gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Номын баяраас 10-55 хувийн хямдралтай үнээр ном авах боломжтой

Б.Азбаяр
Боловсрол
2023-05-26
493
Twitter logo

Уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулах 33 дахь удаагийн “Номын баяр” төв талбайд өнөөдөр эхэллээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг "Номын баярын өдөр" болгон өргөн хүрээнд тэмдэглэн ирсэн.

Тус хүрээнд:

  • Нийслэлийн дүүргүүд, бүх аймаг, сумдад хүүхэд, залуучууд, ард иргэдийг өргөнөөр оролцуулсан ёслолын ажиллагаа зохиож, хэвлэмэл болон сонсдог, дижитал буюу тоон технологид суурилсан номын үзэсгэлэн худалдаа гаргах, ном солилцох, бэлэглэх, хандивлах
  • Шилдэг ном шалгаруулах, номын зохиогчийг алдаршуулах, сайн уншигчийг тодруулах ажиллагаа явуулах, зохиолч уншигчдын уулзалт ярилцлага хийх, уламжлалаа сэргээж “Номын сайн нөхөр”  тэмдэгтэнг олноор төрүүлэх, тэднийг сургууль, анги, хамт олон нь зүйл бүрээр хөхиүлэн дэмжих, хэвлэл мэдээллээр сурталчлах
  • Аймаг, сум, тосгонд ном унших нийтийн танхим, номын сан байгуулж тохижуулах уламжлал тогтсон.

Энэ удаагийн номын баярыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулж буй.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголчууд бид есөн эрдэнээрээ ном бүтээлээ туурвин, номоо дээдлэн хүндэлдэг ард түмэн. "Монголын нууц товчоо"-ноос эхлээд дэлхийн өв соёлд орох бичиг соёлын агуу түүхтэй ард түмэн. Үүгээрээ бахархаад зогсохгүй уламжлан хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн хадгалуулах уншигч ард түмэн байх нь өнөө цагийн бидний үүрэг юм.

Цаашид энэ баяртай хамт үндэсний бичиг үсэг, соёл, монгол үндэстний биет болон биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал. Монгол Улсын Соёлын яам энэ чиглэлд анхаарлаа хандуулж, монгол даяар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг тэмдэглэдэг болох нь зүйтэй. Нийслэл хотоо “Дэлхийн номын нийслэл” болгох зорилготой зохион байгуулагчдын хичээл зүтгэл үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

УЛААНБААТАР ХОТЫН НОМЫН САНД ТАВАН САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛНА

“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд “Бид “Дэлхийн номын нийслэл” болох зорилттой. Энэ зорилтын хүрээнд дэлхийн жишиг, стандартад нийцсэн номын сантай болох гэж байгааг дуулгая. Мөн Улаанбаатар хотын номын санд таван сая долларын хөрөнгө оруулж байгааг Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Д.Сумъябазарын захиасыг дуулгаж байгаадаа таатай байна” гэлээ.  

Нээлтийн үеэр хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, номын орчныг илүү өргөн хүрээнд дэмжих, хөгжүүлэх зорилгоор олгодог “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг 10, 12-р ангийн тус бүр хоёр сурагчид гардуулав.

Номын зохиолч, хэвлэгчидтэй уулзаж, зохиолынх нь талаар санаа бодлоо хуваалцах, сонирхолтой яриа өрнүүлэх, гарын үсэг авах, хямдралтай үнээр ном авах нь номын баярын гол онцлог. Мөн номын дэлгүүрүүд 10-55 хямдрал зарласан бөгөөд 1000 төгрөгийн үнэтэй хуучин номууд ч энд байна. Зарим дэлгүүрүүд төв талбайд төдийгүй салбарууддаа ч хямдралтай үнээр худалдаалдаг. Түүнчлэн зарим асраас ном худалдан авбал уух зүйлийг 50 хувь хүртэл хямдруулан авах боломжтой байна. Өнгөрсөн жилийн номын баяраар ном 50 хувь хүртэлх үнээр хямдарсан юм. 

Үндэсний номын баяраар

  • Номын фэнүүдийн уулзалт
  • “Номын баяр-бидний аялал” автобустай аялал
  • Асуулт хариултын тэмцээн
  • Орон нутагт ном хандивлах аян
  • Яруу найргийн уншлага болох юм.

Төв талбайд зассан 300 орчим асарт 200 гаруй зохиолч болон хэвлэн нийтлэгч нэгдэж, 30 мянга гаруй хүн идэвхтэй оролцдог байна. Харин баярт оролцогчдын дийлэнх буюу 75.4 хувь нь 15-35 насны залуучууд байдаг бөгөөд тэдний 63.9 хувийг  эмэгтэйчүүд эзэлдэг байна.

#номын баяр  #Номын баяр 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан