“М-Си-Эс Кока-Кола” компани БШУЯ-ны санаачилгыг дэмжиж, 75 хүүхдийн ортой байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг энэ оны 1-р сард ашиглалтад оруулсан. Тэгвэл өнөөдөр тус цэцэрлэг хичээлийн шинэ жилийн анхны нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа.

Тус компанийн нийт ажилтны 43 хувь нь 2-5 насны хүүхэдтэй тул цэцэрлэг байгуулж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд ийнхүү хувь нэмрээ оруулж буй аж. Энэ хичээлийн жилд тус компанийн ажилтнуудын 60 гаруй хүүхэд уг цэцэрлэгт хамрагдаж байна.

Төр, хувийн хэвшлийн хүрээнд цэцэрлэгийн сургалт, хөгжлийн үйл ажиллагааг БЗД-ийн 62-р цэцэрлэг хариуцах бөгөөд ажлын онцлогт нийцүүлэн уртасгасан цагаар буюу 08:00-20:00 цаг хүртэл ажиллах таатай нөхцөл бүрдүүлжээ. Мөн хүүхдүүдэд зориулан монгол бүжиг, балет зэрэг гоо зүйн хичээлээс гадна оюуны хөгжлийг дэмжих сургалтын нэмэлт хөтөлбөр тусгасан байна.
“М-Си-Эс Кока-Кола” компанийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга А.Хажидсүрэн:
“М-Си-Эс Кока-Кола” компани нийгмийн хариуцлагын хүрээнд БШУЯ-ны дэвшүүлсэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх санаачилгыг дэмжиж, өөрийн хөрөнгө оруулалтаар байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулсан. Ингэснээр ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажилдаа үр бүтээмжтэй, сэтгэл ханамжтай, тогтвор суурьшилтай ажиллах орчин бүрдэнэ гэж бид үзэж байгаа. Мөн ажилтнууд хотын түгжрэлд орохгүйгээр ажлын газрынхаа ойролцоо хүүхдээ цэцэрлэгт өгөх нь давуу тал болж байгаа.

“М-Си-Эс Кока-Кола” компанийн микробиологич Б.Мичидмаа:
Байгууллагын дэргэдэх цэцэрлэг маань энэ оны эхэнд ашиглалтад орсноос хойш хүүхдээ хоёр дах жилдээ хамруулж байна. Манай хүүхэд өмнө нь улсын цэцэрлэгт хамрагддаг байхад 17 цагт цэцэрлэг нь тардаг учраас ажлын цагтай уялдахгүй байх хүндрэлтэй орой бүр тулгардаг байсан. Харин компанийн дэргэдэх цэцэрлэг орой 20:00 цаг хүртэл ажилладаг болохоор энэ асуудалд санаа зовохоо больсон. Ажилдаа ирэхдээ хүүхдээ өгөөд, тарахдаа хүүхдээ авдаг болсноор их амар байна.

БЗД-ийн 62-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Даваасамбуу:
“М-Си-Эс Кока-Кола” компанийн байгууллагын дэргэдэх цэцэрлэг нь Баянзүрх дүүргийн 62-р цэцэрлэгийн салбар бүлгэм болж ажиллаж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хувийн хэвшлийн байгууллагуудад үлгэр дуурайл үзүүлэн, хүүхдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлж, багш нарыг техник хэрэгслээр хангаж, орчин үеийн байдлаар тохижуулж өгсөнд бидний зүгээс талархалтай байгаа.

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэр болох БЗД-ийн 10-р хорооны цэцэрлэгийн насны тодорхой тооны хүүхдийг байгууллагын дэргэдэх цэцэрлэгтээ хамруулахаар болсон байна.