаргаж, хүнээр бол MRI оношилгоонд оруулж, хаана нь ямар ашигт малтмал, хэдий хэмжээтэй байгааг судлан тогтоож байна.
Монгол Улсын хувьд энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа байхгүй бөгөөд хуучин Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хийсэн хэмжээний л мэдээлэлтэй байна. 1960-1980-аад онд оросууд өөрт хэрэгтэй ашигт малтмалыг түлхүү судалж, тэмдэглэн үлдээжээ. Иймд манай улсын хувьд газрын хэвлийдээ MRI оношилгоо хийх цаг болжээ. Канад, Австрали зэрэг улсууд өөрийн газар нутгийн аль хэдийнэ MRI-джээ.
Монголд ашигт малтмалын хайгуулын салбар нь олборлолтоосоо хоцорч буйг энэ салбарынхан шүүмжилж, үүнийг салбарын яам ч хүлээн зөвшөөрсөн. Тиймээс 2023 оны улсын төсөвт 10 сая долларын хөрөнгө оруулалтыг шийдэж, энэ санхүүжилтээр Өмнөговь аймгийн газар нутагт бүхэлд нь хайгуулын судалгаа хийх буюу MRI оношилгоонд оруулах ажил үргэлжилж байна.
2025 оны төсөвт мөн хайгуулд зориулж 3-4 сая доллар төлөвлөсөн бөгөөд одоо гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерээ зарлаж байна.
Үндэсний геологийн албанаас мэдээлснээр Монгол орны олон байршилд газрын ховор элемент илэрсэн ч одоогийн байдлаар дараах зургаан орд бүртгэгдээд буй юм. Үүнд:
- Улаан дэл /Увсын Завхан сум/
- Халзанбүрэгтэй /Ховдын Мянгад сум/
- Мушгиа худаг /Өмнөговийн Цогт-Овоо сум/
- Хотгор /Өмнөговийн Цогт-Овоо сум/
- Цагаан чулуут /Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр сум/
- Лугийн гол /Дорноговийн Хатанбулаг сум/