“Юнивишн” компани зурагтын хуучин удирдлага, төхөөрөмжөө Юнителийн салбаруудаар дамжуулан хэрэглэгчдээс буцаан авч эхэлсэн. Тус компани электрон хог хаягдалд тооцогдох, хуучирсан бүтээгдэхүүнээ хог дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ.
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны судалгаагаар манай улсад жилд ойролцоогоор 2000 тонн электрон хог хаягдал гардаг. Эдгээр нь аюултай хог хаягдалд тооцогддог юм.
БИД ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ЭЛЕКТРОН ХОГ ҮҮСГЭДЭГ ВЭ?
2010 онд Жайка олон улсын байгууллагын “Улаанбаатарын хатуу хог хаягдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх техникийн хамтын ажиллагааны төсөл”-д ийм төрлийн хаягдлын тоо хэмжээг тогтоожээ.
Жилд ойролцоогоор 545 тонн электроникийн хаягдал гардаг гэж үзсэн байна. Энэ нь 2010 оны мэдээлэл. Өнөө үед иргэдийн цахилгаан барааны хэрэглээ ихээхэн өссөн. Уг судалгааг Улаанбаатар хотын хэмжээнд л хийсэн. Иймд орон нутагт хэдий хэмжээний хаягдал гарч байгаа нь тодорхойгүй. Мөн электрон хог хаягдлын хэмжээ, төрөл зэргийг судалсан нарийвчилсан судалгааг дахин хийгээгүй байна.
Хаягдлын төрөл, маркаас хамаарч түүнд агуулагдах үнэт өнгөт болон хортой хүнд металлын агуулга харилцан адилгүй. Хуванцрын хаягдал хорт хавдар үүсгэдэг тул заавал дахин боловсруулах шаардлагатай гэж “Шинэ арга” компанийн ерөнхий инженер, Ph.D доктор, дэд профессор, зөвлөх инженер А.Доржготов үзэж байна.
Удаан задардаг органик бодис гэхээр нэрээсээ ойлгомжтой. Шатаасны дараа агаарт дэгдсэн утааг хүн амьсгалж, тэр нь биед хуримтлагддаг.
Тэрээр “Хуванцар хог хаягдал төрөл бүрийн хүнд металл агуулдаг. Хар тугалга, кадмий гэх мэт хүнд металлууд хорт хавдар үүсгэдэг юм. Иймд гар утас, зурагтын удирдлага, төхөөрөмжүүд, компьютерыг аюултай хог хаягдалд тооцдог.
Электрон хог хаягдлын гаднах хуванцар гэрүүдэд үйлдвэрлэгчид галд тэсвэртэй болгох зорилгоор бромтой полимер хэмээх химийн нэмэлт бодис ашигладаг. Энэ нь нийт материалын 10-30 хувийг эзэлдэг. Цахилгаан хэрэгслийн гаднах хуванцар 4-5 төрөл. Зарим гар утасны цэнэглэгчийг барихаар халсан байдаг даа. Энгийн хуванцар галд, дулаанд тэсвэрлэлт муутай. Эдгээр нь бром агуулаагүй гэсэн үг.
Электроникийн хаягдлаас гарах хуванцар нь өөртөө кадми, сурьма зэрэг хүнд металлууд, полибромт бифенилүүд (PBB), полибромт бифенилийн эфирүүд (PBDE) зэрэг хлор, бром агуулсан.
Бром агуулсан хуванцрыг хаяж, түүнийг нь хогийн цэгт хүргэсний дараа шатаавал удаан задардаг органик бодис үүснэ. Удаан задардаг органик бодис гэхээр нэрээсээ ойлгомжтой. Шатаасны дараа агаарт дэгдсэн утааг хүн амьсгалж, тэр нь биед хуримтлагддаг. Иймд удаан задардаг бодис агуулсан хуванцрыг шатааж болохгүй, заавал дахин боловсруулах шаардлагатай юм.
Стокгольмын гэрээ гэж бий. Манай улс энэ гэрээнд нэгдэн орж, удаан задардаг бодис ялгаруулахгүй гэж 179 улсын өмнө үүрэг хүлээсэн. Гэвч манайд одоогоор энэ төрлийн хог хаягдлыг цуглуулан шатааж байна. Хогийн цэгт утаа уугиад л байж байдаг. Тэр хавьд амьдардаг зарим хүн дулаацах гэж хог шатаадаг” гэв.
Аюултай хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий ААН л энэ төрлийн хогийг устгах үүрэгтэй. “Шинэ арга” компани хуванцар, хуруу зай, гар утасны батарэй гэх мэт аюултай хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулжээ. Тэд ирэх гуравдугаар сард үйлдвэрээ ажиллуулж эхлэхээр төлөвлөж, тоног төхөөрөмжүүдээ суурилуулж дууссан байна.
Бусад улсад е-waste буюу цахилгаан, электроникийн хаягдал нь үнэт, өнгөт металл ялган авах гол эх үүсгэврийн нэг. Харин манай улсад энэхүү үнэт түүхий эдийг ашиглаж чадалгүй, шууд булшилж байна. Электроникийн хаягдал үнэт өнгөт металлаас гадна хар тугалга, цагаан тугалга, цайр гэх мэт хортой хүнд металлыг ч агуулдаг. Энэ хаягдлыг хяналтгүйгээр, энгийн хог хаягдлын ландфиллд шууд булшилж байгаа нь хөрс хүнд металлаар бохирдох шалтгаан юм. Иймд 2017 онд шинэчлэн баталсан “Хог хаягдлын тухай хууль”-д электроникийн хаягдлыг аюултай хог хаягдлын ангилалд багтаажээ.
Ямартаа ч хог хаягдал дахин боловсруулах ажилд ахиц гарч, “Юнител”-ийн хэрэглэгчид хуучин удирдлага, төхөөрөмжөө өөрт ойр салбарт өгч эхэллээ. Энэ нь иргэн таны өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалахад оруулж буй хувь нэмэр юм. Учир нь тэрхүү хуванцар бүхий хогийг шатаасан, булсан бол агаарт, хөрсөнд ямар сөрөг нөлөөтэйг дээр тайлбарласан.
Бас нэг сайхан мэдээ нь 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох жагсаалтад хог хаягдал дахин боловсруулах салбарыг нэмжээ. Энэ салбарын ААН-үүд хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдэв. Мөн арилжааны банкууд энэ салбарынханд ногоон зээл олгож эхэлсэн.
Энэ мэт ажлуудыг төр, хувийн хэвшил тал талдаа зохион байгуулснаар олон талын ач холбогдолтой.
♻️ Aюултай хог хаягдлын хэмжээ буурна.
♻️ Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулна.
♻️ Хортой хүнд металл, удаан задардаг органик бохирдлын хордлого буурна.
♻️ Электрон хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангана.
♻️ Ногоон хөгжлийг дэмжинэ.
♻️ Аюултай хог хаягдлыг боловсруулах, хоргүйжүүлэх, саармагжуулах үйл ажиллагаа дараагийн түвшинд хүрнэ.
♻️ Хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, боловсруулах, сэргээн ашиглах замаар эдийн засгийн эргэлтэд оруулна. Улмаар байгалийн нөөц баялгийг хэмнэнэ. 👏