Уран мэхийг уралдуулан, авхаалж самбаа, арга чадлаа сорин барилддаг үндэсний бөх нь үнэлж баршгүй соёлын өв, өнө мөнхөд өвлүүлэн үлдээх учиртай уламжлалт спортын нэг билээ.
Өдгөө Үндэсний их баяр наадмаар болон онцгой тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулдаг хүчит бөхийн барилдааныг 2011 оны 09 дүгээр сард үндэсний бөхийн тусгай арга хэмжээ болгон зохион байгуулж, 6016 бөх барилдсанаар “Хамгийн олон оролцогчтой барилдаан” хэмээн Гиннесийн номд бүртгүүлсэн түүхтэй.
Бөхийн мэхийг барьцгүй хаях, барьцны, лав барьцны мэх гэж гурав хуваах бөгөөд эдгээрт нийтдээ 1000 орчим мэхийн хувилбар байдгийг судлаачид тогтоосон байдаг. Монгол бөхийн дүрэм тун энгийн. Барилдаанд толгой, тохой, өвдөг, их биеийн аль нэг хэсгээр (гарын хуруунаас бусдаар) урьдаж газарт хүрснийг унасанд тооцно.
Монгол бөхийн үндсэн 45 мэхийг Үндэсний бөхийн салбар хорооноос танилцуулснаар хүргэж байна.